Эрүүл мэндиин яамны өмнө эмч нар жагсав

Яамны энэхүү шийдвэрийг тэдгээр эмнэлгийнхэн эсэргүүцэж өчигдөр ЭМЯ-ны өмнө жагсан эсэргүүцлээ илэрхийллээ. Тэднийг тус яамны Төрмин ээхиргаа, удирдлагын газрын дарга Д.Баярт хүлээн авч үүлзсан юм. Тэрбээр яам шийдвэрээ өөрчлөхгуй гэж сайд хэлээрэй гэсэн тайлбар хэлэв. Түүний энэ хариуг эмч нар хүлээн авсангүй. Хэдийгээр яам тэнд эмнэлэг байгуулна гэж байгаа боловч эмнэлгүүдийг гарсны дараа буруу гараар оруулна гэж ойлгож байна эмч нар ам нэгтэй ярьж бэйв.Зуун айлд байрладаг эрүүл мэндийн хоёрдугаар төвд 15 хувийн эмнэлэг байр түрээсэлдэг юм байна. Тэд байраа давуу эрхээр хувьчилж авах саналаа ЭМЯ-нд хүргүүлсэн гэнэ. Гэвч ЭМЯ тэдний энэ хүсэлтийг хүлээн аваагүй аж. Эрх ашгаа хамгаалах гэж нэгдсэн эмч нар ямар ч байсан яамныхаа өмнө өчигдөр жагслаа. Харин өнөөдөр яах бол. Ганцхан эдгээр эмнэлгүүд ч биш хувийн хэвшлийн 60 орчим эмнэлгийн байр ийм байдалд оржээ.
Г.ЭРДЭНЭ
(өдрийн сонин 2005-09-22 228)