Ж.Самбуу агсны шарилыг шөнө дөлөөр Алтан-Өлгийд шилжүүллээ

Саарал ордны хойд цэ цэрлэгт орших, төрийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны хөшөө, шарилыг хамгаалалтад авч, шөнө дөлөөр хөндөх гэж буй талаар манай сонин өчигдрийн дугаартаа мэдээлсэн билээ.
Ямартаа ч төрийн нэрт зүтгэлтний шарил болон хөшөөг Алтан-Өлгийд тэр шөнө шилжүүлсэн байна.
Өчигдөр 12 цагийн үед сурвалжлах хэсгийг тус газар очиход хамгаалалтынхан уг цэцэрлэгт хэнийг ч нэвтрүүлэхгүй байсан бөгөөд энэ талаар ганц ч үг унагахгүй байлаа. Тэр ч байтугай цэцэрлэгийн урд талаар ч амьтан, хүн явуулахгүй байсан юм. Харин шарил байсан газрыг тойруулан шон зоож, хар материалаар бүрсэн 3 метр шахам өндөр хаалт босгочихсон байв. Энэ нь тэрүүгээр явж байгаа хүмүүсийг анхаарлыг ихэд татаж байсан юм.
Мөн хаалтны ёроолоор овоолсон шороо үзэгдэж, хажууд Porter гэж нэрлэгддэг ачааны бага оврын автомашин зогсож харагдлаа.
Төрийн ордны урд байрлах бунханг болон Ж.Самбуу агсны хөшөө, шарилыг Алтан-Өлгийд шилжүүлэх тухай захирамж хамт гарсан билээ. Тиим болохоор ордны өмнөх бунханг шилжүүлсэнтэй яг адил дэг жаягаар Ж.Самбуу даргын шарилыг шилжүүлсэн гэж баттай эх сурвалж хэлж байгаа юм. Тэгэхээр Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилтай адилаар Ж.Самбуугийн шарилыг чандарласан байж болохоор байна.
Дашрамд дурдахад, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхан, Ж.Самбуу агсны хөшөөг шилжүүлсэн явдлыг үзүүлсэн баримтат кино хийгдэх гэнэ. Уг баримтат киног Монгол кино үйлдвэрээс хийж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард олон нийтэд хүрэх тухай сураг чих дэлслээ. Юутай ч Ж.Самбуу агсны шарилыг шилжүүлэх ажил гурав орчим хоног үргэлжлэх юм байна.

С.СОДБААТАР
(өдрийн сонин 2005-09-29 235)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button