Хөдөө орон нутгийн оюутнуудыг өрхийн эмнэлэгийн харъяатай болгож байна.

Энэ хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Боловсрол, Соёл, Шинжлэх хааны сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаал батлагдан гарсан. Үүнтэй холбогдуулан 9-р сарын 15-30-ны өдрүүдийг Оюутны эрүүл мэндийн өдөр болгож зарлаж байна. Оюутны эрүүл мэндийн үзлэгийг Улаанбаатар хотын 6-н дүүрэг, Ховд, Дорнод, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул аймгуудад 9-р сарын 19-29-ны хооронд зохион байгууллаж эхлээд байна. Нийт оюутнуудыг дүүргийн хэмжээнд болoн сургуулиудын хичээлийн байруудад эрүүл мэндийн дэвтрээр үнэ төлбөргүй хангах, даатгалын бичилтийг хийх, орон нутгаас суралцагчдыг өрхийн эмнэлэгийн бүртгэлд хамруулан картжуулах аянг зохион байгууллаж байна. Энэхүү аян нь 9-р сарын 30-нд бүх нийтийн марафон гүйлтээр өндөрлөх юм байна. МОХ-ноос АНУ-ын ард түмэнд Катрина хар салхины улмаас тохиолдсон гашуудалд эмгэнэл илэрхийлж Бусдын төлөөх-Бидний үйлс сэдэвт донорын аянг манай улсад суралцаж буй гадаад оюутануудтай хамтран зохион байгууллаж амжилттай дууссан байна. Мөн Эрүүл биед саруул ухаан сэдэвт зурагт хуудасны уралдааныг зарласан бөгөөд 15 хонгийн аянд идэвхитэй оролцсон сургууль, оюутны холбоо, зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэн Оюутны эрүүл мэндийг дэмжигч байгууллага- аар шалгаруулан урамшуулах юм байна.
Т.Оргил /Olloo mn/