Монголын төмөр замыг Бээжинд сурталчлав

Аль нэг улсын брэнд бүтээгдэхүүнийг Монголд нээх, гадаадын үндэсний хэмжээний томоохон байгууллагуудын ил, далд танилцуулга манайханд хэдийнэ дол болжээ. Энэ нь сэтгүүлч бидний өдөр тутмын үйл ажиллагаанд хамгийн их хамаатай, нээлттэй ирсэн. Тэр бүхнийг нийтэд хүргэдэг болохоор ч тэр үү, гадаадын байгууллагуудын сурталчилгаа манайд өргfн хийгддэг гэсэн маань хэрэв яаран хэлсэн дүгнэлт мэт санагдвал эрхэм уншигч танаас уучлал эрье. Харин энэ удаа Улаанбаатар төмөр замыг сурталчлах өдөрлөг Бээжин хотноо болсон нь манай улсаас гадаадад үйл ажиллагаагаа танилцуулсан цөөхөн тохиолдлын нэг болов. Манай улсын нийт ачаа эргэлтийн 90 орчим хувь, зорчигч тээвэрлэлтийн 50 хувь нь зөвхөн төмөр замд ноогддог. Тээврийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн төмөр замын хүчин чадал, үйл ажиллагааны хүрээгээр улсын нүүр царай, хөгжлийн царааг илэрхийлж болох нь дамжиггүй. Энэ арга хэмжээг сурвалжилахаар манай өдөр тутмын сонинууд болон телевизүүдийн сэтгүүлч гээд 10 гаруй хүнтэй мэдээллийн баг ажиллаад ирлээ.
Алба, ажлаар яваа гадаад, дотоодын томчууд буудалладаг гэгдэх Керри зочид буудлын хүлээн авалтын танхимд болсон үйл ажиллагаанд улсынхаа нийслэл Бээжинд төвтэй ССТҮ гээд үндэсний хэмжээний мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, төлөөлөгчид иржээ. Учир нь есдүгээр сарын 21-нд зохиогдох өдөрлөгийн арга хэмжээний бэлтгэл ажил Бээжинд бүтэн сарын өмнөөс эхэлж, хэвлэл мэдээллийнх-нийг хамгийн өргэн хамруулахаар төлөвлөснөө холбогдох албаныхан тайлбарласан. Хурал болсон тан-химын гадаах талбайд ч Монголын төмөр замын хөгжлийн түүхэн үеүүдийг тусгасан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэсэн байна. Зочдод МТЗ гэсэн лого бүхий цаасан ууттай гарын бэлэг гардуулж, ер гадны томоохон байгууллагуудын танилцуулга, сурталчилгаанаас дутахгүй зохион байгуулалттай болсон. Зохион байгуулагчид урд хөршийн томоохон бизнесменүүдийн худалдааны бүтээгдэхүүн, ачаа эргэлтийг өөрийн төмөр замаар дамжин өнгөрүүлэх боломжийг танилцуулахаар зорьж, үүнийгээ нөлөө бүхий мэдээллийн хэрэгслүүдээр цацах нь чухал гэж үзжээ. Улаанбаатар төмөр зам түншүүддээ ойр дөт зам олгох, хямд тариф, тээх нэвтрүүлэх нөөц хангасан талаараа мэдээлж их Хя-тадын бизнесмэнүүдийн ан-ааралд хүргэх нь өдөрлөгийн ажиллагааны хамгийн чухал хэсэг байлаа. Өнөөдөр арав гаруй орон нэгдэн, хүлээн зөв-шөөрсөн төмөр замын нэвтрэх нэгдсэн тариф гэж бий. Түүнээс 20-60 хувийн хөнгөлөлтийг манайх олгоод байгаа юм билээ. Тэрчлэн ОХУ-аас Хятад руу, Хятадаас ОХУ руу бүтээгдэхүүн тээвэрлэхэд Манжуур болон Казакстанаар тойрсноос манайхаар дамжвал 500-800 км замын зардал хэмнэх боломжтой. Баталгаатай үйлчилгээгээ танилцуулахад нэг өдрийн арга хэмжээ багадахаар мэт ч өдөрлөгийг үнэхээр чамлалтгүй үр дүнтэй ажиллажээ хэмээн үнэлж болох байв. Учир нь Хятадын хүнд үйлдвэрлэлийн, нефть боловс руулах томоохон компаниуд олон нааштай санал хэлжээ. Тухайлбал China Oil компани гурван сая тонн бүтээгдэхүүнээ манай улсын нутаг дэвсгэрээр дайруулан тээвэрлэх болсноо мэдэгджээ. Одоо гэрээ хэлэлцээрийн албан ажил л үлдсэн хэрэг.
ЕВРОП, ЗҮҮН ӨМНӨД АЗИЙГ ХОЛБОСОН ХАМГИЙН ДӨТ ЗАМ НЬ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ
Тийнхүү хөршөө чухалчилж, шинэ тутам нэмэгдэж байгаа хүчин чадпаа танилцуулах болсон шалтгааныг дэлгэхийн тулд цөөн баримт дурдъя. Монголын төмөр зам 1815 км урт. Үүнээс ОХУ, БНХАУ-ыг холбосон гол төмөр зам нь 1110 км. 1990-ээд оноос хойш Монгол улс чөлөөт зах зээлд шилжсэнээр манай оронд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ эхний байрт жагсах орнуудын нэг нь БНХАУ аж. Үүнийг дагаад тус улсаас төмөр замаар тээвэрлэх ачаа болон зорчигчийн хэмжээ байнга өсч байгаа түүх 50 орчим жилийн өмнөөс эхтэй. Бээжин, Хөх хот, Эрээн хот руу зорчигч тээврийн галт тэрэг байнга аялж байгаа нь хөрш зэргэлдээ орших орнуудын иргэдэд харилцан зорчих шинэ боломж тэр цагаас эхэлсэн. Сүүлийн жилүүдэд байнга өсч байгаа төмөр замын тээх нэвтрүүлэх боломж жилдээ 20 сая тонн ачаа дамжин тээвэрлэхэд хүрсэн ч энэ нөөцөөс өнөөдөр зөвхөн 50 хувийг нь л ашиглаж байгаа юм билээ. Европ болон Зүүн өмнөд Азийн орнуудыг холбосон хамгийн дөт боломж нь Монголын төмөр зам. ОХУ-ын Екатринбург хотоос дорнод Сибирь-Монголын нутгаар БНХАУ-ын Тяньцзинь боомт хүртэлх зам 5975 км байгаа нь олон улсын бусад сүлжээтэй харьцуулахад мянга орчим км-ээр ойр.
Монголын төмөр зам дамжин өнгөрөх, экспортын ачаа урсгалыг түргэтгэх, Ази-Европын хооронд тээврийн зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхээр ажиллаж эхлээд буй. Зүүнхараа, Багахангай, Мааньт, Туул гээд хорь орчим өртөө зөрлөгийн зам уртасгах ажлууд эрчимтэи хийгдэж эхэлжээ. Ингэж өртөө зөрлөгүүдийн галт тэрэг хүлээн авах, явуулах зам уртассанаар Монголын төмөр замаар урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг аялах боломжтой болж байгаа аж. Ойрын үед ч төмөр замын хоёр талын автомат хориглолд шилжүүлэх, хоер дахь зам барих, цахилгаанжуулах гээд цөөнгүй ажил төлөвлөжээ.
Г.БАТХҮҮ ЦАГ ҮЕЭ ОЛСОН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Үйлдвэрлэл,худалдааны ихээхэн хэсэг төмөр замын салбарын тээвэрлэлттэй нь холбоотой учир БНХАУ Төмөр замын яамтай. Нээлттэй өдөрлөгт тус яамны холбогдох албаны хүмүүс ирсэн нь үйл ажиллагаанд ач холбогдол өгч байгааг илэрхийлсний гэрч болов. Манай улсаас ч Зам тээвэр аялал жуулчлапын сайд Г.Батхүү, Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга Да.Ганболд болон Улаанбаатар төмөр замын дарга В.В.Магдей бусад албадын дарга нар оролцсон. Монголын ашигт малтмалын орд газрыг ашиглан төмөр замын шинэ сүлжээ бий болгох, бүс нутгийн төмөр замыг хөгжүүлэх шаардлага тулгарч, энэ чиглэлээр ажиллахын зорьж байгаа үед Бээжин хотноо Монголын төмөр замын энэ нээлттэй өдөрлөг зохиогдож байгаа нь олон талын ач холбогдолтой, цаг үеэ олсон үйл явдал боллоо гэж Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү онцолсон. Хурлын үеэр Хятадын сэтгүүлчид Монголын төмөр замын цаашид бүтээж, бий болгох хүчин чадал, боломжын талаар сонирхсон олон асуултдаа Улаанбаатар төмөр замын дарга В.В.Магдейгаас хариулт авав. Монголын төмөр замын тухай ерөнхий мэдээллийг В.В.Магдей танилцуулсан хурлыг Өвөрмонголын Одон телевизийн сэтгүүлч Алиа хятад хэлнээ хөтөлсөн нь тус улсын бизнесмэнүүдэд хүрэх бас нэг шат болсон нь дамжиггүй.
Өдөрлөгт Хятадын хар төмөрлөгийн болон нефьт боловсруулах, кокс, өргөн хэрэглээний бараа тээвэрлэх чиглэлийн 180 гаруй компанийн олон төлөөлөгч ирсэн. Эдгээр тээвэрлэлт тэр чигээрээ төмөр замаар дамжин Хятадад хүрдэг. Хэрэв энэ ачааг манай улсаар дамжуулан тээвэрлэнэ гэвэл наад зах нь гаалийн асуудал ихээхэн дарамт болсоор байгааг Хятадын бизнесменүүд нуусангүй. Гаалийн шалгалтыг цөөхөн болгох, өөрөөр хэлбэл нэг удаа шалгах асуудлыг боловсруулан шийдвэрлэхээ Улаанбаатар төмөр замын удирдлагууд амласан. Гааль шалгалтыг нэг тийш болгосноор нээлттэй өдөрлөгийн эхний үр дүнг тодорхойлж болох.
Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 2005-09-26 231)