Сонинг яах гэж захиалдаг вэ

/ өвөл болж байгаа учир ийм зорилго өвөрлөсөн хүмүүс багассан дүн гараад байна/.
-Жорлонд дэвсэх гэж / албан байгууллагуудын эмэгтэй ажиллагсдын гол хэрэглээ/.
-ОО цаасны оронд ашиглах гэж / сүүлийн жилүүдэд ОО-ийн цаасны үйлдвэрлэд, худалдаа нэмэгдэж байгаа учир энэ хэрэглээ багассан/.
-Хошин шогийн тоглолт үзэх гэж / зарим хэвлэлүүд сониноо хошин шогийн ҮСД дагалдуулах болсон/.
-Хөдөөнөөс хотод од болсон банди, охидуудын дууг сонсох гэж / зохиолын дуучдын СД-г мөн зарим хэвлэл амлаж байгаа/.
-Эдийн засгийн лекц сонсох гэж / Ганбаатар эдийн засагчийн лекц бүхий СД мөн зарим захиалагчдад амлагдах болсон/
-Зарагдах нь өнгөрсөн Солонгосын хуучин машин хожих гэж
-Хотын захад модон амбаар авах гэж / хувийн байшин өгнө гэсэн нэрийдлээр ийм хонжвор амлах сонин бас бий/.
Мөн компьютер, хүүхдийн ролик, унадаг дугуй, мотоцикл, принтер, угаалгын машин, угаалгын нунтаг, саван авах гэж захиалдаг хүмүүс ч бас байна. Бараанаас гадна үйлчилгээ хийлгүүлэхийн тулд сонин захиалдаг ч хүмүүс бас бий. Жишээ нь, амралтанд явах, массаж хийлгүүлэх, бараг эхнэр , нөхөр амлах сонин ч удахгүй гарч ирвэл гайхах зүйлгүй. Энэ бүхний эцэст сониноос өөрт хэрэгтэй мэдээлэл авах хүсэлтэй захиалагч тун ховор болоод байгаа юм.
Өгөгдөж байгаа мэдээллүүдийн хувьдэгчмэд хүүхний янаглал,Хадам эхийн хайр сэтгэл, Завхайрлын жаргал гэх мэт гарчигтай ганц бие эрчүүдийн хэрэгцээнд зориулсан эротик өгүүллэгүүд, мөн Хуушуурын гуанзаар үйлчлүүлдэг компанийн босс, Түүний нууц амрагийг тэр урвуулав, Түүний хадмууд нь муухай ааштай, Мисс долоо хоногт тэдэн удаа ариун цэврийн хэрэглэлээ сольдог гэх мэтийн хүний хувийн амьдралын тухай мэдээллүүд мөн ард түмний дунд цуурхал болсон батлагдаагүй хэл амыг хэвлэж нийтэд тараах зэргээр нийтлэлийн бодлогоо болгосоор байгаа юм.
Нийт хүн амын 70 хувь нь ядуугийн түвшинд байгаа ард тмүий ходоодны хүсэл дээр ийнхүү тоглож байгаа сонины эхлэгчид өдөр ирэх тусам ихсэж байна. Сонин нь урлагийн адил олон нийтийн юу хүсэж байгааг өгөөд байх ёсгүй. Харин нийгмээсээ урд алхаж уншигчдаа гэгээрүүлэх ёстойг мэддэг эрхлэгч хуруу дарам цөөн болжээ.
С.Наранбаатар.
/Инфо 2005.09/