Эзнийхээ бүүвэйг үгүйлсэн өвгөн кыран

Казахууд эртнээс байгалийн хүчит, махчин шувуудын хэл, зан авирыг мэддэг байжээ.
Тиймдээ ч бүргэдийг ан агнахад сургадаг уламжлалт заншил тогтсон түүхтэй. Бүргэд казахын үндэсний бахархал тул айл бүр гэрийнхээ гадаа тухлуулдаг онцлогтой. Энэ нь сүр жавхлан төдийгүй казах хүн бүр шүтэн биширдгийн шинж.
Анчин бүргэдээ ангаахай байхад үүрнээс нь авдаг. Гэхдээ зөвхөн эмийг нь сонгодог. Эм бүргэд эрээсээ биеэр том, хүч чадал сайтай байдаг болоод л тэр. Махчин шувуудыг шонхортны, харцаганы, явлагтны овог хэмээн ангилдаг бөгөөд казахуудын бахархал болсон анч шувуу шонхортны бүлэгт багтдаг байна.
Казах түмнээс кыран хэмээх нэрийг хүндэтгэлтэйгээр хүртсэн бүргэд эзнийхээ баруун гарын шуун дээр сууж, зарлиг ёсоор үе үе анд мордож хэдэн бээр газар, усыг туулдаг жамтай. Кыран гэдэг нь хурц дайчин, хүч чадалт гэсэн утгатай үг. Хамгийн өндөрт нисдэг шувуудын нэг болох бүргэд барих гэж буй ангаа хайхын тулд 2500-3000 метрт хөөрдөг байна.
Эрэлхэг зоригт, хурц хараатай кыран-ы толгой болон хүзүү ганцхан хоромд 360 градус эргэдэг. Тэрээр өндөрт халин нисч байхдаа үнэг, чоно, ирвэс, баавгайг хармагц, нүд ирмэхийн зуур барьж, амийг нь тасалдаг догшин зантай нэгэн. Гарамгай бүргэдийн савар мах ч, эвэр ч биш чулуу мэт болчихсон байдаг тул ямар ч ан амьтныг ухасхийн дарж шууд нүдийг нь сохолж, зүрхийг нь хагалан аминд нь хүрдэг гэнэ.

САЙН МОРИНЫ ҮНЭТЭЙ Ч КАЗАХУУД БҮРГЭД НАЙМААЛЦАХЫГ ЦЭЭРЛЭДЭГ
Бүргэд эзэндээ ээлтэй, үнэнч байдаг гэх ч нохойтой адил гэж хэлэхэд хэцүү аж. Түүнд хатуухан хандвал уурсана. Хэрвээ хэрцгий хандаж, уур уцаарыг нь хүргэвэл эзнийхээ аминд хүрэхээс ч буцдаггүй гэнэ.
Анчин бүргэдийг өвөл гэртээ, зун гадаа байлгана. Тэд бүргэдэд нялхсаас дутуугүй өлгий, сандал, тусгай сав суулга бэлтгэнэ. Кыран бүргэд 35-150 насалдаг. Ихэвчлэн туулай, тарвага, малын мах иддэг бөгөөд хамгийн дуртай нь шар шувууных аж. Сонирхуулахад, өдөр нь шар шувууг бүргэд, шөнө нь бүргэдийг шар шувуу барьж иддэг гэсэн. Энд нэмж хэлэхэд, малчид хониндоо бор нүдэн, хундан гэх зэрэг нэр өгдгийн адил бүргэд ч дуудах нэртэй. Ингэхдээ дийлэнх нь Агийг, Кара кыран нэртэй байдаг. Энэ нь цагаан мөрт, хар хүчтэн хэмээх утгатай юм. Өтөлсөн кыраныг анчид идэх хоолтой нь ууланд аваачин тавьдаг. Бүхий л насаа уул хаданд бус, эзнийхээ бүүвэйнд элээсэн өвгөн бүргэд ууланд хаягдсан ч, ээл нөмрийг нь санадаг ч юм уу эргээд л эзэндээ хүрээд ирдэг байна. Гарамгай бүргэд сайн морь, атан тэмээний үнэтэй ч казахууд бүргэдээ наймаацахыг асар их цээрлэдэг аж.

АНХНЫ ЦАС ОРСНЫ ДАРАА АЖИЛДАА ОРНО
Анчид бүргэдээ хурдан морь уях адил гамнадаг. Зунжингаа таргалуулж, намар нь сойно. Эрч хүч дүүрэн кыран анхны цас орсны дараахан ажилдаа ордог бөгөөд өвлийн турш анчны ганзага хоосонгүй байна гэсэн үг. Тиймдээ ч бүргэдчид жил бүрийн аравдугаар сард Бүргэдийн баяр-ыг тэмдэглэдэг болжээ. Бүргэдийг өнгө, хашгичих дуугаар нь таних бөгөөд, баяр ёслолын үеэр түүнд шар шувууны өд зүүж, мөнгөн эдлэлээр гоёдог. Бүргэд хамгийн өндөрт нисдэг бөгөөд нисэх онгоцтой мөргөлдөж, түүнийг осолдуулсан гэх яриа ч бий.
Удахгүй болох бүргэдийн баярын талаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга О.Хабсатараас тодрууллаа. Тэрбээр, Бүргэдийн баяр-аа тав дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Хээрийн шувууг гарт дасган сургаж ан бариулдаг өвөрмөц урлагийг сэргээх, хөгжүүлэх зорилготойгоор зохиогддог энэ баярыг С.Медеухан нарын хэсэг сэхээтэн санаачилсныг дэмжиж аймгийн ИТХТ 2000 онд Бүргэдийн баярыг зохион байгуулах тухай тогтоол гаргасан. Ингээд мөн оны намар Баян-Өлгий аймгийн 11 сумаас ирсэн 60 гаруй бүргэдчиний саналаар Монголын бүргэдийн холбоо нэртэй төрийн бус байгууллага байгуулагдсан юм. Дараа нь 2001 онд Бугат сумын Саят толгой гэдэг газарт Бүргэдийн баяр-ыг анх удаагаа тэмдэглэсэн гэлээ.

УРАЛДАХ БҮРГЭД ЭЗДИЙНХЭЭ ГАРЫН ШУУН ДЭЭР ЗАЛАРНА
Баяраар зохиогдох сонирхолтой арга хэмжээний нэг нь нисч буй бүргэд эзнийхээ гарт ирж суух. Энэ нь анчны авхаалж самбаа, гарын бяр хүч, бүргэдээ хэрхэн сургасныг шалгах зорилготой. Тэмцээнээр бүргэд эзнийхээ буулгасан зарлиг-ийг биелүүлэх хэрэгтэй болдог. Тухайлбал, анчныг бүргэдээ дуудахад өндөрт нисч буй бүргэд нүд ирмэхийн зуур ирж эзнийхээ гарын шуун дээр суух ёстой. Түүнчлэн эзнийхээ даалгавраар амьд анг барих нь энэ баярын чимэг. Энэхүү баярыг дэлхийн 20 гаруй орны жуулчид ирж сонирхдог юм байна. Гадаадын нэгэн жуулчин Дэлхийн олон орноор явахдаа ийм сонирхолтой баярыг харж байгаагүй гэж дуу алдсан байдаг. Баяраар бүргэдийн үндэсний хувцас, бүргэдийн тоног, хэрэгслээс гадна эрчүүдийн эр зоригийг шалгасан морин дээр тогтож ямаа булаацалдах, морин дээрээс газарт буй мөнгийг шүүрэх, кыз хуар зэрэг ардын уламжлалт наадмыг зохион байгуулдаг аж. Кыз хуар ардын тоглоомын ерөнхий зарчим нь морины шандас шалган хурдлах. Эмэгтэйчүүд эрчүүдийг хөөн гүйцэж ташуураар гуядаж чадсан нь ялагчаар тодордог онцлогтой.
Одоогоор Баян-Өлгий аймагт 300 гаруй бүргэдчин, 500 орчим бүргэд бий аж. Бүргэд сонирхогчдын тоо жил ирэх тутам нэмэгдсээр байгаа гэсэн. Саяхан тус аймагт Цармын бүргэд нийгэмлэг шинээр байгуулагджээ. Ингэхдээ Монголын казахууд л Бүргэдийн баяр-ыг онцлон тэмдэглэдэг уламжлалтай. Казахстан улсад одоогоос 500 жилийн өмнө арван мянга бүргэдчин байсан бол өдгөө энэ тоо зуу ч хүрэхгүй болсон тухай саяхан Цармын бүргэд нийгэмлэгийн хуралд оролцсон Казахстаны угсаатны зүйч эрдэмтэн Ахмет Уалхан онцолж байсан.

Ч.АННА
(өдрийн сонин 2005-09-27 232)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button