Мобио 2005 сургалт семинар өнөөдөр боллоо.

Уг сургалт семинарт нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа эмч, эмнэлэгийн 100 гаруй ажилтанууд оролцлоо. Сургалт семинарт Солонгосын эмч мэргэжилтэнгүүд В гепатитийн молекул биологийн оношлогоо, ач холбогдол, Умайн хүзүүний эсийн шинжилгээг тайлагнах Бэтесдагийн тогтолцоо, Чанарын үндсэн хяналт сэдвээр лекц уншлаа. Дараа нь сургалтанд тавигдсан бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, сертфикат гардууллаа.
Мобио лаборатори нь Монгол, Солонгос эмч нарын дэлхийн стандартад бүрэн нийцсэн АНУ, Щвейцарь, Итали, Швед, Герман, Солонгосын хамгийн орчин үеийн өндөр хурд, хүчин чадалтай бүрэн автоматчилагдсан аппарат, тоног төхөөрөмжтэй юм байна. Эдгээр орнуудаас оруулж ирсэн төхөөрөмөөр энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагуудыг бүрэн хангаж цаашид хамтран ажиллах, мэдлэг туршлага солилцоход анхаарч байгаагаа нээлтийн ажиллагаанд зохион байгуулагчид дурдаж байсан. Бүрэн автомат аппараттай тул шинжилгээний хариуд алдаа гарах магдлал бага, нэг удаагийн зүү тариур, хуруу шил хэрэглэдэг тул халдвар авах эрсдэлгүй юм байна.
Тус лабораторид хийсэн шинжилгээ нь Солонгост хийсэн шинжилгээний хариутай яг адил байхаас гадна дэлхийн стандартад нийцсэн гэсэн үг юм. Тиймээс заавал хөрөнгө мөнгө заран Хятад юм уу гуравдагч орон луу явж шинжилгээ хийлгэх шаардлагагүй болсон гэдгийг хэлхэд таатай байна. Мобио лаборатори одоогийн байдлаар дараах шинжилгээг хийж байна.
Yүнд
Цусны ерөнхий шинжилгээ /hematology /
Германы Bayer компанийн ADҮIA-60 аппаратаар цусны улаан эс-RBC, цагаан эс-WBC, гемоглобин-Hb ,гематокрит-НСТ, цусны улаан эсийн дундаж эзэлхүүн-MCҮ, улаан эс дэх гемоглобины дундаж агууламж-MCH, улаан эс дэх ггемоглобины дундаж концентраци-MCHC, цусны ялтас эсийн тоо-PLT зэрэг шинжилгээг хийж байна.
Шээсний ерөнхий шинжилгээ /Urlnology/
Солонгосын YoungDong үйлдвэрийн URISCAN OPTIMA аппаратаар шээсэн дэх билирубин-BIL, цус-BLD, уробилин-URO, кетон-KET, нитрит-NIT, уураг-PRO, саахар-GLU, PH, хувийн жинг-SG үзнэ. Микроскопоор шээсний тунадас дахь эс, салс, давс, эпитель, бактер харна.
Иммунологийн шинжилгээ /Immunology/
Америкийн BIO-RAD үйлдвэрийн Model 550 аппарат ашиглан ДОХ-ын шинжилгээ болон вирусын маркер, хавдрын маркер, бамбай булчирхайн үйл ажиллагаа зэрэг үзүүлэлтийг ELISA-ийн аргаар тодорхойлж тоон үзүүлэлтээр хариу гаргаж байна. ELISA-ийн аргаар шинжилгээ хийх нь өвчнийг эхэн үед нь тодорхойлж чадна.
Серологийн шинжилгээ /Serology/
Тэмбүү өвчний шинжилгээ, үе мөч, үрэвслиййн факторууд шинжилнэ.
Электролит /Electrolyte/
Германы Bayer компанийн 744 аппаратаар үзнэ.
Билирубин нэмжигч /Bilirubin/
Солонгосын COSMO MEDICAL үйлдвэрийн Bilirubin Meter BIL-100 аппаратаар нярайн цусны билирубин үзнэ.
Молекул биологийн шинжилгээ /Molecular biology/
Бэлгийн замын өвчнүүд, Хүний папиломын вирус үзнэ.
Тусгай шинжилгээнүүд
Харшлын шинжилгээ Allergy screen test, Чихрийн шижин өвчний шинжилгээ.
Эмийн хордлогын шинжилгээ /TDM/
Биохимийн шинжилгээ /Bio chemlstry/
Швейцарын Roche үйлдвэрийн lntegra 400 plus, COBAS Mira plus зэрэг аппаратуудаар элэг, цөс, нойр булчирхай, бөөрний үйл ажиллагаа болон цусан дахь саахар, өөх тосны солилцооны үзүүлэлт хийнэ. Тус аппарат нь бүрэн автомат бөгөөд шинжилгээний хариуг 30 минутын дотор гаргадаг юм байна. Өнөөдөр болсон энэ семинар нь өнгөрсөн жил Хамгийн дэвшилтэд технологи Биохимийн аппарат шинээр оруулж ирлээ сэдвээр явагдаж өнгөрсөн бөгөөд энэ нэг жилийн хугацаанд уг аппаратаараа амжилттай сайн ажилсанаа бас дүгнэлээ.
Хэрэв дээр дурдсан шинжилгээг өгөхийг хүсвэл БЗДүүрэг Нам Яан Жү -ийн өргөө 1 давхарт МОБИО лабораторит очиорой.
Илүү ихийг тодоруулахыг хүсвэл 462980
Менежир Төгсжаргал 91160144
Т. Оргил /olloo mn/