21-р зууны тахал Чихрийн шижин таргалалтаас болж үүсдэг өвчин

Чихрийн шижин нь инсулины туйлын болон харьцангуй дутагдлын улмаас цусан дахь чихрийн хэмжээ ихэссэнээр шээсээр сахар ялгаран, бодисын солилцоонд өөрчлөлт орж судас, мэдрэл гэмтэн улмаар эд эрхтний үйл ажиллагаа алдагдахад хүрдэг өвчин юм. Олон Улсын Чихрийн шижин өвчний /ЧШӨ/ хорооны мэдээлснээр дэлхий дээр 120 сая хүн чихрийн шижин өвчнөөр өвчлөөд байгаа ба цаашид улам ихэсч 2010 он гэхэд 220 сая болж өсөх төлөвтэй байна. Европын орнууд ба хойд Америкийн хүн амын дунд чихрийн шижин өвчний тарахлт 2-5 % байдаг ба манай улсад хийгдсэн судалгаагаар 3%-ийн тархалттай гэж тогтоогдсон. Чихрийн шижин өвчин нь өнөөгийн хүн амын эрүүл мэндэд тулгараад байгаа томоохон асуудлын нэг юм. Шижингээр өвдөгчөд зүрхний өвчин тусах, хараагүй болох, бөөрний дутагдалд орох зэргээр хүндэрч болдог байна. Зарим өвчтнүүд гар эсвэл хөлөө тайруулах магадлал ч өндөр байдаг. Иймд ийм өвчтэй хүмүүс эмчийн байнгын хяналтанд байж үүсч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь хэрэгтэй.
Өвчнийг дотор нь хоёр хэлбэрт хуваадаг
1-р хэлбэр инсулин хамааралт
2-р хэлбэр инсулин үл хамааралт гэж ангилдаг. Энэ үл хамааралын хэлбэрийн ЧШӨ-өөр 40-өөс дээш насны хот суурин газар амьдардаг, хөдөлгөөн багатай тарган хүмүүс илүү их өвчилж, ЧШӨ-ний нийт тохиолдлын 85-90%-ийг эзэлдэг байна. Иймд тарган хүмүүсийн 80% нь энэ өвчнөөр өвчилдөг болохыг тогтоожээ. Удамшлын хувьд 40% нь удамшдаг. Хэрвээ эцэг нь өвчтэй бол хүүхдэд 50%, эх нь өвчтэй бол хүүхдэд 35%-иар, нэг өндгөн эсийн ихэр бол 80%-иар удамшдаг байна. Тарган хүмүүсийн инсулиныг хүлээн авдаг эд эсийн рецепторын тоо ба мэдрэх чанар бууснаас инсулин нойр булчирхайгаас ялгарч байсан ч цусанд сахар ихэсдэг байна. Энэ хоёрдугаар үед хэрэглэх МЕТФОРМИН ДЕНК гэдэг эм гараад байгаа юм байна. Энэ эмийг Монос фарм оруулан худалдаалж байгаа юм байна. Иймд хоёр дугаар хэлбэрийн чихрийн шижин өвчтэй хүмүүс жин бууруулах, чихэр багасгах үйлдэлтэй эмийн бэлдмэл хэрэглэх мөн эмчийн байнгын хяналтанд байх нь зохистой юм байна.
Т.Оргил /olloo mn/