Авилгал санаанд оромгүйгээр нэмэгдэж байгааг онцолжээ

захиргаанд байж боломгүй, тэвчихийн аргагүй , мөн илэрхий сүлжилдэн, улс төрчид тэдгээр ашиг сонирхлын зөрчилдөөн засаглалыг хэрхэн сулруулж байгааг олж харахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Судалгааны хүрээнд олон нийт, хэвлэл мэдээллийн баримт, бизнесийн зэрэг өргөн хүрээнд санал асуулга явуулснаас дээрхи дүгнэлтийг хийжээ. Тухайлбал, бизнесийнхний дунд явуулсан санал асуулгаар судалгаанд оролцогчдын 97 хувь нь тус секторт авилгал нэлээд бийг тэмдэглэжээ. Эдгээрийн 38 хувь нь засаг захиргааны албан хаагчдын хяналт дор буюу улсын байгууллагын оролцоотойгоор ажлын багаж хэрэгсэл, бараа материал авахад, мөн 14 хувь нь өндөр албан тушаалд томилох, болон байр сууц олгох, бэлэг өгч авалцах зэрэг хэлбэрээр авилгал маш их байдаг гэж хариулсан байна. Авилгал даамжирч нийгэмд ажилгүйдэл, ядуурал, архидалт хавтгайрсныг ялангуяа хувийн секторынхон шүүмжилжээ. Эдийн засгийн шилжилтийн гэгдэх өнгөрсөн жилүүдэд авилгалд өртөмтгий байдлаараа нийгэм эдийн засгийн салбаруудад хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Тодруулбал, 1999 онд хамгийн их авилгалд идэгдсэн салбараар банк, гааль, шүүх эрх мэдэл мөн УИХ нэрлэгдэж байжээ. Тэгвэл 2002 онд гааль, шүүх, газрын алба, цагдаа, банкны салбар хамгийн их авилгал авагчаар тодорсон байна. авилгалын тухай ойлголтолд газрын алба, улсын яллагч буюу прокурор нэмэгдсэн байна. Харин банкны салбарт авилгал буурсан байж болох өөрчлөлт үзэгджээ. Олон улсад нэртэй ТББ-аас явуулдаг Авилгалын Индекст манай улс 1999 оноос хойш анх удаагаа орсон бөгөөд энэхүү индекс нь тухайн улс оронд авилгал хэр зэрэг байгааг олон нийт хүлээн зөвшөөрч буй нотолгоо болдог байна. Энэхүү судалгаагаар манай улсад авилгал жил ирэх тусам санаанд оромгүйгээр нэмэгдэж байгаа нь харагджээ. Уг индексийг харвал өнгөрсөн онд Монгол улс 145 орноос 85-д орж 3.0 гэсэн индекстэй гарсан байна. Энэ нь авилгал бараг хяналтгүй гэсэн түвшинд хүрснийг илэрхийлж буй аж. Авилгал, түүний эсрэг хэрхэн тэмцэж байгаа шалгуураар монголд байдал маш муу байгаа нь мөн тогтоогджээ. 1999 онытой харьцуулахад 20-н пунктээр өссөнийг харуулж байна. Үүнийг дэлхийн банкнаас хоёр жил тутамд гаргадаг дүгнэлт ч баталж байгаа аж. Энэ үзүүлэлт нь Монголд авилгал аюулын түвшинд хүрснийг сануулж байгааг АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хийсэн судалгааны дүн сануулж буй хэрэг. Уг судапгаа монгол дахь авилгалын шалтгааныг маш олон талтай авч үзэж байна. Эдгээрээс хамгийн энгийн нэг жишээ дурдахад, амьжиргааны өртөг ба цалин хөлсний харьцаа хэвийн бус өөрөөр хэлбэл, энэ хоёр хүчин зүйл нь нийгэмд сөрөг нөхцөл байдал үүсгэж байгааг онцолжээ. Тухайлбал 1996-2004 оны хооронд цалин хөлсийг дөрөв дахин нэмэгдүүлж дунджаар 80 ам долларт хүргэсэн хэдий ч байрны нэг өрөөний түрээс сард 100 ам доллар байгааг авилгалын асуудлыг улам хундрүүлж буйн нэг шалтгаан гэж үзжээ. Монголын улс төр, бизнесийн элит давхаргад авилгал ихээхэн хэмжээгээр оршиж байна гэсэн дүгнэлтийг тус судалгаа тоггоосныг дараагийн дугаараараа хүргэх болно.

Н.ПАГМА
(өдрийн сонин 2005-09-29 235)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button