Р.Гончигдорж Ардчилсан намын бүлэг байгуулагдсан нь Үндсэн хууль зөрчөөгүй

Харин тус намын дарга Р.Гончигдорж ярихдаа УИХ бүрэн эрхийнхээ дагуу бүлгийн асуудлыг шийдсэн. Зохицуулагдаагүй харилцааг зохицуулж байгаа болохоос биш Үндсэн хууль зөрчсөн хэрэг биш хэмээн тайлбарлав. Цэцийн дүгнэлт Ардчилсан намд ашигтайгаар шийдэгдэнэ гэж тэр найдаж байна. Тэрбээр УИХ-ын намрын чуулганы нээлтэд намын бүлгээ төлөөлж үг хэлэхээр зэхэж байгаа юм байна. Бүлгээсээ гарахаа мэдэгдсэн Э.Бат- Үүл гишүүний алхмыг тэрбээр Энэ бол гишүүний өөрийнх нь бүрэн эрхийн асуудал хэмээн ярилаа. Э.Бат-Үүл гишүүн намын даргынхаа хамт Цэцийн өмн бүлгээ хууль ёсных хэмээн батлах үүрэг хүлээжээ. Э.Бат-Үүл гишүүн хэдийгээр бүлгээс гарсан ч Ардчилсан намын бүлэг байх ёстой гэж үэдэг хүн гэж дарга нь хуучиллаа.
Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-09-29 235)