Д.Дэмбэрэл гишүүн Эртэч шувуухай болов

1040 цагийн үед хурлын танхимд орж ирсэн Д.Дэмбэрэл гишүүн энэ өглөөний эртэч шувуухай-гаар тодорлоо. Жирийн иргэд ажлаасаа ингэж хоцорвол даргадаа бут авахуулах нь лав. Харин УИХ-ын гишүүд хэн нэгэнд загнуулдаг болов уу. Гишүүд яагаад бүгдээрээ хэлэлцсэн юм шиг ажил хаялт зарласан шалтгааныг тодруулахаар бяцхан судалгаа хийхээр шийдлээ.

-Гишүүнээ та өглөө хэдэн цагт босов. Ажлын өрөөндөө хэзээ ирсэн бэ?
-Би өглөө найман цагт босоод, есөн цагт ажилдаа ирлээ. Өглөөгүүр хэд хэдэн хүнтэй уулзсан.

-Байнгын хорооны хурал хэдэн цагт эхлэнэ гэж та сонсов?
-Арван цагт эхлэнэ гэж сонссон л доо. Орж ирэхээсээ өмнө Гишүүд цуглаж байна уу, хурал эхлэх болж байна уу гэж энэ нөхдөөс (зохион байгуулалт хариуцсан ажилтнууд руу дохив) асуусан. Гучин минут өнгөрөхөөр нь эхлэж байгаа байх гэж бодоод орж ирлээ.

-Жирийн ажилчин хүн хоцорвол нэлээд юм сонсоно. Харин УИХын гишүүн хурал таслах, хожимдох үед ямар нэг хариуцлага хүлээдэг үү?
-Хариуцлага хүлээлгүй яах вэ. Гэхдээ гишүүд Хөдөлмөрийн хуулийн дагуу биш УИХ-ын дэгийн дагуу хариуцлага хүлээдэг. Дэгийг Хөдөлмөрийн хуулинд үндэслэсэн юм. Дэгийн дагуу чуулганы хуралдааны үеэр хурал даргалагчаас өмнө ирж суудлаа эзлэх, Байнгын хорооны хуралд цагтаа ирэх учиртай. Гэхдээ одоогоор чуулган хараахан эхлэх болоогүй байна. Олон гишүүн хөдөө, гадаа явчихсан болов уу гэж бодож байна. Цаг барихгүй байна гэдэг муу зуршил. Хурлын танхимд 10 цагт орж ирэх ёстой хүн чинь дахин дахин утасдаж, хуралдаан эхлэх цагийг харзнадаг муу зуршилтай болчихож байгаа юм.

-Хүмүүс 80 жилийн түүхтэй МАХН-аас илүү их хариуцлага шаарддаг юм шиг. Ингэхэд танай хариуцлагын тогтолцоонд бусдаас ялгаатаи ямар нэг юм байдаг уу?
-Илүү хатуу хариуцлагын механизм байхгүй л дээ. Угаасаа МАХН-ын гишүүд дэгтэй ханддаг уламжлалт чанар бий. Өчигдөр бүлгийн хуралдаанд хоцорч ирсэн улсуудаа анхааруулж хэлсэн.

-Та хамгийн ахмад парламентч. Цаг баримтлах зарчим үе үеийн парламентад ялгаатаи байв уу?
-Олон жил чуулганы хуралдаанд суулаа. Бага хурлын үед хурал яг цагтаа эхэлдэг байлаа. 1992-1996 оны парламентад таван минут хоцорч эхэлдэг болсон. 1996 оноос 30 минут хоцорч эхлэх ердийн үзэгдэл болж, энэ удаагийн чуулган цагийн дараа эхэлдэг болж байх шив дээ. Ингэж байгаад өдөртөө хуралдахаа ч больж мэдэх нь. Парламентын энэ байдал нь нийгэмд буруу үлгэрлэх вий гэв.

1056 цагийн үед танхимд Э.Бат-Үүл гишүүн амьсгаадсаар орж ирээд Хоёр газар зэрэг хуралдаад гэж явуут дундаа хэлсээр нөгөө хаалгаар гарч одов. Дараахан нь Ц.Одбаяр гишүүн орж ирээд хоосон танхим хармагцаа Өө, энэ чинь яачихаа вэ хэмээн дуу алдаж байна.Энэ үеэр ИЗ-БНН-ын дарга С.Оюун хэдэн гишүүн уруу татсан нь илрэв. Түүний өрөөнд болсон Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн хуралдаанд А.Цанжид, Д.Лүндээжанцан, Э.Бат-Үүл, Д.Одхүү нарын гишүүд сууна лээ.

Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-09-28 233, 234)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button