ШТС дээрэмдэгчид хэн байв?

КОЛОНКУУД ХАМГААЛ АЛТЫН СИСТЕМД ОРОХ НЬ
Хууль хяналт, хүчний байгууллагынхан Шатахуун түгээх станцын удирдлагуудтай уулзаж, нээлттэй ярилцсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Шатахуун түгээх станц-аюулгүй байдал сэдвийн дор уулзалдахад хүргэсэн шалтгаан нь энэ сарын 21-ний шөнө Магнай трэйд компанийн шатахуун түгээх ҮIII станцыг дээрэмдэж, түгээгчийн амь насыг хөнөөсөн хэрэг билээ. Ерээд оноос хойш нийт гэмт хэргийн гаралт буурсан ч онц хүнд, харгис хэрцгий гэмт хэргийн гаралт, давтамж ойртсоныг цагдаагийн удирдлагууд онцолсон. Тэрчлэн хууль бүрэн хэрэгжихгүй байгаа нь гэмт хэргийн гаралтад сөргөөр нөлөөлж байна гэж үзэж буй аж. Шатахуун түгээх станцуудын хувьд улсын хэмжээнд 470 гаруй байдгаас нийслэлд 68 нь үйл ажиллагаа явуулдаг байна. Гэмт халдлагаас гадна ШТС-ын ажилтнууд өөрсдөө дотроосоо мөнгө завших зэрэг хэрэг гарсаар 2003 онд гэхэд зургаа, 2004 онд найман хэрэг бүртгэгдсэн байх юм. Дээрэм, халдлагын хувьд 2002 оны хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвегэрт байрлах Оюуны ундраа компанийн ШТС-ын түгээгчийг 12 удаа хутгалж дээрэмдсэн, 2003 оны хавар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Петровис-ийн ШТС-ийн түгээгчийг онц хэрцгийгээр хөнөөж дээрэмдсэн (уг станц нь Улаанбаатар секьюрити-ийн хамгаалалтад байсан тул гэмт этгээдүүд үйлдэл дээрээ баригдсан), 2004 оны
есдүгээр сард Баянзүрх дүүрэгт байрлалтай Сод Монгол компанийн станцыг бензин асгаж шатаана хэмээн сүрдүүлж орсон (орлогын мөнгийг 22.00 цагт хурааж авсан байсан тул бэлэн мөнгө байгаагүй) зэрэг хэргүүд үйлдэгдэж байсныг уншигчид маань мартаагүй байгаа биз ээ. Удирдлагуудын санаачилга, ажилтнуудын сонор сэрэмж муу, түр ажилтнуудыг олноор авч ажиллуулдаг зэрэг нь гэмт хэрэг, халдлага гарах үндэс болж буйг дээрх зөвлөлгөөнөөр онцолж байсан. Тиймээс бэлэн мөнгө ихээр төвлөрдөг газрын ажилтнууд өндэр сонор сэрэмжтэй ажиллаж, аажмаар картын системд шилжин, объектдоо хяналтын камер суурилуулж, хамгаалалтынхны хараа хяналт дор ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг чухалчлан ярьснаар Монголын хамгаалалтын байгууллагуудын холбооны тэргүүн О.Шагдарсүрэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх ШТС-ыг хамгаалалттай болгохоор амлав. Харин энэ удаад хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ШТС-уудын хувь заяаны талаар орхигдуулсан нь учир дутагдалтай боллоо. Яг долоо хоногийн өмнө үйлдэгдсэн хүний амь нас хохироосон дээрмийн хэргийн шалтгааны талаар Баянзүрх дүүргийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Р.Ганболд объектив болон субьектив талаас нь тайлбарлав. Магнай трэйд-ийн ҮIII станц хотын төвөөс зах тал руугаа байрласан, хаалга үргэлжийн онгорхой байх боломжтой, 24 цагийн турш таван сая орчим төгрөгийн бэлэн мөнгө тэнд байдгийг бүгд мэддэг, ажилтнууд нь халдлага гарах үед яаж ажиллах талаар ямар ч мэдэгдэхүүнгүй байсан зэрэг нь объектив талын шалтгаан болсон гэнэ.
Ер нь цагдаагийнхан зэвеэгтэй этгээдүүдийн өедөөс дайрч орж ноцолдсон нь хохирогчийг амиа алдахад хүргэсэн гэж үзэж байгаа юм. Түүнчлэн цус харж улайрсан гэмт этгээдүүд хоёр түгээгч бүсгүйг Сейфний түлхүүрээ өг, эс өгвөөс нэг шиг чинь ална шүү гэж сүрдүүлсээр байхад түлхүүрээ юмны араар шидчихээд гүрийсэн зэргийг тэнэг зориг гэж хэлэхээс аргагүй гэж үзлээ. Нөгөөтэйгүүр нийгмийн сэтгэхүй зөвхөн балмад танхай, гудамжны орчинд өсч хүмүүжсэн нөхөд л гэмт хэрэг үйлддэг гэж боддог байсан бол өнөөдөр дээд боловсрол эзэмшиж буй, боломжийн амьдралтай хүмүүс хүн алах хэмжээнд хүрчихсэн байгааг энэ хэрэг харуулж байна. Хэргийн субьектив талыг Мөрдөн байцаах таегийн дарга тодорхойлохдоо, хүүхэд залуучууд чөлөөт цагаараа мөрийтэй тоглож мөнгө алддаг, олдог, өрөнд ордог, түүнчлэн сэжигтэн хохирогч хоёр хоорондоо өр авлагатай байсан, хэрэг үйлдсэн залуучууд эрх зүйн анхан шатны мэдлэггүй, юуг дээрмийн, танхайн, булаалтын хэрэг гэдгээ ялгаж мэддэггүй, гэмт хэрэг үйлдвэл ямар хор уршиг ирдгийг мэдэхгүй байгэа зэрэг нь хэрэг үйлдэхэд нөлөөлж байна гэж тайлбарлав.
Станц дээрэмдэгч гурван хүү баригдсанаасаа хойш л ийм юм болчихно гэж бодсонгүй хэмээн ихээр гэмшин уйлж байгаа гэнэ. Тэд уг газрыг дээрэмдэхээр судалж, холоос ажиглаж байхдаа өдөр бүр нэг жийп машин ирж зогсоод байхаар нь хамгаалалттай болчихож гэж ярилцаад болих гэж байсан гэдэг. Гэтэл сүүлийн хоногт өнөөх машин ирээгүй болохоор харуул, хамгаалалтгүй хэвээр юм байна гээд дээрмийн хэргээ үйлдсэн байгаа юм. Нөгөөтэйгүүр эцэг, эх, томчууд бид шилжилтийн болоод бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа ул мөргүй болгочихсоноо хүлээх хэрэгтэй юм билээ. Хүүхдүүдийнхээ орой үдэш хаана, хэнтэй нөхөрлөж, хаанаас мөнгө олоод байгаа, ямар үнэтэй пүүз өмсч яваад буйг нь огт анзаардаггүйгээс, тэдэнтэй ярилцдаггүйгээс харамсаад ч барахгүй ийм хувь заяатай холбочихож байгааг хуулийнхан онцгойллоо. Түүнчлэн автомат тоглоомын газруудад 22-оос дээш насныхан л үйлчлүүлдэг зарчимтай болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв. Амьдрал үзээгүй, хар бор ажил хийж өөрсдөө мөнгө олж байгаагүй хүүхдүүд мөрийтэй тоглоомын газарт тоглохоороо дахин мөнгө олохын тулд ийнхүү эрүүгийн гэмт хэрэгтэн болж байна гэж үзсэн юм. Эл асуудлын зэрэгцээ төрөөс аливаа зүйлд заавал нэг стандарт тогтоож өгч байгаач ээ гэсэн саналыг нээлттэй ярилцлагын үеэр тавьж байлаа. Тухайлбал, шатахуун түгээх станцын үйл ажил-лагаа эрхлэх гэж байгаа бол станц нь ийм, ийм хамгаалалт дохиололтой, ажилтныхаа эрүүл мэнд, амь насыг ингэж хамгаалах ёстой гэсэн стандарттай, таксины үйлчилгээ эрхлэх гэж буй компаниудад мөн адил жолоочийн тусгай бүхээгтэй такситай л бол эрхэлж болно гэх зэрэг стандартыг анхнаасаа тогтоогоод өгчихвөл гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн чухал ажил болохсон гэж хүсэв. Энэ бүхний эцэст Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Ц.Сүхбаатар компаниуд энд яригдсан, шийдвэрлэгдсэн зүйлүүдийг хэрхэн хэрэгжүүлж буйг гэнэтийн байдлаар шалгахаа хэлээд хуулийнханд Хамгийн сайн хуульч гэмт хэрэг гарахаас нь өмнө сэтгэдэг байх ёстой гэсэн афоризмыг санууллаа. Тэрээр хот дотор зайгүй шавааралдсан шатахуун түгээх станцуудын аюулгүйн байдлыг сайтар анхаарч байхгүй бол ганц станцад гал гарахад л хот тэр чигээрээ дэлбэрч мэдэхээр гэдгийг тухайлан анхааруулсан юм.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ГЭМТ ХЭРЭГТНИЙ ЭГНЭЭНД ТҮЛХЭВ ҮҮ?
ШТС-ыг дээрэмдэж, түгээгчийнх нь амийг егүүтгэсэн хэргээс улбаалан хууль хяналтынхан, холбогдох байгууллагын удирдлагууд ийн зөвлөлдөж байх зуур эл хэргийг үйлдсэн сэжигтнээр татагдаад буй гурван хүүгийн талаар бага боловч судлахыг хичээлээ. Ийм гэмт хэрэг үйлдэхэд нь тэдэнд юу нөлөөлөв? Уг нь анх баригдаад байхдаа сургалтын төлбөрөө мөрийтэй тоглоомын газарт үрчихсэн учраас тэр мөнгөө олохын тулд дээрэм хийх санаа төрсөн гэж байсан боловч тэд сургуулийнхаа төлбөрийг бүрэн төлсөн байх юм. Түүнчлэн гурвуулаа анги, напз нөхөд дундаа нэр хүндтэй, хичээл сурлэгадаа идэвхтэй оролцдог оюутнууд байсан аж.

Баатарсүрэнгийн Тулга нь арван жилийн 12 дугаар дунд сургуулийг төгссөн. Аав, ээж, эгч дүүгийн хамт амьдардаг. ШУТИС-ийн Геологийн сургуулийн нефтийн ангид суралцаж байгаад эхний жилийн хоёрдугаар улирлаас Уул уурхайн сургуулийн Эдэлбэр газрын кадастр, газар зохион байгуулалтын ангид шилжин оржээ. Дунд сургуульдаа ангийн дарга, сурагчдын зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай байсан төдийгүй 2003 оны шилдэг сурагчаар шалгарч байсан байна. Архи дарс уудаг зэрэг муу зуршилгүй гэхэд хилсдэхгүй. Хичээл огт тасалж байгаагүй, тэр байтугай хэрэг үйлдсэнийхээ маргааш нөгөөдрийн хичээлд хүртэл сууж байсан гэнэ. Баригдах өдрийнхөө өглөө ч хичээлдээ сууж байж. Харин их дүнсгэр, өрөөсөн хөл нь хазганачихсан явснаа л сүүлийн цагийн хичээлээс гэнэт алга болчихсон байна. Түүнийг хэрэг үйлдэхийнхээ өмнөх өдөр ямар даалгавартайг асуугаад явж байсан гэж хэд хэдэн багш нь баталж байлаа. Их нийтэч, тусархаг тэрээр сүүлийн үед рулет гэдэг тоглоом л их тоглох болсон гэж дунд сургуулийн нэгдүгээр ангиас өнөөг хүртэл хамт суралцаж байсан нөхөд нь ярив. Тэд хэвлэлийн биднээр дамжуулан их, дээд сургуулиудын ойр орчимд үйлчилгээ явуулдаг баар цэнгээний болоод мөрийтэй тоглоомын газруудыг хаагаад өгөөч ээ гэж гуйсныг энд хэлэх хэрэгтэй болов уу. Нэг найз нь Б.Тулгатай хамт тоглоод байдаг мөрийтэй тоглоомын газарт нь нэг удаа орж үзсэн гэнэ. Тэрээр найздаа Миний найз дахиж энд битгий ир ээ. Энэ чинь дахин дахин орж тогломоор санагдаад, буруу замд оруулахаар газар байна гэж хэлж байж. Б.Тулга дээрэм хийсэн шатахуун түгээх станцад зургадугаар сарын 1-нээс долдугаар сарын 29-нийг хүртэл ажилласан байдаг. Харин ажлаас гараад тав хоноод буюу наймдугаар сарын 3-23-ныг дуустал ангийнхантайгаа хээрийн дадлагад гарчээ. Түүнийг хоол маш сайн хийдэг, ерөөсөө залхуу биш, хүний үгээр зантай хүү гэж дадлага удирдаж явсан багш нар нь хэлж байлаа. Дунд сургуульдаа математикийн сонган суралцах дугуйланд хичээллэдэг байсан тэрээр их сургуульд орсон хойнооч найз, нөхдийнхөө сонгон суралцах хичээлийг сонгоход нь тусалдаг, өөрөө дагуулж гүйгээд багш нартаа бүртгүүлдэг идэвхтэй нэгэн байсан гэнэ.

Б.Энхбаяр нь ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Аж үйлдвэр, дулаан хангамжийн III. дамжааны оюутан аж. Аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг. Сурлата сайтай, хичээл огт тасалдаггүй, мөн л шилдэг сайн сурагчдын нэг, анги нь ч сургуулийнхаа хэмжээнд их үлгэр жишээч анги гэнэ. Дөлгөөн, даруухан, барагтай бол юм дуугараад байдаггүй, бүр хараалын үг ч хэлж байгаагүй гэж найзууд нь тодорхойлов. Түүнийг ийм хэрэг хийсэн гэдгийг дуулаад ангийнхан нь бараг л шоконд орсон гэж ярьж байлаа. Сургалтын төлбөрөө ч хичээл эхлүүт хам-гийн түрүүнд төлчихсөн байсан гэнэ. Тэрээр мерийтэй тоглоом тоглодог гэдгээ найз нөхөддөө цухуйлгаж байгаагүй аж.

Чинбатын Асарбат нь арван жилийн 97 дугаар дунд сургуулийг төгссөн. СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн Зураасан зургийн ангид суралцаж байгаад амьдралын боломжгүйгээс нэг жилийн чөлөө авч байгаад улмаар шалгалтаа тааруухан өгснөөс сургуулийн дотоод журмын дагуу сургуулиасаа хасагджээ.
Аав, эмэгтэй дүүгийн хамт амьдардаг. Хоёр эгчтэй ч тэд нь тусдаа гарцгаажээ. Түүний ээж дөнгөж дөрвөн настай байхад нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм байна. Аав нь зураач хүн тул аавынхаа мэргэжлийн өвлөн суралцаж байсан нь тэр аж. Ч.Асарбат авьяастай, зураг их сайхан зурна. Тиим боловч сургуулиас хасагдахынхаа өмнөхөн хичээлдээ тааруухан болж, улмаар шалгалтдаа тэнцэхгүй гэсэн үнэлгээ авчээ. Түүнийг тусч, хүний төлөө өөрийгөө ч золиослохоор зантай гэж найзууд нь үнэлдэг юм билээ. Асарбатыг гэмт хэрэгт ороо-цолдсон гэдгийг дуулсан ангийнхан нь бүтэн өдөржин л уйлсан гэцгээж байлаа. Их хөгжилтэй зантай учраас сургуулиас гарснаас нь хойш ангийнхан нь үргэлж л үгүйлж, дурсдаг байсан гэнэ. Аав нь группт, амьдрал нь хүнд байсан ч чадлаараа ажил хийж, гарын уртай тул хүмүүсийн захиалгаар юм урлаж амьдралаа авч явжээ. Хичээлээс гадуур нөхөрлөдөг найзууд нь цагдаагийн ажилтнууд байдаг гэнэ. Үүнийгээ ч тэрээр баригдаад байх үед нь уулзсан бидэнд хэлж байсан юм. Тиймээс өөрсдийнх нь хийсэн хэргийн талаар телевизээр мэдээлэхэд баригдах нь гарцаагүй боллоо, цагдаа гэдэг зүгээр ч нэг өрөөнд суугаад байдаг хүмүүс биш гэдгийг ойлгосон гэж ярьж байсан билээ. Ч.Асарбат төрийн зардлаар суралцаж байсан тул сургалтын төлбөрт лав сэтгэл зовохгүй байсан юм байна.

Ийнхүү баг өмсч шатахуун түгээх станц дээрэмдэж, хүний амь хохироосон хэргээр саатуулагдаад байгаа гурван хүүгийн талаар найз нөхөд, багш нартай нь уулзлаа. Гурвуулаа л хамт опондоо нэр хүндтэй, даруу төлөв, тусархаг, сурлага сайтай хүүхдүүд аж. Тэд гэр ойр, нэг байрныхан гэдгээр л хоорондоо нийлцгээдэг байсан бололтой. Мөнгө олохоос заплшгүй байдалд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд нь нөлөөлсөн хамгийн гол хариулт нь эцсийн бүлэгт Автомат тоглоом нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг нууц казинонууд болж таараа. Тэнд орж тоглох, тоглохгүй нь хэдийгээр хувь хүний ухамсарын асуудал боловч асар богино хугацаанд хүний тархи, зүрх сэтгэл, хөрөнгө мөнгипг ховсдон сордог эл газруудаа цэгцлэх цаг нэгэнт болсныг эл ноцтой хэрэг харууллаа. Нөгөөтэйгүүр ажилтныхаа амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж чадаагүй Магнай трэйд компани хохирогч залуугипн оп гарантай бяцхан охиныг 18 нас хүртэл нь харж хандана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн уншигчдаас манайд хандсаныг энд хэлэх хэрэгтэй биз ээ.

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-09-28 233, 234)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button