Засгийн газрын ээлжит хуралдааны тойм

2006 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ
2006 оны төсвийн тухай хуулийн төсөл, нэгдсэн төсвийн төсөөллийн талаар хэлэлцлээ.

Нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ний 3,1 хувь болж, Засгийн газрын зээлийн ДНБ-д эзлэх хэмжээ төсвийн хүрээний мэдэгдэлд зөвшөөрснөөс буурчээ. Ийм үзүүлэлтүүдтэй төсвийн байдал тогтвортой байгаа юм. 2005 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ний 0,9 хувийг эзлэхээр байгаа нь төлөвлөснөөс 2,2 пунктээр сайжрахаар байна. Нэгдсэн төсвийн урсгал ашиг 180 тэрбумд хүрэхээр байгаа. Энэ нь ДНБ-ний 8,1 хувь юм. Төлөвлөснөөс 1,4 пунктээр сайжирна гэсэн үг. Улсын төсвийн урсгал ашиг 152,5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 19,9 хувийг эзлэхээр байгаа нь 1,4 пунктээр сайжрахаар байна.

Төсвийн анхны хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтлоо.

ХАДГАЛАМЖИЙН БАНКНЫ ДООД ҮНИЙГ ТОГТООХ ШИНЖЭЭЧИД ТОМИЛОГДЛОО

Засгийн газрын энэ оны 176 дугаар тогтоолоор батлагдсан 2005 онд хувьчлах, өөрчлөн байгуулах хуулийн этгээдийн жагсаалт-д Хадгаламж банк орсон билээ. Тус банкийг худалдах доод үнийг тогтоох шинжээчдийн хэсгийг томиллоо.

ЖУРАМ БАТЛАВ

Аж ахуйн нэгжүүдийн давамгай болон зүй ёсны монополь байдалтай, түүнчлэн тэр байдлаа алдсаныг тогтоох журмыг баталж тогтоол гаргалаа. Тогтоолоор, давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоох, тэдгээрийн зах зээлийн хүрээг тодорхойлох зорилгоор шударга Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газарт шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргаж өгч байхыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Үйлдвэр худалдааны сайд С.Батболд, Үндэсний статистикийн газрын дарга П.Бямбацэрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгалаа.

Журамд давамгай болон зүй ёсны монополь байдалтай аж ахуйн нэгжүүдийг хэрхэн тогтоох, ямар тохиолдолд энэ байдлаа алдсан гэх, тэдгээрийн эрх, үүрэг, энэ үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг тусгажээ. Журам батлагдсанаар өрсөлдөөнд харш үйл ажиллагааг хориглох, хязгаарлах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдэж буй юм.

РИЧАРДС БАТЛЕРИЙН АЖЛЫН ХӨЛСИЙГ ТӨЛНӨ

Япон улсын Марубени Хонг Конг компанийн нэхэмжлэлтэй холбоотой хэргийг шүүхээр хэлэлцсэний зардал 135 мянган фунт стерлинг, Засгийн газрын хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа Английн Ричард Батлер компанийн 5,6,7 дугаар сарын ажлын хөлсийг төлөхөөр шийдвэрлэлээ. Үүний хамт Марубени Хонг Конг компанийн нэхэмжлэлээс үүдсэн шүүхийн нийт зардлыг зээлдэгч Буян холдинг компаниас байгуулагдсан гэрээ хэлцлийг үндэслэн хууль, шүүхийн журмаар гаргуулан авах ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад даалгав.

ХУУЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР САНААЧЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Ганхуяг, Б.Батбаярын нарын санаачлан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэрийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд уг төсөлд тусгагдсан харилцааг зохицуулах хуулийн төслийг Засгийн газар санаачлах нь зүйтэй гэж үзэж буйгаа хууль санаачлагчдад уламжлахаар тогтов. Жижиг дунд үйлдвэрт тавих шалгуурыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан хуулийн төсөл санаачлахыг УИХ Монгол улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсонгуй болгох Үндсэн чиглэл-ээрээ Засгийн газарт хариуцуулсан юм. Үйлдвэр худалдааны яам Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ.

ХУРАЛДААНЫ ДҮНГ САЙШААВ

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ХI хуралдааны дүнг Үйлдвэр, худалдааны сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга С.Батболд танилцуулав. Хуралдаанаар худалдаа, эдийн засаг болон зээл, санхүүгийн хамтын ажиллагаа, хамтарсан үйлдвэрүүд, Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн болон хөдөө аж ахуйн салбар дахь, мөн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны хөгжил, бусад асуудлын талаар хэлэлцсэн байна.

Хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг сайд С.Батболдод үүрэг болголоо.

ОХУ-ТАЙ ПРОТОКОЛ БАЙГУУЛАХЫГ ДААЛГАЛАА

ОХУ дэлхийн худалдааны байгууллагад элсэхээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тус улстай тариф болон зах зээлд нэвтрэх асуудлаар хоёр талын хэлэлцээ хийлээ. Хэлэлцээнд манай талыг төлөөлөн оролцсон ажлын хэсгийг Үйлдвэр худалдааны сайд С.Батболд ахалж ажиллав.

Хэлэлцээгээр ОХУ-ын бусад улсуудтай хийж байгаа хэлэлцээнүүдийн үр дүн, мөн хоёр талын хэлэлцээний дүнг харгалзан хоёр талын төлөөлөгчид зах зээлд нэвтрэх асуудлаарх хэлэлцээг дуусгавар болгож Протокол байгуулах саналыг дэмжсэн байна. Уг Протоколд гарын үсэг зурж зохих журмын дагуу Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэхийг Үйлдвэр, худалдааны сайдад даалгав.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ТАЛААР ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭГ НЭМЖ АВНА

Улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг салбаруудад нэмж байршуулах өвс, тэжээлийн нөөц, засварлах худаг, уст цэгийн тоо, тэдгээрт шаардагдах зардлыг баталж тогтоол гаргалаа. Мал өвөлжилтийн бэлтгэл хангах талаар авах нэмэлт зарим арга хэмжээний тухай уг тогтоолоор худаг, уст цэгийг засварын ажлыг санхүүжүүлэх гүйцэтгүүлж, энэ оны 11 дүгээр сард багтаан дуусгахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад даалгав. Өвс, тэжээлийг оны эцэс гэхэд зохих хэмжээгээр бэлтгэсэн байхыг холбогдох байгууллагуудад даалгалаа. Мөн мал өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй зарим аймгийн Улсын нөөцийн цэг салбаруудад хадгалах өвсний хэмжээг 10000 тонн, тэжээлийн хэмжээг 7500 тонноор нэмэгдүүлэн зам, даваа хаагдахаас өмнө байршуулах, орон нутгаас тавьсан хүсэлтийг үндэслэн Дундговь, Өмнөговь аймгийн зарим суманд улсын нөөцийн өвс, тэжээлийн цэгүүдийг түр байгуулан ажиллуулахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд үүрэг болгов.

Отор хийж байгаа малчдын нийгэм, ахуй, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай болгох зорилгоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагчийн албанд Уаз-31512 автомашиныг Улсын нөөцөөс олгож, нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг сайд У.Хүрэлсүхэд, эдгээрт шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт тус тус даалгав.

Эх сурвалж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба 2005.09.21

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button