Дарга тань таныг ойшоож харахгүй байна уу? Тэгвэл ийм нэгэн зөвлөмж байна.

1. Бага юмыг бага байна гэж бүү гол Аливаа том юм багаасаа эхэлдэг гэдгийг та мэднэ. Мөнгө хүртэл нэгээс эхлэж тоологддог гэдгийг та сана. Та чадах юм болгондоо сэтгэлээсээ хандвал дарга тооно.
2. Илүү их ажил хийхээс бүү зайлсхий Өөрт оногдсоноос илүү юм хийхэд бэлэн байгаа байдал чинь бусдад ямагт таалагдах болно.
3. Найдвартай байх Энэ нь цагаа барьж, хийх ёстой ажилаа хугацаанд нь хийнэ гэсэн үг. Найдваргүй хүнийг л хамгийн түрүүнд ажилаас нь халдаг.
4. Шүүмж зэмлэлийг хүлээн авч сур Алдаанаасаа суралцвал ухаан сууна. Алдаагүй байсан ч тэр үеийн зэмлэл нь хожим танд алдах үед хамгаалалт, сэрэмжлүүлэг болно.
5. Мэдэхгүй юм гарвал асууж бай Ингэснээрээ та тэнэг гэж огтхон ч харагдахгүй. Та ажилаа сайн найдвартай хийхийн тулд зөв оносон асуулт тавибал өөрийгөө үнэнч болон ухаалаг болохоо харуулна.
6. Уян хатан байх хэрэгтэй Таны ажилд огт хамаагүй үүрэг даалгавар өгч болно. Yүнийг олон үггүй биелүүл. Ингэснээр даргадаа ямагт туслах хүсэлтэй байгаагаа харуулна. Дарга тань ажилтанаа дэвшүүлэх гэвэл таныг хамгийн түрүүнд санана.
7. Ажил дээрээ нөхөрсөг бай Бусадтай ярилцан бодлоо хуваалцаж болох ямар нэг сонирхолтой сэдвийг хөндөх, танд яриж байгаа зүйл сонирхол татахгүй байсан ч сонсож сурах нь чухал.
8. Өөдрөг сэтгэлтэй бай Хийж байгаа ажилаараа сэтгэл хангалуун байвал ажилдаа эерэг хандах болно. Энэ нь ажлын чанар, ажилдаа хандах хандлагаас тань илэрдэг. Та ердөө энэ 8 зарчим зөвлөгөөг сэтгэлдээ тээж хэрэгжүүлэхийг хичээгээд үз. Yр дүн нь аян даа гарч та амжилтанд хүрнэ.
Т. Оргил /olloo mn/