Таны хүүхэд халуурч байна уу?. Тийм бол танд зөвлөж байна.

Хэрэв биеийн халуун 38.5-39 хэм хүрсэн тохиолдолд халуун бууруулах үйлчилгээтэй Парацетамол лааг зааврын дагуу хэрэглэнэ. Биеийн халуун 38 хэмээс бага бол Парацетамол лааг хэрэглэх шаардлагагүй. Хэрэв биеийн халуун 39.5 хэмээс дээш бол хүүхдийн дух, суга, цавины нуглаасанд хүйтэн жин тавина. Халуурсан хүүхдэд эмчийн заалтгүйгээр антибиотик, аспирин, анальгиныг хэрэглэж болохгүйг анхаарна уу!.
Хүний биеийн халуун хоол шингээх, бие махбодийн эс задрахад үүсэх дулаан, орчны агаарт дулаан алдах хэмжээнээс хамаарна. Хүний биеийн халуун хэвийн нөхцөлд 36-37 хэм, өглөөгүүр арай бага, орой 17-21 цагийн хооронд бага зэрэг нэмэгддэг. Эрүүл хүний биеийн халуун хэт их хүч зарцуулсан болон халуун хоол идсэний дараа ялимгүй нэмэгдэнэ. Харин унтаж амрах үед бага зэрэг буурдаг. Тухайн хүний биеийн халуун 36 хэмээс бага байвал хэт бага халуунтай байна гэж үздэг. Халуун гэнэт нэмэгдэхэд 30 минут буюу түүнээс дээш хугацаагаар дагжин чичирнэ.
Ингэж чичрүүдэс хүрэх нь арьсны судас гэнэт агшсанаас болох бөгөөд арьс цайвартан, хумс хөхөрнө. Халууны өсөлтийг хэмээр нь ялгаж болно.
Yүнд 37-38 хэмийг бага
38-39 хэмийг дунд зэрэг
39-40 хэмийг их халуун
40-41 хэмийг маш халуун
41-с дээш халууныг хэтэрсэн халуун гэж ялгаж болно. Тамирдуулагч өвчин, архаг хордлогод нэрвэгдсэн хүний халуун хэт бага байна. Хүний биеийн халуун 1 хэмээр нэмэгдэхэд судасны цохилт ойролцоогоор 8 удаа нэмэгддэг байна.
Т.Оргил /olloo mn/