Там

Тамын орон нь газрын гүнд байрладаг гэж хэлж болох боловч тэнгэр, асур, бирд зэрэг орчлонгийн бусад амьтадын хамтаар бидний нүдэнд үл үзэгдэн зэрэгцэн орших ажээ. Тэгээд ч там бодит ертөнцөд ч бас илрэлээ олсон байдаг. Тухайлбал шорон гяндан, дайн тулааны талбар зэрэг нь тамын тогооноос ялгаа юу байх билээ.
Там нь янз бүрийн байдалтай олон хэсгээс бүрдэх бөгөөд Їүнд халуун найм, хүйтэн найман там, аахар шаахар буюу хэсэг бусаг там, очирт там гэсэн 18 там байх ба эндээс аахар шаахар там нь 16 байна. Халуун тамын орны уулс нь халуунд шатаж хайлмагтан байхад хүйтэн тамын оронд төрөгсөд хөлдөж царцаад бутарч унадаг байна. Ийм эрс тэрс төдийгүй завсарын шинжтэй аахар шаахар тамууд нь амьтадыг үйлдсэн хэргийнх нь жишгээр шээс бузарт хаях, мэст уулнаас өнхрүүлэх зэрэг шийтгэлүүдийг оноодог ажээ. Тамын орны үүдэнд олон амьтас үйлээ шүүлгэх бөгөөд тэдний үйлдсэн үйлийн үрээр тамын шийтгэл оноох, аль эсвэл дээд тэнгэрийн оронд төрүүлэх, хүний заянд төрүүлэх зэргийг Эрлэг Номын хаан шийдэх ажээ.
Ер нь там хэмээх энэ ойлголт нь аливаа үйлдсэн муу үйлийн үр заавал гардгийг гэрчилэх бөгөөд хүний сэтгэл санааны шаналал зовлон ч тамын зовлонг бидэнд эдлүүлэх тохиолдол бий шүү дээ.
/Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлтгэв/
Ж.Алт