Л.Гүндалай гадуур хувцастайгаа Засгийн газрын хуралдаанд дайран оржээ

Тэдний ажил их байсан болохоор энэ өдөр кабинетаараа цуг үдийн хоолонд орсон бөгөөд хэнийг ч хаашаа ч явуулахгүй гэж их мэрийж байх шиг байсан. Хуралдаан сунжирсаар 19.00 цагт таржээ. Тус хуралдаан дээр сонин ч гэмээр нэг үйлдэл гарсан нь УИХ-ын гишүүн Л.Гүндалай гадуур хувцастайгаа хуралдаанд гэнэт дайран орж ирсэн явдал байлаа. Эрхэм гишүүн энэ үед түр эзгүй байсан Хууль зүйн, дотоод хэргийн дэд сайд Ц.Сүхбаатарын суудал дээр сууж баахан шаардлага тавьж байгаад сүүлдээ зохимжгүй байдлаа ухаарсан уу бушуухан гарч одсон байна. Зохих албаны хүмүүс түүнийг ядахдаа гадуур хувцсаа тайлахыг сануулсаар байсан боловч тэрээр Би Монгол улсад хаана ч орох эрхтэй хүн гэсэн байна. Харин ямар ч хамаагүй хувцастай байх уу гэсэн асуултанд тэр хариулаагүй гэнэ. Эрхэм гишүүн тэнд чухам юу хэлэх гээд тэгж гүйгээд байсныг нь албан бус эх сурвалжаас тодруулбал Бөөрний төв байгуулах, түүнийгээ одоо энэ хурлаар шийдүүлэх тухай явсан аж. Л. Гүндалай гишүүн бөөрний хэд хэдэн аппарат оруулж ирсэн ч түүнийг нь байрлуулах газар олдохгүй байдаг гэсэн яриа байсхийгээд л дуулддаг бөгөөд энэ удаа ч бас түүнийгээ л хэлж явсан ажээ.

Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2005-09-23 229)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button