Чихний элдэв өвчний засал

Чихээр хатгуулж өвдвөл хонины тэр талын чихний доторх үсийг шатааж утвал тус болно.
Чихээр хатгуулваас шар шувууны өөхөн тос дусаана. Хий хүйтнээр чих дүлийрвээс сармисыг халуун шар тосонд дүрж түүгээр чих бөглөвөл сайн. Мөн сонгины шүүс дусаана. Чихний нүхнээс цус гарвал цагаан луувангийн шүүс дусаана.
Чихний зуурдын дүлийг ямаа, үнээ, 8 настай хүүхдийн өлөн ус /шээс/, жамц давс дөрвийг хольж найруулан чихэнд дусаавал тус болно.
Чихний дүлийд эрүүл газрын хулганы шээ, эсвэл хонины чөмөгний нарийн үзүүрийн тос дусавал сайн. Мөн арвайн шинэ сайн гурилыг шар тосонд шингээж шахаж шүүгээд чихэнд дсаавал дүлийрэхээ болино. Утаатай шр эсгийний өөдөс, цайны хужир 2-ыг усанд буцалгаж биеийн халуунаас илүүгүй халуун бүлээнээр чихэнд нь жин тавибал хүүхдийн чихний өвдөх зовиурыг амирлуулна.
Хүүхдийн чихээр хатгуулж өвдвөөс эцгийн нь өлөн ус, эс бөгөөс бор шувууны цус, тарваганы тос, гансны бохь, шар шувууны хуршсан өөхөн тос, мөн төмрийн үртэс буцалгасан шөлийг сайтар шүүгээд дусаавал сайн.
Чих булагтахад ар үр, рүда хоёрыг хувь тэнцүү хийж чанаад шүүсийг н ь тунгааж аваад өдөрт 3 удаа дусааж угаавал тус болно. Булагтсан чихнээс идээ бээр цуваад байвал түлсэн цагаан байванд хүдрийн заар өчүүхэн хольж чихэнд хийвэл зогсоно. Эсвэл түүнийг хөвөнд шингээж чихээ бөглөсөн ч болно.
Эрүүл эр муурын шээсийг дүлий чихэнд дусаавал сонсгол орно. Муурын шүдэнд гаа түрхвэл шээнэ. Чихэнд хорхой орвол муурын шээс дусаана. Бас хонины сүүг бүлээнээр дусаана. Чих загатнан зовоовол мөлгөр зөөлөн юмаар ухаж цэвэрлэнэ. Хүчтэй дуу, доргионоос чихээ хамгаалбал сонсгол үл гэмтэнэ.
Чихний өрөвслийг эмчлэхэд голиог ашиглаж болно
Үүний тулд голиог хатааж өвчтэй чихэн дотор нь үлээж оруулж болно. Эсвэл Гүнидийн тосоор зураад дусаасан ч болдог гэнэ. Усан хаванг буулгахад хоёр ширхэг голио байхад л болох нь. Учир голиог дээрхийн адил нунтаглан дарсаар даруулаад уухад л үйлчилж эхэлдэг аж.