Эрлэг намайг эрээд олоогүй нь тэрээ

Гурван цамхраа байхыг үзээд дутуу байна гэж баясаж
Гуниг дээр гуниг нэмээд яах вэ гээд буцжээ
Аавын минь тавьсан өрхөн доорхи
Амин гурван цамхрааг олж хараагүй нь тэрээ
Эрлэг намайг эрээд олоогүй нь энээ
Наран жаргаж шүүдэр хүүшилсэн тэр үдэш
Над руу эрлэгийн элч иржээ
Эцгийн минь хайчилсан үнэгийг хараад
Энэ надаас түрүүлжээ гээд буцжээ
Андуураагүй ирсэн эрлэгийн элчийг аав минь буцаажээ
Бой нь арилаагүй надыг хайж явсаар эрлэг иржээ
Боролзойж түрхсэн хөөг харчихаад
Бор халзан туулай гэж андуураад буцжээ
Эрлэг намайг эрж олсон ч
Ижий минь аварсан нь тэрээ
Эрлэг надад дарс сөгнөж би хүртэнэ
Ижий минь дарь эх уншиж би үлдэнэ
Ижий аавыг минь амьд байхад
Эрлэг минь намайг битгий хайгаач
Эрлэг танаас нуугдсаны минь эгэл үнэн энээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button