Малын бүртгэлжүүлэлт, үүлдэр угсааг сайжруулах талаар хамтарч ажиллахыг сайд зөвшөөрсөн

Тэрбээр манай орны мах бэлтгэдэг ААН-ийн үйл ажиллагаатай танилцан туршлага солилцох улмаар Монголд хэрэгжиж буй махны төсөлтэй хамтран ажиллахаар ирсэн гэнэ.

-Манай оронд ямар ажлаар ирээд байгаа талаараа сонирхуулахгүй юу?
-Юуны өмнө өөрийн компанийн талаар ярья л даа. Манай компани улсдаа тэргүүлдэг МАА-н хүрээлэн. Өвсөн тэжээлтний хавсарсан судалгаа явуулдаг. Төрөөс санхүүждэггүй хувийн байгууллага хэрнээ Францын ХААЯ-наас өгсөн үүргийн дагуу мал бүртгэлжүүлэлтийн мэдээлэлийн санг боловсруулах, мал амьтны үржил үүлдэр угсааг сайжруулах гэсэн хоёр үүрэг хүлээж ажилладаг. Үүнээс гадна бүхий л төрлийн судалгаа эрхэлдэг. Тухайлбал, мал нядлахаас өмнөх бүх ажлыг хийдэг гэсэн үг. Компани үндсэндээ малчид хувиараа эрхлэгчдээс бүрдэнэ. Гэхдээ малчид олон янзын хоршоо холбоонд хоршсон байдаг. Бид бас малчдын хоршоонд зөвлөгөө өгөх нь бий. Хүрээлэн, малчдын байгууллага хоёр хамтран гадныхантай харилцах товчоо байгуулсан гэдгийг энд онцлох байна. Тодруулбал, мал аж ахуй хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан малчдын байгууллагатай нийлж гадаад орнуудтай төсөл хэрэгжүүлдэг гэсэн үг. Жил бүр 20 гаруй оронтой хамтарч ажилладаг. Монголд ирсэн гол зорилго нь махны салбартай танилцаж, өөрийн орны туршлагыг танилцуулах учиртай. Франц улс мах үйлдвэрлэл, бэлтгэл талаасаа Европод нэгдүгээрт ордгийн хувьд Монголд хэрэгжиж байгаа махны төсөлтэй хамтарч ажиллах гэж ирсэн. Сонирхуулахад, манай улс мах бэлтгэл, үйлдвэрлэлээрээ Европод тэргүүлэхээс гадна махны чиглэлийн хамгийн их үнээтэй нь. Улсын хэмжээнд 22 сая толгой үхэртэй. Түүний найман сая нь үнээ, үүнээс дөрвөн сая нь махны үүлдрийн үнээ.
Мөн есөн сая толгой хоньтой. Үүний 4.5 сая нь мөн махны чиглэлийн эм хонь байдаг.

-Танай махны чиглэлийн үүлдрийн үхрийг манайд эрлийзжүүлэх боломжтой юу?
-Манай цэвэр үүлдрийн үхрийг дэлхийн олон орон эрлийзжүүлж ашигладаг. Тухайлбал, Шаралэз, Лимүзэн, Акитээний цагаан зэрэг үүлдэр байна. Эдгээр нь махны чиглэлээр төрөлжсөн үүлдэр л дээ. Гарц сайжруулахад үржил селекцийн ажлыг орчин үеийн аргаар олон жил хийсэн. Монгол сайн үүлдэр угсааг гаднаас оруулж ирэн малынхаа чанарыг сайжруулж байгаа гэсэн. Гэхдээ хамгийн гол нь эх малынхаа сүргийг сайжруулах хэрэгтэй. Үүлдрийг сайжруулж нутагтаа дасан зохицсон тэжээл төдийлөн шаардаад байхгүй, бэлчээрийн ахуй, цаг уурын хүнд нөхцөлд сайн дасан зохицсон тохиолдолд сайн үүлдэр буй болно шүү дээ. Эндээс эх малаа гарган авах хэрэгтэй ба тэрхүү эх мал төлөө сүүгээрээ тэжээж чадаж байна уу, хэр өсч том болж байна уу гэдгийг харгалзан эх малаа ялган авна. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн малаа сайжруулж хээлтэгч малаа тэндээс салгаад түүнийхээ талыг нь гадны сайн үүлдэртэй эрлийзжүүлэх юм бол жинхэнэ сайн үүлдэр бий болно.
Танайд хувьд тулгуурласан ажил хэрэгтэй. Ингэснээр үүлдэр шилж сонгох малчид малын ашиг шимийг мэдэрч бүртгэлд хамрагдахад дөхөмтэй. Шинээр бүрдэх мэдээллийн санг өмнөхтэй холихгүй өөр системээр явах ёстой байх. Богино хугацаанд ажиллахдаа Сэлэнгэ аймгаар явлаа. Малын ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж буй аж ахуйн нэгж хувийн хэвшлийнхэнтэй уулзсан. Тэд мал бүртгэлжүүлэх ажлыг дэмжиж байна. Үүнтэй холбогдуулан танай Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай ярилцсан. Сайд мал бүртгэлжүүлэлт түүний гарал үүслийн гэрчилгээ, малын үүлдэр угсаа генетикийг сайжруулах гэсэн хоёр асуудлаар хамтран ажиллах саналыг хүлээн авсан. Тиймээс францын туршлагыг танайд хэрэгжүүлж хуваалцахад бэлэн байна.

-Мал бүртгэлжүүлэлтийн мэдээллийн сантай болсноор ямар ач тустай вэ?
-Малыг бүртгэж мэдээллийн сантай болсноор малтай холбоотой элдэв өвчнөөс урьдчлан сэргийлэхэд хялбар. Тухайлбал, бүх бүртгэлтэй малын аль нь сүүтэй, аль нь махтай байна гэдгийг мэдэх боломжтой болно. Нөгөөтэйгүүр нэгэнт аль нь ямар давуу талтай гэдгийг судлаж мэдсэн болохоор тэдгээрийг нийлүүлж бүр сайн үүлдрийн мал бий болгох ач холбогдолтой юм. Би 20 гаруй жил мал бүртгэлжүүлэлтийг талаар ажиллаж багагүй туршлага хуримтлуулсан.
Энэ удаа танай орны махны салбартай танилцахаар ирсэн ч улмаар мал бүртгэлжүүлэлтийн талаар төсөл дээр хамтарч ажиллах санаатай байна. Тиймээс энэ талаар улсынхаа ХААЯ, элчинтэй ярилцаж дараагийн асуудал яригдах байх. Мөн санхүүжилтээ олно.

-Мах үйлдвэрлэл, бэлтгэлээрээ европт тэргүүлэгч орны махны чиглэлийн үүлдэр хэдэн жилийн түүхтэй вэ?
-Малчид хамтарч холбоо байгуулан ажиллаж үүлдэр бий болсноор наад зах нь 150 жил болж байгаа. Лимүзэн үүний хамгийн эхлэл нь бөгөөд 150 жилийн түүхтэй. Үүлдэр жил тутам хөгжсөөр ирсэн. Орчин үеийн үржил селекцээр сүүлийн 30 жилд ихээхэн дэвшил гарсан.

-Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг Монголд өсгөх боломж бий юу?
-Мэргэжлийн хүний нүдээр харахад цэвэр үүлдрийг Монголд үржүүлэх хэрэггүй гэж бодож байна. Яагаад гэвэл танай манай орон цаг уурын хувьд эрс тэс ялгаатай. Тиймээс Монголд эрлийзжүүлэх нь илүү үр дүнтэй. Эх малаа сайжруулахаас нааш цэвэр үүлдэр хөгжүүлэх талаар ярих нь утгагүй асуудал. Гэхдээ огт болохгүй гэж хэлэхэд бас хэцүү.
Цэвэр үүлдрийн мал их ямбатай учраас дулаан байр, хоол хүнснээс эхлээд их зүйл шаарддаг. Суурин уу, хагас суурин уу гэдгээс хамаарч зарим газар цэвэр үүлдэр зохицдоггүй. Гэхдээ цаг агаараас гадна мал ажиллагааны орчинг бүрдүүлбэл цэвэр үүлдэр үржихгүй гэх газаргүй. Танайд өвөлдөө хангалттай хадлан тэжээл авч чаддаггүй, бэлчээрээр хооллодог, тэжээлийн нөөц бага, зориулалтын дулаан байр байхгүй, хүйтэн улиралтай учраас нутагтаа дассан үүлдрээ сайжруулж эрлийзжүүлэх нь чухал. Махны чиглэлд танай нөхцөлд өндөр үүлдрээр эрлийзжүүлэхэд нэгдүгээр эрлийзжүүлэлтээс цааш эрлийзжүүлэх хэрэгүй. Чанаргүй болдог.

-Танай нөхцөлд махны чиглэлийн үхэр өдөрт хичнээн хэмжээний хоол хүнс хэрэглэдэг вэ?
-Үүлдэр бүр харилцан адилгүй. Лимүзэн үүлдрийн үнээнд манай нөхцөлд өдөрт 12-14 кг өвс өгөх хэрэгтэй. Сонирхуулахад, махны чиглэлээр өсгөж буй үхрийг 18-20 сартайд нь нядалдаг. Энэ үед 700-800 кг жин татдаг.

Д.ЦОГЗОЛМАА
(өдрийн сонин 229)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button