Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх

шар шороон шуургатай тэмцэх ажиллагааны зардлын шинэ эх үүсвэрийг бий болгох, арвижуулахад чиглэсэн бодлого баримтлан ажиллав.
Япон улсын Засгийн газрын техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2005 оны 2 дугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, мэдээллийн анализ хийх боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх төслийн хүрээнд шороон шуурганы мониторингийн бүс нутгийн сүлжээнд холбогдох суурин хэмжилтийн байгууламжийг Улаанбаатар, Сайншанд хотууд болон Замын-Үүд сууринд суурилуулахаар шийдвэрлэв. Хөрөнгө оруулагч тал цаг уурын мэдээллийн систем, сансрын мэдээлэл боловсруулалтын аргазүй зэрэг 6 чиглэлээр үндэсний мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах юм.
• Японы J-green байгууллага санхүүжүүлэн Өвөрхангай аймагт цөлжилтийн нөлөөллийн загвар судалгааг эхлүүллээ. Монгол-Голландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Ган гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлчээрийн менежмент төсөл, БНСУ-ын Ротари байгууллагын туслалцаагаар Өмнөговь аймгийн Булган суманд цөлжилттэй тэмцэх төсөл хэрэгжиж эхлэв.
• Монгол-Украины Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, Монгол, Британийн зөвлөлийн дугуй ширээний уулзалт, Монгол Улс-Европын холбооны хамтарсан зөвлөлийн ээлжит хуралдааны бэлтгэл ажлыг хангахад оролцож, Засгийн газраас батлагдсан Ногоон хэрэм хөтөлбөрийг дэмжих саналыг тус тус боловсруулан хүргүүлэв.
• Монгол улсын Засгийн газраас баталсан Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийг олон улсын байгууллагад сурталчлах, санхүүгийн дэмжлэг хүлээх зорилгоор Донор байгууллагуудын зөвлөлдөх уулзалтуудыг 4 дүгээр сарын 8, 25-нд Улаанбаатар, Бээжин хотуудад зохион байгууллаа.
• 2005 оны 4 дүгээр сарын 24-27-ний өдрүүдэд Цөлжилттэй тэмцэх, Ногоон хэрэм Үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Бээжин хотноо болсон Монгол Улсад төлөөлөлгүй гадаадын болон олон улсын хандивлагч байгууллагуудын танилцах,уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулав.
• Байгаль орчны сайдын урилгаар Япон улсын Парламентын зарим гишүүдийн Монгол улсад хийсэн айлчлалын үеэр ойг нөхөн сэргээхэд хоёр талын хамтын ажиллагааг сэргээх талаар тохиролцов. Одоогийн байдлаар, Засгийн газрын Ногоон хэрэм хөтөлбөрт оролцохоор ОХУ, Украин, Япон, Чех, БНХАУ, БНСУ, БНАСАУ зэрэг улсууд саналаа ирүүлээд байна.
www.mne.mn