Алонсо дэлхийн аварга боллоо

Энэ гарааны өмнөх байдлаар ДАШТ-г Рено багийн Испани нисэгч Фернандо Алонсо 111 оноотойгоор буюу дэд байрт яваа Макларен-ы Кими Райкконенаас 25 онооны давуутай тэргүүлж байв. Хэрэв энэ гараанд Кими Райкконен түрүүлсэн ч гэсэн Алонсо 3-р байрт шалгарахад л 2005 оны Формула-1-ын Дэлхийн аварга цолыг хүртэх нөхцөлтэй байв.
Алонсо Бразилд хэрэгтэй 6 оноогоо авснаар дэлхийн аварга цолныхоо болзлыг хангалаа. 24 настай Испани залуу М. Шумахер, Эмерсон Фиттипальди нарын амжилтыг эвдэн дэлхийн хамгийн залуу аварга болж байгаа нь энэ юм. Харин Макларен ч хоосон хоцорсонгүй, энэ гараанд давхар цохилт хийснээр Зохион бүтээгчдийн цом-д анх удаа тэргүүлж эхэллээ.
Бразилийн гран при. Сан Паоло хот.Интерлагос авто тойруулга.
1. Хуан Пабло Монтойя – Макларен Мерседес . 1 цаг 29’20574
2. Кими Райкконен – Макларен Мерседес + 02527
3. Фернандо Алонсо – Рено + 24840
4. Михаэль Шумахер – Ферарри + 35668
5. Жанкарло Физикелла – Рено + 40218
6. Рубенс Баррикелло – Ферарри + 1’09173
7. Женсон Баттон – Бар + 1 тойрог
8. Ральф Шумахер – Тойото + 1 тойрог
ДАШТ-ын явц.
Хувийн дүн
1. Фернандо Алонсо 117 оноо
2. Кими Райкконнен 94 оноо
3. Хуан Монтойя 60 оноо
4. Михаэль Шумахер 60 оноо
5. Жанкарло Физикелла 45 оноо
6. Ярно Трулли 43 оноо
7. Рубенс Баррикелло 38 оноо
8. Ральф Шумахер 38 оноо
Багийн дүн
1. Макларен Мерседес 164 оноо
2. Рено 162 оноо
3. Ферарри 98 оноо
4. Тойота 81 оноо
5. Уилльямс 51 оноо
(olloo.mn)