Дуучин С.Цогтсайхан Өүлэн эхийн дүрд тоглоно

Тулгар төрийн ойд зориулсан Монголчуудын хийж байгаа анхны Чингисийн тухай киноны Өүлэн эхийн дүрд тоглож байгаа гэнэ. Түүхэн энэ том дүрд тоглож байгаадаа өөрийгөө их азтай байна гэж хэллээ. Дуулахаас гадна жүжиглэх авъяасаа харуулахаа амлаад байгаа дуучин маань бас хатны дүрээр ус рекламдаад авсан. Тэр ч байтугай их аварга Дагвадоржтой Өвөрхангай аймгийн ойгоор дэмбээдээд сайн дэмбээчин гэдгээ харуулж ялсанд нь энэ сарын сумо барилдаанд аваргын унаж байгаа шалтгааныг нь эмэгтэй хүнтэй дэмбээдээд ялагдсанаас болж байгаа ч гэж ярьж байв. Ямартаа ч дуучин маань одоо киноныхоо ажилд ороод завгүй байгаа гэнэ. Зохиолын эмэгтэй дуучдын дундаас тал бүрийн авъяасаараа ялгарч олон уран бүтээл хийж байгаа дуучин маань энэ ажлаа дуусгаад шинэ дуу, клипнийхээ ажилд орж удалгүй дулаан цаг ирэхээр хөдөө орон нутгуудаар явж тоглолтоо хийн бас гадаадад байгаа Монголчууддаа ч хүргэх юм байна.
Я.Одгэрэл
/Оллоо.мн/