Олон улсад зөвшөөрөгдөх IT инженер бэлтгэж эхлэв

Уг сургалтанд Монголд томоохонд тооцогддог компаниудын мэдээллийн технологийн 31 мэргэжилтэн суралцаж байгаа юм. Сургалтыг Японы Hitachi, NEC зэрэг нэртэй компаниудын өндөр мэргэшлийн багш нар удирдаж байна. Өчигдөр Мэдээлэл технологийн үндэсний паркад эхэлсэн тус сургалт нь арваннэгдүгээр сарын 4 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд суралцагчид найман сурах бичгийн дагуу мэдээллийг дүрслэх, программ хангамж, техник хангамж, мэдээллийн бааз, компьютерийн сүлжээ зэрэг мэдээллийн технологийн үндсэн суурь мэдлэгээ бататгах юм байна.

Хамгийн гол нь тус сургалтад хамрагдсанаар монгол инженерүүд маань өөрийн мэдлэг чадварыг Япон, цаашлаад олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэх боломжтой. Учир нь Японы энэхүү мэдээллийн технологийн инженерийн шалгалтын системийг Вьетнам, БНСУ, Хятад зэрэг есөн орон хүлээн зөвшөөрөөд байгаа юм байна. Манай улс ч гэсэн энэхүү гэрээнд нэгдэн орох сонирхолтой байгаа аж.

Түүнчлэн суралцагчид Япон болон бусад орнуудын компанид ажилд орох, гэрээгээр ажил үйлчилгээ гүйцэтгэх зэрэг өндөр боломж бүрдэх юм байна.

Сургалтын дараа монгол инженерүүд Япон болон гэрээ системийг хүлээн зөвшөөрсөн бусад орнуудад шалгалт өгөх ёстой бөгөөд хэрэв тэнцвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IT инженер гэгдэх юм.
Дашрамд дурдахад сургалттай холбоотой зардлуудыг буцалтгүй тусламжийн хүрээнд Японы Засгийн газраас гаргаж буй гэнэ.

Сургалтыг нээх ёслолд МХХТГ-ын дарга Ч.Сайханбилэг, AOTS-ийн гүйцэтгэх захирал Машигүчи Масато болон албаны бусад хүмүүс оролцлоо.

С.СОД
(өдрийн сонин 2005-09-27 232)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button