Э.Бат-Үүл АН-ын бүлгээс гарах мэдэгдлээ өгнө

-Танай бүлгийн хурал болох нь уу?
-Одоо болж байгаа байх аа.
-Та суухгүй юм уу?
-Үгүй.
-Яагаад?
-Би бүлгээс гарах мэдэгдлээ өгч байгаа.
-Хэнд?
-Бүлгийн даргад өгөх ёстой.
-Тусдаа бүлэг байгуулах юм уу?
-Үгүй. Тэр ч байтугай би Үндсэн хуулийн цэцэд АН-ын бүлэг байгуулах хууль зүйн үндэстэй гэдгийг хамгаалах үүрэг хүлээсэн хүн шүү дээ.
-Та АН-ын бүлэг байгуулах ёстой гэж тэмцсэн хүн.Одоо болохоор бүлгээсээ яагаад гарах гээд байгаа юм бэ?
-Үндсэн хуулиар АН бүлэг байгуулах эрхтэй. Байгуулсан бүлэг нь МАХН-д зөвшилцөл нэрээр хууртаж, хариуцлагагүй байр суурьтай байна.
АН-ын бүлэг үнэндээ МАХН-ын дохио зангаагаар хөдөлж байгааг тэвчих арга алга.
-Тантай хамт олон хүн бүлгээс гарч байгаа юу?
-Би ганцаараа мэдэгдэл өгч байгаа.
Б.ЭГШИГ
(өдрийн сонин 2005-09-27 232)