Монос фарм байгуулагдсаны 15 жилийн ойн үзэсгэлэн өнөөдөр дууслаа.

Тэгвэл тус компани 15-н жилийн ой энэ жил дохиогоод байна. Ойг угтсан арга хэмжээ шил шилээ даран зохиогдож байгаагын нэг гэвэл үзэсгэлэн худалдаа байв. Энэ үзэсгэлэн нь 9-р сарын 23-26 ны хооронд ШУМТ-д зохион байгууллагдлаа. Эм, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, эмнэлэгийн багаж, лабораторын хэрэгсэл тоног төхөөрөмж энэ үзэсгэлэнд тавигдсан байна. Монос компани нь энэ 15 жилийн хугацаанд Монос сан, Монос косметик, Монос тур, Монос трейд, Монос Улаанбаатар ХХК-уудтайгаас гадна Ангаах Ухааны Дээд Сургууль хүртэл байгууллан чадварлаг боловсон хүчинг гаргаад байгаа билээ. Мөн Эрүүл Мэндийн Увдис сэтгүүлийг одоогоор 4-н дугаар эрхлэн гаргаад байна. Yзэсгэлэнгийн үеэр тэргүүлэх зэргийн эмч нар даралт үзэж, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгсөн байна. Эмийг бид ам дамжин сонсоод хэрэглэх эсвэл эмчийн бичиж өгсний дагуу авч хэрэглэдэг бол энэ үзэсгэлэн дээр эмийн тайлбаруудыг тарааж байсан нь хувь хүмүүст мэдлэг болхуйц зүйл байлаа. Ирэх сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд үндэсний бөхийн барилдаанаар ойн арга хэмжээ өндөрлөх юм байна.
Т.Оргил /olloo mn/