Хариуцлага

Сүүлийн үед дуугаа өндөрсгөөд байгаа хэсэг нөхдөд номхтгох цамц өмсгөх сэдлээр хариуцлага тооцох тухай ярьж байгаа бол нэг хэрэг. Харин түүний хэлсэнчлэн хариуцлагатай төрийг хариуцлагатай МАХН чирч явах утгаар ярьж байгаа бол огт өөр асуудал. Сүүлийн үед бидний хариуцлага тааруу байгаа нь үнэн гэж Ц.Нямдорж хүлээн зөвшөөрөв. МАХН-д суурилсан төрийн хариуцлагын асуудал байгаа цагт энэ тухай ярих цаг болсон гэж тэр жинтэй хэллээ. МАХН-ын өмнөх бүлгүүдээс хамгийн хариуцлагагүй бүлэг гэж тэр өдгөөгийн бүлгээ оношилсон. Энэ бүлэг хариуцлагатай байгаа цагт төр хариуцлагатай байх түүний онолоор Монгол төрийн хариуцлагыг жигнэж үзэх үү?
Бид Эх орон намд найдах уу, эсвэл Ардчилсан намд, ИЗ-БНН-д уу гэж Ц.Нямдорж нухацтай сануулж байна. Тэгвэл бид МАХН-д ч бас найдаж болох уу гэдэг асуултын ард анхаарлын тэмдэг зоохоор үйл явдал өрнөж байна. МАХН-ын дарга М.Энхболд УИХ-д орж ирээд хэн байх вэ гэсэн асуултаар үйл явдал гэдгээ тодотгоё. Жирийн гишүүн байж лав таарахгүй гэдэг дээр нөхөд нь санал нэгдэж байна. Намын бүлгийн дарга хэмээх даруухан албан тушаалаас авахуулаад Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх өндөрлөг хүртэл түүнд санал болгох цэс үргэлжилнэ. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж 65-аас нэрээ татсанаар ногоон гэрлээр парламентад орж ирсэн М.Энхболд сонгуульд ялалт байгуулсныхаа дараа сэтгүүлчдэд ярихдаа МАХН-ын АН-тай байгуулсан гэрээ хэвээр үргэлжилнэ гэж мэдэгдсэн. Намын даргын үгэнд итгэвэл төрийн тогтвортой байдлын төлөө За гэж байгаа мэт ойлгогдоно. Харин АН-ын бүлэг хууль бус гэсэн шийдвэр Үндсэн хуулийн цэцээр гаргуулж, Засгийн газрыг эрх зүйн чадамжгүй болгосныхоо дараа намын даргаа Ерөнхий сайдын сэнтийд залах нөхдийнх нь мастер төлөвлөгөөг бодолцож үзвэл яах аргагүй хоёр үзүүртэй бодлого болох нь анзаарагдана. М.Энхболд хэмээх бодь төрхтэй энэ эр Муур багш болох уу гэдэг нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дараа тодрох вий. Ингэхэд Үндсэн хуулийн цэцийг бас нэг хонхтой муур толгойлж байгааг санахад илүүдэх юун. Хэрэв өнгөөр илэрхийлж болдог бол яахын аргагүй улаан Ж.Бямбадоржийн зүрх сэтгэл улаан хөх, өнгийн алийг нь сонгохыг тааж ядах юмгүй. Хариуцлагатай төрийг чирч яваа хариуцлагатай нам нь хариуцлагатай эсэхэд эргэлзэж эхэлбэл Манай намын бүлэг бол манай намын бүлэг биш гэж яваа Э.Бат-Үүлийг хариуцлагагүй гэх үү, эрх чөлөөгөө эдэлж яваа хүн гэх үү. Энэ бүхний дараа бид хариуцлагын тухай сэдвээр хэнтэй ярих вэ. Үндэсний хэмжээний том намын даргын хэлсэн үг үг биш юм бол хэний үг үг байх юм бол. М.Энхболд сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Хэлэх биш хийнэ гэсэн. Хэлсэн нь биш бол хийсэн нь энэ юм болов уу. Энэ ч биш тэр нь ч биш юм бол эцэст нь ард түмэн хэнд итгэх вэ. Улстөрчдийн хэлсэн үг хийсэн алхам алд дэлэм зөрөх нь ихсэв. Улс төрийн нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байна гэдэг үгээр үүнийгээ хаацайлна. Жирийн наймаачин хүртэл итгэлцэл үгүйгээр алхам урагшлахгүй гэдгийг мэдэрч байгаа энэ цаг үед улстөрчидтэй бид хариуцлагын тухай ярихад ч бэрх болжээ. Монголын төр толгойноосоо эхлэн өтөж эхэлсэн юм болов уу. Хавхтай чоно хөлөө тас хазаад зайлдаг шиг толгойгоо ч бид дөрвөн жилд нэг удаа шинэчилж болдог болохоор тэд бидний боддог шиг толгой биш зүгээр л энэ улсын тулгуур эрхтэн юм шиг ээ. Төрийн түшээд хөл ч бай, толгой ч бай Монголын за андгай буй за хэмээх Б.Ринчингийн алдарт үгийг өнөө бид үгсийн сангаасаа авч хаях эсэхэд улстөрчид ч бас үгээрээ ч үйл хөдлөлөөрөө ч хариулах цаг иржээ.

Б.ЯНЖМАА
(өдрийн сонин 2005-09-27 232)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button