Хөгжлийн карт-хүн бүрийн хялбар хэрэглээ

Худалдаа Хөгжлийн Банк /ХХБ/ төлбөрийн картын үйлчилгээгээ өргөжүүлэн хэрэглэгч байгууллага, хувь хүмүүстээ зориулж Цалин төсөл хэрэгжүүлж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрөөд байна. Энэхугацаанд Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг Эрдэнэт үйлдвэр, Iүanhoe Mines зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд энэ төсөлд хамрагдан өөрсдийн ажилчдын цалинг ХХБ-ны ХЛза картаар олгож байна.
Албан байгууллагууд нь үйл ажиллагааны чиглэл, өмчийн хэлбэр, ажиллагсдынхаа тооноос үл хамааран ХХБ-ны Цалин төсөлд хамрагдан картын хэрэглэгч байгууллага болох бүрэн боломжтой. Ингэснээр тус байгууллагын ажиллагсад нь ХХБ-ны цалингийн картын хэрэглэгч болох юм.
ХХБ-ны цалингийн картыгэзэмшсэнээрхүссэн үедээ таван сарынхаа цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг 10 хүртэлх сарын хугацаатайгаар ганцхан өдрийн дотор ямар ч барьцаа хөрөнгө, байгууллагын батлан даалтгүйгээр, бэлнээр авах эрхтэй болох юм.
Мөн цалингийн картын эзэмшигч нь зээлийн эрх нээлгэснээр нэг сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний мөнгийг дуртай үедээ картаараа дамжуулан урьдчилж авах боломжтой болох болно.
ЦАЛИНГИЙН КАРТ БАЙГҮҮЛЛАГАД Ч ХҮВЬ ХҮНД Ч АШИГТАЙ
ХХБ-ны /15А картаар цалингаа олгодог болсноор тухайн байгууллагын санхүүгийн хүндрэл бэрхшээл багасч, хяналт сайжран санхүүгийн ажилтны бүртгэл тооцооны ажил хөнгөвчлөгддөг давуу талтай. Мөн ажиллагсдынхаа санхүүгийн хэрэглээг хялбарчлан, эрсдэл хүндрэлээс сэргийлж өгч. хүссэн үедээ барьцаагүйгээр зээл авах боломжийг олгож байгаагаараа ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарал тавьж байгаа сайн хэлбэр болж чадах юм. Улмаар ажилтны банкнаас авсан зээлийн эрсдэлийг байгууллага хариуцахгүй, банк өөрөө бүрэн хариуцдаг нь байгууллагад ямар ч бэрхшээлгүй давуу талтай юм.
Цалингийн картын хэрэглэгч болсноор байгууллага төдийгүй хувь хүңц олон боломжууд нээгддэг. Тухайлбал. хамгийн хямд зардлаар цалингийн картын эзэмшигч болох, цалингаас бусад орлогоо өөрийн цалингийн картанд байршуулах, картандаа ам.долларын данс нээлгэх, картын дансанд байгаа мөнгө хүү, урамшууллаар байнга өсөх, банкны бусад үйлчилгээнд хөнгөлөлт эдлэх гэх мэт боломжууд нээгдэнэ.
Мөн нэмэлт карт нээлгэж картаа гэр бүлтэйгээ хамт эзэмших боломжтойгоос гадна, хэрэглэх мөнгөний хэмжээнд хүссэнээрээ хязгаар тогтоож, зардлаа байнга хянаж байх боломжтой.
ЦАЛИНГИЙН КАРТЫН ХЭРЭГЛЭГЧ БОЛСНООР…
ХХБ-ны цалингийн картын хэрэглэгч нь ХХБ-ны Үisa картаар үйлчлэгч 460 гаруй үйлчилгээний байгууллагаар үйлчлуүлэх боломжтой бөгөөд үйлчлүүлсэн тохиолдол бүртээ үнийн дүнгийн 0.3 хувийг урамшуулал болгон банкнаас эргүүлэн дансандаа хүлээн авах болно.
Мөн ХХБ-ны картын хэрэглэгч нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үйлчилгээнд хамрагдах боломжтой юм. Учир нь та 24 цагаар ажилладаг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад байрлах 25 ширхэг АТМ / автомат мөнгөний машин/-аас бэлэн мөнгө төдийгүй гар утасны Мobicard-н нэгжийн цэнэглэгч карт, Micom, MagicNet болон МСS компанийн интернэтийн урьдчилсан төлберт карт зэрэг картуудыгхудалдан авах боломжтой юм. Харин ажлын цагаар ХХБ-ны 8 салбар, 8 тооцооны төв, Монгол Шуудан банкны хот хөдөөгийн бүх салбар, Хэдгаламж банкны Улаанбаатар хот дахь 15 салбар, тооцооны төвүүдээр үйлчлүүлж, картнаасаа бэлэн мөнгө авах, шилжүүлэг төлбөр тооцоо хийх боломжтой нь уг картын үйлчилгээ нь Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр болохыг илтгэнэ.
ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ …
ХХБ-ны цалингийн карт эзэмшигч нь цалингийн зээл авахыг хүсвэл байгууллагаасаа цалингийн тодорхойлолт авч, зээл авах хүсэлт өргөдөл, ажлын газрын болон иргэний үнэмлэхийн хамт банкинд ирж маягт бөглөснөөр нэг өдрийн дотор зээлээ авах боломжтой.
Мөн зээлтэй холбоотой асуудлаар ХХБ-ны бүх салбар, Тооцооны төвүүд, ХХБ-ны Иргэдийн банкны газарт хандаж болно.
Та бүхэн энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.tdbm.mn, www.mongolianbusinessquide.com цахим хаяг болон 328478. 329413, 328531 утсанд хандаарай.
(өдрийн сонин 2005-09-29 235)