Ард түмэн юу хүсэж байгааг бодитоор мэдрэхийг хүсч байна

болгох зорилгоор ард түмнээс гарын үсэг цуглуулах ажил өрнүүлэх болоод байгаа юм. Энэ ажлын үеэр тус хөдөлгөөний зохицуулагч О.Магнайтай ярилцсан юм.

-Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийхөн нөхөн сонгуулиас хойш нэг хэсэг чимээгүй байлаа. Юу амжуулж явна даа?
-Зуны хугацаанд Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийхний хувьд бүрэлдэхүүнээ шинэчлэх, гадаад харилцаа, дотоод зохион байгуулалтыг өөрчлөхөд чиглэгдлээ. Энэ маань тодорхой үр дүнд хүрч, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн цаашдын үйл ажиллагааныхаа чиглэлийг бүрэн тодорхойлсон гэж хэлж болно.

-Та нар ард түмнээс 500 мянган гарын үсэг цуглуулах тухай яригдаад байгаа. Энэ ямар учиртай юм бол?
-Өнөөдөр Сүхбаатарын талбайд ард түмний 500 мянган гарын үсэг цуглуулах түүхэн үйл ажиллагаа эхлэх гэж байна. Монголын түүхэнд 1945 онд гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдаж монголчууд тусгаар тогтнолоо олж авч байсныг санаж байгаа байх. Тэгвэл бид 60 жилийн дараа монголын ард түмэн дахин гарын үсэг цуглуулж, авилгачдаас чөлөөлөгдөж, өөрсдөө сайн сайхныг бий болгохыг тулд ийм түүхэн алхам хийх болж байна. Гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа үндсэн хоёр чиглэлээр явагдах байгаа. Нэгдүгээрт Авилгал авсан улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах, Хоёрдугаарт Бро-гоулд, Оюу толгой гэх мэт томоохон орд газруудыг ашгийн 30% хүртэлх хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр очдог тийм тогтолцоонд шилжье. Энэ маань нийгмийн баялагыг тэгш хуваарилах ядуурлаас гарах гэх мэт арга хэмжээнүүдийг хамгийн эерэг зөв хийх болох гэж бид ойлгож байна.

-Ашигт малтмалын ашигаас хүртэх хувийг ямар арга замаар ард түмэнд хүргэж боломжтой гэж?
-Ашигт малтмалаас олж байгаа ашгийг иргэдэд өгнө гэдэг бол зүгээр урьд өмнө хаана ч байгаагүй зүйл биш. Аргентина, Грек гэх мэт улсуудад урд нь хэрэгжиж байсан асуудал. Гэхдээ бид үүнийг яаж хийх вэ гэхээр ашигт малтмалаас олж байгаа орлогоос сан бий болгоод, Монгол улсын иргэн болж төрсөн л бол тухайн сангаас ноогдол ашиг авдаг, түүнээс иргэн бүр хувь хүртдэг тогтолцоог бий болгох юм.

-Энэ асуудлыг урьд нь төр засгийн байгууллагуудад болон холбогдох хүмүүст тавьж байсан уу?
-Урьд нь бид ямар нэг шаардлага тавихаар та нар ард түмэн биш, та нар ард түмнийг төлөөлж чадахгүй гэдэг байсан. Ард түмэн гэж олон хүн ярьдаг. Тэгвэл өнөөдөр ард түмэн юуг хүсэж байгаа юм гэдгийг бид өнөөдөр бодитоор мэдэхийг хүсч байна. Тэр боломж бололцоог хэрэгжүүлэхийг тулд ард түмнээс гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг эхэлж байна.

-Тэгэхээр энэ үйл ажиллагаа бол та бүхэн ард түмний төлөөлөл гэдгийг батлах гэсэн үйл ажиллагаа гэж ойлгож болох уу? Тэр хэмжээний хүний гарын үсэг зурлаа гээд төр засгийнхан хүлээж авна гэдэгт итгэлтэй байна уу?
-Тийм. 500 мянган хүн гэдэг бол монголын нийт сонгогчидын тал хувь. Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхийлөгч нь 400 хэдэн мянган хүний саналаар л сонгогдож байсан шүү дээ. 500 мянган хүн гэдэг бол хангалттай. Энэ тоо ямар ч зүйл дээр бодитой шаардлага тавихад хүлээж авах хэмжээний тоо гэж ойлгож байгаа. 500 мянган хүний гарын үсэг цуглуулаад тэрийг хүлээж авдаггүй, төр засаг байх юм бол тэр бол ард түмний төр засаг биш. Хүлээж авна гэдэгт бид итгэх биш, хүлээж авах ёстой. Яагаад гэвэл 500 мянган иргэд нэг зүйл дээр төвлөрнө гэдэг бол яах аргагүй хийх ёстой зүйл. Яах аргагүй авах ёстой арга хэмжээ ард түмнийг заавал сонгох ёстой.

– Авилгалын асуудалтай танай хөдөлгөөн тууштай тэмцсээр ирсэн. Гэвч авилгал хаа хаанаа байсаар л байна шүү дээ. Та нарын тэмцлийн энэ хэлбэр үүнийг зогсооход нөлөөлнө гэж үү?
-Их хурлын гишүүнийг эргүүлэн татна гэдэг бол хариуцлагын тухай асуудал. Өнөөдөр монголын ардчилалд гол нүүрлээд байгаа зүйл нь хариуцлага гэж юм байхгүй болсон. Ардчилал гэдэг бол нэгдүгээрт эрх, хоёрдугаарт үүрэг байх ёстой. Тэр үүргийн механизм нь алдагдаад, хариуцлага хүлээхгүй, хуулийг уландаа гишгэдэг нөхцөл байдлыг бий болгосон нь өөрөө эргээд ардчилалынхаа үнэнт зүйлийг уландаа гишгэж байна. Тэгэхлээр бидний Их хурлын гишүүдийг эргүүлэн татах гэдэг бол төрийг дээрээс нь эргүүлэх, төрийг дээрээс нь цэвэрлэх, дээрээс нь эхлээд хариуцлагын систем бий болгох. Yүнийг хийсний дараа бусад доод шатны нөхдүүдэд хариуцлага гэдэг юм аяндаа мэдрэгдээд ирнэ.

-Өнөөдөр Монголд авилгалын асуудал ямар шатанд байна?
-Өнөөдөр газрын бизнес, албан тушаалын авилгал хээл хахуул гэдэг бол хэний ч нүдэн дээр ил байна. Өнөөдөр Монголд хэн нэгийг танихгүйгээр халаасандаа авилгалд өгөх мөнгөгүйгээр ямар ч ажил бүтэхгүй гэдэг нь тодорхой. Өнөөдөр авилгалын хамгийн тод жишээ бол өнгөрсөн жил хийсэн төрийн хэмжээний 30-аад том тендерийн 20 гариуг нь зөвхөн нэг компани авчихсан байх жишээтэй. Yүний цаана яах аргагүй авилгал байгаа. Газрын ашигт малтмалын лицензүүд байна. Нэг хүний нэр дээр 80, 90 лиценз байна. Өнөөдөр үүнээс өөр ямар нэгэн зүйлээр тайлбар хийх боломж бололцоо байхгүй.

-Танай хөдөлгөөн нам болох тухай яригдаад нэлээн удлаа. Энэ асуудал чинь юу болж байна. Yнэхээр бодлогын хэмжээнд нөлөөлөхийн тулд нам болохоос өөр аргагүй гэж үзээд байна уу?
– Улс төрийн тэмцэл гэдэг өөрөө яах аргагүй шат дараатай явах ёстой. Бид дандаа гудамжинд байгаад байх уу, дотроос нь орж эрүүлжүүлэх үү гэдэг бол сонголтын асуудал. Нам байгуулах гэдэг бол төдийлөн сайн шийдвэр бус. Гэхдээ энэ бол цаашдын тэмцэлийн шат яах аргагүй мөн. Эрүүл нийгэмийн иргэний хөдөлгөөн нам байгуулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Бидний тооцож байгаагаар 2005 оны эцэс юмуу 2006 оны эхэн гэхэд нам байгуулагдана. Энэ нам нь барууны либериал үзэл баримтлалыг өөртөө шингээсэн, бусад намуудаас ялгарах онцлог нь эхнээсээ сайн цагийг бид авчирна гэдэг зүйлийг тавьж байгаа юм. Сайн цагт монголын ард түмэн сайхан амьдарна. Шоронд байх ёстой улсыг нь шоронлуу явуулна. Гудамжинд гарах ёстой улс нь гудамж руугаа гарна. Өнөөдөр ард түмний бүхэл бүтэн нэг үеэр тоглоод, ард түмнийг ийм ядуу зүдүү байдалд байлгаж байгаа улсуудад зайлшгүй хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ хариуцлагыг хойч үе хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл бид хүлээлгэнэ.

– Тэгэхээр гудамжинд тэмцэл хийж байсан хөдөлгөөн нам болж тайван замаар тэмцлээ үргэлжлүүлэх боллоо гэж ойлгож болох уу?
-Хөдөлгөөн тэр чигээрээ нам боллоо гэж ойлгож болохгүй. Хөдөлгөөн байдгаараа байна. Хөдөлгөөн үлдэнэ. Тэмцэлээ үргэлжлүүлнэ. Гагцхүү хөдөлгөөний удирдлагууд, дэмжигчид энэ тэмцлийг бүх шатанд хийхийн тулд ямар нэгэн хэмжээгээр улс төрийн нам байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Угаасаа хөдөлгөөн, нам гэдэг бол дэлхийн аль ч улсын түүхэнд шат дараалсан ойлголт байдаг шүү дээ.

-Хөдөлгөөнийхөн дангаараа нам байгуулж байна уу?
-Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн дээрээс МАХН, болон Ардчилсан намын эрүүл сэтгэлгээтэй улсууд нэгдэж орж ирж байгаа. Yнэхээр өнөөдөр төр засгийг барьж байгаа нөхдүүд нэг талд гар хүч нийлчихээд ажиллаж байна шүү дээ. Мэдээж эрүүл нийгмийг хүсэж байгаа хүмүүс нэг талд нь нэгдэх нь яах аргагүй цаг хугацааны хувьд шаардлагатай хүчин зүйл. Өнгөрсөн хугацаанд эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн яах аргагүй тэмцсэн энэ тэмцэл нь нийгмийн төлөөх эрх мэдлийн тэмцэл байсан. Энэ тэмцэлээс болж нэг ч монгол хүн ядуураагүй энэ тэмцлээс болж нэг ч иргэн хүн хохироогүй. Энэ тэмцэл бол ард түмний төлөө тэмцэл. Сайн сайхны төлөө тэмцэл. Гагцхүү энэ тэмцлийг ард түмэнд буруугаар харуулах гэсэн хар хүч магадгүй биднээс илүү их боломж бололцоотой, биднээс илүү их эрх мэдэлтэй учраас бидний талаар сайн гэхээсээ илүү муу ойлголт дэндүү их төрсөн байдаг. Энэ улсуудад хандаж хэлэхэд эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний залуучууд бол ард түмний сайн сайхны төлөө тэмцэж байгаа цаашид ч тэмцэх болно. Энэ тэмцэл мэдээж сайхнаар дуусах болно. Үлгэр мэдээж сайхан төгсдөг шүү дээ. Бид ч бас сайхнаар дуусгахын төлөө тэмцэж байна.
-Таньд баярлалаа.

Ж.Алтантуяа

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button