Хархоромд соёмбо сүндэрлэж, Чойрт хатуу хучилттай зам ашиглалтад оров

Эртний их хотынхоо насны ой-г нээх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Зам тээвэр, Аялал жуулчлалын сайд Г.Батхүү, УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин, Я.Санжмятав нар оролцлоо. Ерөнхийлөгч харь гүрний халдлага довтолгоон, хаяа хатгасан овогаймгийн тэмцэл тулаан, дотоодын самуун түрхрэлтийн хөлд удаа дараагаар нэрвэгдэж, олон зууны түүхийн нугачаанд элэн бүдгэрч, тухайн үеийнхээ уран барилгын цогц шинж, хот байгуулалтын өвөрмөц дүр төрхөө алдсан ч монгол түмэн эрт цагаас дан ганц нүүдлийн соёл иргэншлииг шүтэж байгаагүй, басхүү суурин соёл, хот байгуулалтын арвин баялаг түүх уламжлалтай гэдгийг нотлон харуулсаар ирснээр нь Хархорум хотоор бахархаж буйгаа тэмдэглээд 2020 онд Хархорум хотын 800 жилийн түүхэн их ой тохиох тэр мөчид шинэ хотын нээлтийн ёслолыг хамтдаа тэмдэглэх ерөөл өргөв.
Харин Ерөнхий сайд эртний нийслэлийн 785 жилийн ойг тэмдэглэх санаачилгыг дэмжиж зарлиг гарган, энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж, цаашдын хөгжлийнх нь үйл ажиллагааны чиглэлээр тодорхой чиглэл өгч хамтран ажиллаж байгаад нь Ерөнхийлөгч, төр, захиргааны байгууллагын удирдах хүмүүс, иргэдэд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Тэрээр хангай, говь, алтайн сүрлэг уулсын сур бараа ирж нийлсэн төгс, цощолбор энэ нутагт төрийн сүлд, соёмбо тэмдгийн хөшөөг бүтээн байгуулсан нь монголын хувь заяаг өргөн явах их хотын билгэдэл, их хотын суурь бий болохын эхлэл боллоо хэмээн үзээд Хархорум хотыг сэргээн босгож, хөгжүүлэхдээ дэлхийн уран барилгын гайхамшигт өвүүд, бүтээлүүдийг тусгахаа амлахын сацуу энд цугларагсад Монгол Улсын сэргэн мандлын нэгэн их чухал үйл явдлын гэрч болсныг нь бахархан сануулав.
Энэ үеэ Хархорины асуу дал эрхэлсэн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Зам тээвэр, Аялал жуулчлалын сайд Г.Батхүү Нэг хэсэг мөрөөдөл, хүмүүсийн дундах аман яриа байсан асуудал өнөөдөр эрхзүйн тогтолцоонд орж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс энэхүү хот байгуулах асуудалд онцгой анхаарч ажиллаж байгаа нь хот байгуулалтын бүх асуудал шиидэгдэх тал руугаа явж байна гэсэн ойлголтыг нийт хүмүүст төрүүлж байгаа.
Тиим ч учраас гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагчид Монголыг нэлээд сонирхож эхэллээ. Бид Хархорум хотын шинэтгэлийн асуудлыг өргөн барьсан. Хархорум хотын анхны шавыг тавьж, тоосго өрөх ажлыг 2006 оноос эхэлнэ гэж тооцоолж байгаа. Мэдээж хотын захирагчийн алба нь байгуулагдаж, хотын захирагчийн байрнаас эхлэн барилга байгууламж сүндэрлэх ёстой. Дэд бүтцийн асуудлыг ч ирэх оноос эхлэн барьж байгуулж эхэлнэ гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгөөд Хархорум хот нь Монголын их гурний улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, шашны гол төв байхын зэрэгцээ Ази-Европ, Африкийг холбосон олон улсын харилцааны зангилаа болж байснаараа дэлхий дахины түүхэнд үнэлж баршгүй их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцоллоо. Хэдийгээр ийнхүү төлөвлөгдөж, 2020 онд сүндэрлэж дуусах ёстой хэмээн үзэж буй ч Хархорум хотын сэргээн босголтод зарцуулагдах хөрөнгө мөнгөний асуудал л нэлээд хүндрэлтэй хэвээр байгаа аж.
Ийнхүү төрийн өндөрлөгүүд үгээ хэлсний дараа Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат, Бат-Эрдэнэзуу хийдийн лам нар ном хурж, Ерөнхийлөгч хурдан удмын азарга сэтэрлэснээр Хархорум хот үндэслэн байгуулагдсаны 785 жилийн ой, дурсгалын соёмбот хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд зориулсан бэсрэг наадам эхэллээ. Энд орон нутгийн удирдлага, иргэдэд шүүмжлэлтэй хандмаар санагдсаныг хэлэх хэрэгтэй болов уу. Олон он идээшин амьдарч буй энэ л нутагт нь ирээдүйн жишиг хотыг байгуулахаар, Монгол төрийн сүлд, соёмбот хөшөөг нээхээр УИХ-ын дарга Ц.Нямдоржийг эс тооцвол улсынх нь тэргүүнүүд бугд ирсэн байхад сумын иргэд, малчид арав тавд тоологдом цөөн цугларсан байлаа. Үнэндээ Эрдэнэзууг үзэхээр ирсэн бололтой гадны жуулчид л наадамчдын тоог ахиу харагдахад гүн туслалцаа үзүүлэв. Түүнчлэн их насны морьдын уралдаанд аравхан морь, хүчит бөхийн барилдаанд хэдхэн шавилхан хөвгүүдийг нүцгэлээд тавьчихсан, үндэсний сурын харваанд ч нэг гарын хуруунд тоологдом харваачдыг сойж өндөрлөгүүдээ чилээлээ. Өндөрлөгүүд овооны наадмаас ч жижигхэн наадам үзэж суух басхүү сонин харагдцаг юм билээ. Бүхэл бүтэн хотын ой шүү дээ гэж бодохоос тэр нутгийнханд үнэхээр бухимдах сэтгэл төрснийг нуух юун. Бэсрэг гэхэд хэтэрхий бэсрэг эл наадмын дараа Ерөнхийлөгч Н.Энхбаяр нийслэл рүүгээ буцаж, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Дундговь аймгийн зуг хүлгийн жолоо заллаа. Харин УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Зам тээвэр, Аялал жуулчлалын сайд Г.Батхүү нар үлдэж үдээс хойш болсон Эртний Хархорум-Ирээдүйн Хархорин сэдвээр хийсэн эрдэмтэн, судлаачдын илтгэл, танилцуулгад оролцож, Хархорумыг хэн сайн мэдэх вэ зохион бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдад шагналыг нь гардуулав. Олон нийтэд хийсэн танилцуулга, илтгэл харин нэлээд үр дүнтэй болсон юм. Энэ үеэр ирээдүйн жишиг хотын ерөнхий загвар, схемийг дэлгэсэн байлаа. Загвараар бол жишиг хотын төвд Их хаадын цогцолбор байгуулах юм байна. Өндөр нь 24 метр, диаметр нь 40 метртэй баригдах цогцолборт 37 их хаадын дүрийг бүтээх гэнэ. Энэхүү Их хаадын цогцолбор-т гэхэд л 10 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоотой агаад хугацааны хувьд арван сарын дотор хийгдэх боломжтой аж. Цогцолборын загварыг Урлаг дизайны академи хийгээд байгаа юм байна. Түүнчлэн Хархорум хот үндэслэн байгуулагдсаны 785 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал маргааш нь буюу энэ сарын 24-ний өдөр Төрийн ордонд боллоо.
Эртний нийслэлийн ойд оролцоод дараа дараагийн арга хэмжээндээ салан одсон Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Зам тээвэр, Аялал жуулчлалын сайд Г.Батхүү нар энэ сарын 24-ний өдөр, оройхон хэрд Говьсүмбэр аймагт дахин уулзалдлаа. Азийн хөгжлийн банкны зээл (№1700-МОН)-ийн хөрөнгөөр Авто зам хөгжүүлэх хоёр дахь төсөл-ийн хүрээнд Налайх-Мааньт-Чойр чиглэлийн хатуу хучилттай 200 км замыг барьж дуусаад хүлээлгэн өгөх болсон нь тэдний аяны дөрөөг ийнхүү эргэн холбов. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга болон Хархорумын ойд оролцсон бусад гишүүд УИХ-ын гишүүн Л.Одончимэдээр солигдсон байлаа. Налайх-Мааньт-Чойр чиглэлийн авто замын барилгын ажил 2002 оны дөрөвдүгээр сард албан ёсоор эхэлж байсан бөгөөд нийт өртөг болох 33.5 сая ам.долларын 25 саяыг нь Азийн хөгжлийн банк, үлдсэн 8.5 сая долларыг нь Монгол Улсын Засгийн газар тус тус санхүүжүүлжээ. Эл зам ашиглалтад орсноор манай улсаар дайран өнгөрч буй Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэл буюу Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 1040 км замын 600 км нь ийнхүү хатуу хучилттай болж байгаа юм байна. Түүнчлэн нийслэлийг дотоодын хотуудтай холбож, бүс нутгийн хөгжлийг тэтгэх, бизнесийн орчинг сайжруулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй болж байгаа төдийгүй ОХУ, БНХАУ-ын ачаа, зорчигчдыг өөрийн орны нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх олон улсын чанартай зам учраас хөрш зэргэлдээ орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Замын гүйцэтгэгчээр нь БНХАУ-ын China Tieseju Ciүil Engineering Group, хяналт тавих зөвлөхөөр нь Японы ЗОС болон манай улсын Эм Си Пи Си компани ажилласан байна. Ниислэлээс Чойр хүртэл ердөө цаг дөчин минут давхиад орох болсон хатуу хучилттай замыг байнгын ажиллагаанд хүлээлгэн өгч буй энэхүү нээлтэд Говьсүмбэрийн иргэд хүүхэд, хөгшидгүй цугларсан байлаа. Хүнд механизм бүтэн хонож ирдэг байсан бол шинэхэн замаар гурав, дөрөвхөн цаг давхиж байна гэнэ. Түүнчлэн гурван жилийн дараа гэхэд Улаанбаатарыг Замын-Үүдтэй бүрэн холбох энэхүү замд эл өдөр Монголын шилдэг 20 дугуйчны уралдаан боллоо. Ниислэлээс үд дунд хөдөлсөн тамирчид хатуу хучилттай шинэхэн замаар таван цаг хурдлаад барианд оров. Улсын урдаа барьдаг шилдэг 20-ийг ОУХМ Ж.Өлзий-Орших магнайлж ирсэн юм. Дугуй, суудлын тэрэг, хүнд механизмуудын хурдыг сорьж, Чойрынхныг баярлуулсан энэхүү замыг дор хаяж В-13 жил ямар ч их засвар авахгүйгээр ажиллахуйц чанартай болсон гэж мэргэжилтнүүд дүгнэлээ.

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-09-26 231)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button