Монголкиноүйлдвэрийн урын сангийн зонхилох хэсгийг баримтат кино эзэлнэ

Энэ үйлдвэр нь хөдөө орон нутгийн амьдралыг харуулсан нэвтрүүлэг хийх, мэдээ сурвалжлагыг кино хальсаар авч баримтат кино бүтээж, телевизийн эфирээр дамжуулахад гол үүрэг гүйцэтгэж байлаа.
Энэ байдлаар 1990-ээд оныг хүртэл ажиллах хугацаанд 12,5 сая метр плёнк боловсруулж, Монгол Телевизэд 3000 цагийн нэвтрүүлэг бэлтгэн өгөхийн зэрэгцээ 800 бүлэг буюу 300 нэрийн уран сайхны болон баримтат киног бүтээсэн байна. Ардын урлагийн сэдэвт олон улсын телевизийн киноны Радуга наадамд Монгол хөөмий 1983 /Д.Хишигт, Цацал 1985 /Д.Содном/, Ингэн эгшиг 1987 /Д.Хишигт/, Дэмбээ мань даа хөө 1991 /Д.Хишигт/ тус тус оролцож, бүгд фестивалийн тэргүүн шагналыг хүртсэн юм. Дээр дурдсан кинонуудаас гадна байгал ан амьтны, ардын урлаг, зан заншлын сэдэвтэй, үзэсгэлэнт Хорго нутаг, Монгол эмэгтэйн гоёл, Монгол гэр, Элдүүр зөөлөн болтугай зэрэг олон арван баримтат киноны сан хөмрөгтэй.
Телекино үйлдвэрийг түшиглэн 1992 онд Улаанбаатар телевиз байгуулагдахтай хамт 16 мм-ийн кино бүтээх үйл ажиллагаа зогссон.
Монголкино үйлдвэрийн урын сангийн зонхилох хэсгийг баримтат кино эзэлнэ. Монголын кино үйлдвэрлэл баримтат киногоор гараагаа эхэлсэн түүхтэй билээ. Баримтат кино үүссэн анхны жилүүдэд сургалт, суртчилгааны шинжийг агуулж, үзэл сурталжсан, нам, засгаас явуулж буй бодлого, арга хэмжээг илтгэж, тэгш ой, тэмдэглэлт үйл явдлыг харуулсан баримтат кинонууд хийж байв. Баримтат киноны оператороор Оросын мэргэжилтэн С.Гусевийг дагалдан сурсан Б.Дэмбэрэл манай ууган кино операторын нэг бөгөөдд багшийнхаа хамт Халхын голын байлдааны зургийг авч, түүний зурагласан алтан кадрууд өнөөг хүртэл ОХУ-ын Кино архивт хадгалаатай байна. 1980-аад он гэхэд 40 гаруй уран бүтээлчидтэй Баримтат киностуди болтлоо өргөжин, янз бүрийн сэдвээр олон арван баримтат кино, мэдээ, сурвалжлага, архивын материалыг бэлтгэн гаргаж байлаа. 1935-1990 онуудад 850-иад нэрийн 3000-гаад бүлэг баримтат киног /кино мэдээ, сурвалжлага орохгүйгээр/ 35 мм-ийн хальсаар бүтээсэн нь бий.
Баримтат киноны урын сангийн бодлогод тухайн үед намын бодлого нөлөөлдөг байсан учраас баримтат киноны нийт бүтээлийн дотор ердийн /видовой/ жанрын эзлэх хувийн жин харьцангуй бага байдаг ч тэдгээрийн дотор шилдэг кинонууд олон байдгийг дурдах нь зүйтэй. Монголын баримтат кинонд олон арван авъяаслаг уран бүтээлчид үе үедээ тодорч байсан ч тэдгээрээс цөөн тооны зүтгэлтнүүдийг цухас дурдвал, найруулагч Б.Дашдорж /Монголын сайхан орон 1961, Гал голомт 1972/, Ц.Наваан /Түмний эх 1968, Сүргийн манлай 1975/, О.Уртнасан /Мянган дурсгалт Орхоны хөндий 1974, Хар ус нуур 1972/, Ч.Гомбо /Их говийн айл 1975/, Б.Дэмбэрэл, М.Дүйнхэр, Д.Баттулга нарын операторыг төлөөлүүлэн нэрлэж байна.
Монголд анхны мультфильмийг 1963 онд, найруулагч Ц.Зандраа гуай Хоёр найз нэртэй малд хайртай хүүхдийн тухай кино бүтээсэн юм. Энэ киноны оператороор Д.Нямсүрэн, зураачаар Д.Рэнцэн нар ажиллаж, Монголкино үйлдвэрт бүтээсэн юм. 1985 онд анх Телекино үйлдвэрт хүүхэлдэйн киноны цех байгуулагдаж, тус цех 1994-1998 онд МРТХЭГ-ын харъяанд Боролдой студи болон
ажиллаж байгаад 1998 оноос МYТВ-ийн харъяанд орсон юм. өнгөрсөн хугацаанд өнчин цагаан ботго, өвгөн арслан хоёр, Эрх цагаан, Гацуурхан зэрэг 20 гаруй хүүхэлдэйн киног зургийн, хүүхэлдэйн, цаасан хайчилбарын аргаар бүтээжээ. Мультфильмийн төрлийг байгуулж, хөгжүүлэхэд Монголын анхны эмэгтэй кино оператор М.Мөрөнгуа ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.
Одоо Соно анимацион студи болон байгуулагдаад ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button