Бодохуй сэтгэл хүнд

Санаж л явдаг даа би санахын жаргал минь
Сартай шөнийн бүгээн аялгуу дурсаж л байгаа даа бидэн хоёрыг
Чимээгүйхэн гараас алдуурахдаа
Бусдын зүг алчуур шиг намирах бүсгүй минь
Мэлтэн хөх тэнгэрт уусан алдаж одов уу?
Дэндүү дассан сэтгэл минь гуниг шивнээд байна аа!
Зоосны жингэнээ шиг хорвоод замд чинь алт болоод хэвтсэн бол
Азын юм гээд авах л байсан даа чи намайг!
Ганцаараа дуусах ганцхан хорвоо инээх мэт
Ганганаж ниссэн шувуу бараа тасрав аа хүний үр ээ.
Б.Эрдэнэбат