Даргадаа загнуулсан хүн дүүгээ загнадаг нь ямар учиртай вэ

дарах, бусдад тохож байгаа нь өөрийгөө ухамсаргүйгээр хамгаалж байгаа сэтгэл зүйн хамгаалалт юм.
Сэтгэл зүйн хамгаалалт гэдэг энэхүү ухагдахууныг сэтгэл судлалын нэрт эрдэмтэн З.Фрейд анх томьёолсон. Тэрээр сэтгэл зүйн хамгаалалтыг авч үзэхдээ, хүмүүс өөрийн дотоод болон гадаад орчноосоо өөрт тохирохгүй, сэтгэл санаанд нийцэхгүй бодлыг эсэргүүцэх, түүнийг нуун дарах, сэтгэлд орж ирсэн ч тэр бодлыг өөрөөсөө зайлуулах сэдэл төрдөг ба үүнийгээ дотоод зөрчилдөөнөөрөө илэрхийлдэг. Сэтгэл зүйн хамгаалалт нь өөрийнхөө дэвшүүлсэн санаагаа хадгалах, хамгаалах тогтвортой байр суурь юм.
Түгшүүрээс үүдэн бие хүн сэтгэл зүйн хамгаалалтыг хэрэглэдэг. Эдгээрийн дурьдвал,
Проекци -өөрийн сэтгэл санааны байдлыг бусдад тохох. Энэ сэтгэл зүйн хамгаалалт нь өөрийн ёс зүйд нийцэхгүй санаа бодол, зан үйлээ орчиндоо болон бусдад нялзаадаг. Тухайлбал шалгалтандаа муу дүн аваад багшдаа бурууг өгдөг. Энэ бол проекцын тодорхой жишээ болж чадна.
Орлуулалт –аюул ихтэй зүйлээс аюул багатай зүйл рүү өөрийн сэтгэл зүйг шилжүүлэх, илэрхийлэх явцад илрэх хамгаалалт. Даргадаа загнуулсан ажилтан удирдлагаа загнаж чадахгүй учраас гэр бүлийнхэн болон өөрөөс доогуур байр суурьтай хүнд даргадаа загнуулсан сэтгэгдлээрээ муухай ааш гаргаж ханддаг. Иймээс аавдаа загнуулсан хүүхэд дүүдээ тэр бухимдлаа тайлдаг.
Рационализаци -өөрийгөө хуурамчаар зөвтгөх замаар өөрийгөө хамгаалах, хуурамчаар шалтаг тайлбарлал гаргах замаар өөрийн хийсэн ухаалаг биш зан үйлээ ухаалгаар хийсэн юм шиг бусдын нүдний өмнө зөвтгөн харуулахыг хэлнэ. Жишээлбэл, Эзопын ёгт үлгэрт гардаг үнэг, усан үзмэнд хүрч чадахгүй болохоороо түүнийг боллогүй байна гэж бодохтой адил юм.
Эсрэг үйлдэл- сэтгэлийн гүнд байгаа бодол санааныхаа эсрэг өөр бодол санааг зан үйлдээ илэрхийлэх замаар өөрийгөө хамгаалдаг. Жишээ нь, гомосексуалист бодлоосоо өөрийгөө хамгаалж буй эрчүүд тэднээр доог тохуу хийж өөрийгөө хамгаалдаг. Їнэндээ тийм санаа төрөөгүй бол тэд хэзээ ч тэднээр тоог тохуу хийхгүй гэж З.Фрейд үзжээ. Энэ нь тэд өөрт төрсөн хүслээ нууж байгаа байдал юм.
Ухралт-энэ нь зан үйлийн нялхамсаг, хүүхдэрхэг байдлыг илэрхийлдэг онцлогтой. Аюул багатай жаргалтай, бага насруугаа эргэн хандах замаар өөрт байгаа түгшүүрийг зөөллөх гэсэн арга. Энэ хамгаалалтыг төвөггүй таньж болох шинжүүд гэвэл өөрийгөө эзэмдэж чадахгүй байдлыг үе үе гаргах, сэтгэл хангалуун биш байх, уурлах, дуугаа хураах, хүүхэд шиг шулганах, бувтнах, машинаар ухаангүй хурдлах гэх мэт.
Сублимаци- нийгмийн талаасаа зүйд нийцэхгүй аливаа санаа бодлоо боогдуулахгүйгээр тэр энергээ өөрчлөх боломжийг хүнд олгодог сэтгэл зүйн хамгаалалт. Энэ хамгаалатыг хамгийн ашигтай гэж үздэг. Тухайлбал, садист далд хүслээ өөрөө ч мэдэхгүй байгаа эмэгтэй сайн мэс засалч болох нь байдаг.
Їгүйсгэл- бодит үнэнийг үгүйсгэх үгүйсгэл нь илэрхий баталгаа нотолгоо байсаар байхад ч энэ хамгаалт үйлчлэнэ. Таагүй үйл явдал өөрт нь тохиолдсон гэдгээ мэдсээр байгаа мөртлөө надад ийм зүйл тохиолдох ёсгүй хэмээн ярьж зүтгэж байгаа үед илрэнэ.
Та эдгээр хамгаалтыг мэдэж авлаа. Харин сэтгэл зүйн хамгаалалтыг байнга хэрэглэх нь бие хүн сэтгэл зүйн хувьд идэвхигүй, зогсонги байдалд ордог болохыг анхаарна уу

Оюун санаа Шинэ эрин сэтгэл зүйн сургалт судалгааны төв
И-мейл [email protected]

Changemanagement center
www.enkhbold.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button