Yндэсний радио, телевиз олон нийтийнх болж чадах уу?

Зөвлөлийн гишүүнээр иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг томилно гээд хүртэл тов тодорхой заачихсан. Ийнхүү иргэний нийгмийн байгууллагууд Мон голын үндэсний радио, телевизийг шинэчлэхэд хамгийн чухал үүрэг бүхий удирдах дээд байгууллагыг бүрдүүлэх үүрэг хүлээсэн юм. Иргэний нийгмийнхэнд үүрүүлсэн энэ их ачааны хойноос олон улсын байгууллагаас эхлээд Монголын парламентын гишүүд ч санаа тавьж байлаа. Тухайлбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Фридрих-Эбертийн сангийн шууд оролцоотойгоор Герман мэргэжилтнүүд Монголд ирж иргэний нийгмийнхэн болоод хэвлэл мэдээллийнхэнд номын дуу сонсгов. Гадаад хэргийн яаманд болсон уг семинарын үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Су.Батболд, Үндэсний Зөвлөлийн гишүудийг сонгоход иргэний нийгмийнхэн тодорхой зохион байгуулалтад орж ажиллах ёстойг онцлон хэлж байлаа. Мөн Т.Очирхүү, С.Оюун, Э.Бат-Үүл нарын гишүүд ч энэ байр суурийг дэмжиж, иргэний нийгмийнхэнд зарим санал, зөвлөмжийг өгч байсан юм. Тухайлбал Т.Очирхүү гишүүн ТББ-ынханд тодорхой зөвлөмж өгч байж. Тэрээр
Үндэсний зөвлөлийн гишүүнээр санал болгох хүмүүсээ сонгох үйл явцыг ТББ-ынхан 2-3 үе шаттай зохион байгуулах Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахдаа санамсаргүй хүн сонгогдох бололцоог хаах
3. Төлөөлөгчдийн саналыг аль болох нээлттэй, ил тод авах
4. Нэр дэвшигчдэд тодорхой шалгуур тавих
5. Тэрхүү шалгуурыг давсан хүнийг Үндэсний зөвлөлд сонгохоор нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан юм.
Эдгээр сургалт, уулзалтын үеэр Ардчилал хөгж-сөн олон орон ОНРТ-тэй байдаг бөгөөд энэ нь ардчилсан нийгмийн нэг томоохон шалгуур болдог. Ялангуяа Англи, Герман болон Баруун Европын өндэр хөгжилтэй улсууд энэ талаар арвин түүхтэй. Германы муж бүр өөрийн радио, телевизтэй бөгөөд тэднийг нь Үндэсний Зөвлөл удирддаг. Харин зөвлөл нь иргэний нийгмийн буюу бидний хэлж заншсанаар олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчдөөс бүрддэг. Эдгээр төлөөлөгчид нь тухайн төлөөлсөн байгууллагаа телевизээр сурталчлах бус, харин радио, телевиз олон нийтэд үнэхээр үйлчилж чадаж байгаа эсэхийг хянах үүрэгтэйгээр хэрхэн ажилладаг тухай заасныг манайхан сайн ойлгож авцгаасан билээ. Ялангуяа Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүдийг сонгоход Төрийн зүгээс ямар ч оролцоо байж болохгүй тухай Герман мэргэжилтнүүд онцолж байжээ.
Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгийн хорооны санал, санаачилга болон Конрад Аденауэрын сан, Азийн Сан, Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Монгол дахь иргэний нийгмийн байгууллагууд хоёр удаа зөвшилцөх уулзалт хийж хамтран ажиллах дүрэм журмаа батлан, өдөр тутмын дөрвөн сониноор ТББ-уудын чуулган болохоос хагас сарын өмнө олон нийтэд танилцуулсан байна.
Ингээд 2005 оны долдугаар сарын 2-нд Мон голын төрийн бус байгууллагуудын чуулган-ыг анх удаа зохион байгуулж ОНРТ- ийн Үндэсний Зөвлөлд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулсан. Шалгаруулалтыг нээлттэй, ил тод, ардчилсан зарчмын дагуу явуулахыг эрмэлзсэний үр дүнд Монголын нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 300 шахам байгууллагыг төлөөлсөн 180 гаруй төлөөлөгч Чуулганд оролцож, ТББ-уу-даас нэр дэвшсэн 58 хүнээс Үндэсний Зөвлөлд 34 хүнийг сонгон шалгаруулж Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хуулийн дагуу санал болгожээ.
Хуулийг хугацаа алдахгүй хэрэгжүүлэх, хуулийн үзэл санааг гажуудуулалгүй шуурхай ажиллахын төлөө олон нийтийн байгууллагууд хүчин зүтгэсэн. ТББ-ууд тухайн үеийн үүрэг зорилгоо биелүүлснийг хүлээн зөвшөөрч, тэдний саналд түшиглэн Ерөнхийлөгч Үндэсний Зөвлөлд нвр. дэвшигчдээ зарласан. Нөгөө хоёр субъект одоо хуртзп таг чиг. Сураг ажиг сонсвол, ТББ-уудын Чуулганаас шийдвэр гаргаи санал болгосон хүмүүсийг өөр өөрийн түвшинд бус намын бүлгүүдээр хэ-лэлцэж байна. Гэхдээ ТББ-уудын санал болгосноос огт өөр хүмүүс яригдаж байгаа сурагтай. Үүнтэй зэрэгцээд төр засгийн зарим албан тушаалтан чуулганы ач холбогдлыг үгүйсгэсэн мэдээлэл ч хийсэн.
Тухайлбал, Засгийн газ-рын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хууль зүйн яа-манд бүртгэлтэй 4000 шахам байгууллагаас дөнгөж 180 гаруй нь оролцеон учир чуул-ганыг хүчинтэйд тооцох нь хэцүү мэтээр телевизээр ярьсан. Гэтэл есдүгээр сарын 16-нд Ерөнхий сайд ТВ-9 телевизээр, бид дарга байхыг хүсээгүй, даран-гуйлагч байхыг хүсээгүй. Тиймээс Олон нийтийн радио телевизийн хуулийг аль бо-лох шуурхай хэрэгжүүлэхийг чармайж байгаа гэсэн агуулгатай мэдээлэл хийв. УИХ-ын 2005 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09 тоот тогтоолыг хэрхэн хэрэг-жүүлснээ өнөөдөр олон ний-тэд нээлттэй мэдээлбэл Ерөнхий сайдын дээрх үг илүү итгэл үнэмшилтэй байх болов уу. Уг тогтоолоор ши-нээр байгуулагдах ОНРТ-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад нь шаардагдах зарим ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан билээ.
Ер нь Монгол Улсад 4000 шахам төрийн бус байгууллага албан ёсны бүртгэлтэй байдаг ч хэдхэн нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн ойлголтыг ТББ-уудын нэгдсэн чуулган баталсан юм. Нөгөө талаар Монголд анх удаа Иргэний нийгмийн байгууллагууд үг хэлээ ололцон Чуулганаа хийсэн нь Монголд иргэн хүн эрх чө-лөөтэй нэгдэн нийлж, шийдвэр гаргах түвшний ажилд оролцох чадвартай болсны илрэл мөн хэмээн ТББ-ын Анхдугаар чуулганд оролцогчид тэмдэглэсэн байна.
Харин одоогийн үндэсний радио, телевизийн зарим ажилтан арван таван толгойтой атгаалжин хар мангас гарч ирж ажлын байрыг минь залгих нь хэмээн хошигнож байна. Энүүхэндээ гэхэд, тэд ч энэхүү Иргэний нийгмийн байгууллагаас сонгогдсон төлөөлөгчдийг дотроо дэмжихгүй байгаа. Тэдний санаа бодлоор бол нэр нүүртэй, мөнгө хөрөнгөтэй Асашёорюү аварга мэтийн хүн гараад ирвэл, хөрөнгө оруулалт, нэвтрүүлгийн цагийн мөнгө хайж гүйлдэхгүй бэлэн цалинтай болно хэмээн сэтгэж суугаа бололтой.
Жирийн иргэн хүний эрх ашгийг илэрхийлж, оюуны болон ахуйн хэрэгцээнд нийцсэн, улс төржих нийгмийн тахлаас ангид радио, телевизийг бид хүсэж байна. Юутай ч иргэдийн төлөөлөл өөрсдийн сонирхсон олон нийтийн байгууллагаараа дамжуулан зохион байгуулалтад орж, өөрсдийнхөө эрх ашгийг илэрхийлэх Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болохоор нэгдэн чуулж төлөөлөгчдөө сонгосон. Ардчиллын тухай олон улс, дээд хэмжээний хурал болох үед л Иргэний нийгмийн байгууллагууд байдаг гэдгийг санадаг Төр засгийнхан энэ удаад Монголын ТББ-уудын чуулганы шийдвэрийг хүндэтгэн үзэж, Монгол Улс иргэдийнхээ үгийг сонсож, хэрэгцээг мэдэрч чаддаг ардчилсан улс гэдгийг батлана гэж найдъя.
Намрын чуулганаар энэ асуудал тодорхой болно.

С.БААТАР
(өдрийн сонин 2005-09-23 229)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button