Өөх тос ашигтай, бас хортой

Иймээс тэнцвэрт байдлыг хадгалах хэрэгтэй.
Өөх тос маш илчлэг агуулдаг, 1 г өөх тосонд 9 ккал байдаг бол 1 г нүүүрс ус ба уурганд ердөө 4 ккал агуулагддаг. Ийм учраас турахыг хүсэж байгаа хүмүүс хоолныхоо илчлэгийг бууруулах буюу өөх тос бага хэрэглэх шаардлагатай. Гэхдээ өөх тос огт хэрэглэх гүй бол хүн түүний дутагдлыг нөхөхийн тулд өөрийн эрхгүй нүүрс, ус, ялангуяа хялбар шингэдэг сахар их хэрэглэж эхэлдэг. Улмаар нүүрс усны солилцоо алдагдаж, цусан дахь сахарын түвшин эрс нэмэгдэж, биеийн жин ихсэнэ.
Таргалтаас гадна атеросклероз үүсэхээс сэргийлж, өөх, тос хэрэглэхээ багасгах хэрэгтэй. Учир нь амьтны гаралтай ханасан өөхөнд агуулагддаг холестрин биед хялбар шингэдэг онцлогтой. Тэгээд судасны хануудад аажмаар хуримтлагдаж эцэст сүүлд нь жижиг товхнуудыг үүсгэн. Эдгээр товх судсуудын зайг багасгаж, цус гүйхэд саад учруулна.
Холестрин ихтэй өөх тос байнга хэрэглэвэл товхууд цусны бүлэгнэл үүсгэж, судсуудыг бөглөдөг. Ийм учраас хүнсний өөх тосны хэмжээгээ хянаж байх шаардлагатай. Энэ нь ялангуяа эрсдлийн бүлэг, буюу тамхи татдаг, артерийн даралт ихэддэг, удамшлын зүрх судасны өвчинтэй, илүүдэл жинтэй хүмүүст хамаатай.
Гэхдээ өөх тосны хэмжээгээ эрс багасгах хэрэггүй, аажмаар багасганаар зохих хэмжээнд хүртэл бууруулах буюу амьтны гаралтай өөх тосоо ургамлын тосоор солих шаардлагатай
.Эрдэмтдийн үзэж буйгаар өөх тос нь илчлэгийн гуравны нэг байх ёстой. 20-49 насны хөдөлгөөн ихтэй эмэгтэй хоногт 65 г байх ёстой бас 50 наснаас хойш 60 г байвал зохино.
Махны холестрин
Хүн өдөрт 30 мг холестрин хэрэглэх ёстой.
Гахай хонь, үхрийн маханд 100 г, өөхөнд 100-110 г холестрин байдаг.
Гахайн өөхгүй маханд 89 мг, үхэр, хонины өөхгүй махад 94-98 мг
Тахианы цагаан маханд 79 мг, тахианы хар маханд 89 мг
Утсан хиаманд 112 мг
Чанасан хиам, зайдсанд 60 мг холестрин байдаг
Маханд хүний биед маш чухал хэрэгтэй уураг, төмөр, олон витамин байдаг. Гэхдээ өөхтэй мах хэтрүүлж хэрэглэвэл атерокслероз үүсэх, таргалах магадлалтай. Ийм учраас өөхгүй мах, мөн тахианы цагаан мах хэрээлэвэл зохино.
Загасны холестрин
Загасны 100 г маханд 60-88 мг холестрин агуулагддаг, гэхдээ загасанд онцгой , поли ханаагүй өөхний хүчил Омега-3 байдаг учраас тробм үүсэхээс сэргийлдэг. Иймээс өөхтэй загасыг ч байнга идэж болно. Та загас байнга хэрэглэвэл зүрх судсаа эрүүл байлгаж чадна. Гэхдээ амьтны гаралтай тосонд шарсан буюу сухарт өнхрүүлж шарсан загас илүү илчлэгтэй, иймээс та чанасан, жигнэсэн эсвэл ургамлын тосонд шарсан загас идээрэй.
Сүү, цагаан идээний холестрин
Сүүнд холестрин ханасан өөхтэй хосолж оршдог учраас хялбар шингэцтэй. Ийм учраас өөх тос их агуулсан цөцгий, зөөхий, тослог аарц зэрэг нь судсуудад тэсрэх бөмбөг мэт нөлөөлдөг. Маслонд хамгийн их буюу 100-г-д нь 190 мг холестрин агуулагддаг. Иймээс тослог багатай сүү, тараг хэрэглэхийг хичээгээрэй. Цөцгий , маслыг маш бага идэх хэрэгтэй.
Ургамлын тосны холестрин
Ургамлын тосонд холестрин байдаггүй учраас хоол зүйчид түнийг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөдөг. Хоногийн өөх тосны хэмжээний 2/3-ыг ургамлын тосноос авбал зохино. Түүнээс гадна ашигтай олон витамин агуулагддаг.
Самарны холестрин
Самарын 60-70 хувь нь өөх тос байдаг ч түнд холестрин байдаггүй. Түүнд юугаар ч сольшгүй ашигтай, ханаагүй поли өөхний хүчлүүд байдаг ба уураг, амин хүчлийн агуулгаар мах ба загастай ойролцоо. Иймээс төрөл бүрийн самар хэрэглэх хэрэгтэй. Хушга, хушны самар, Бразилийн , Фундук, бүйлсийн гэх мэт. Гэхдээ самар маш их илчлэгтэйг бүү мартаарай, 20 ш хушга таны хоногийн өөх тоосны хэрэгцээг бүрэн хангана.
Өндөгний холестрин
Нэг өндгөнд буюу тодруулбал өндөгний шаранд 250 мг холестрин агуулагддаг. Энэ бол бараг хоногийн норм билээ. Гэхдээ өндөг хэрэглэхэд цусан дахь холестрины түвшин өөрчлөгддөггүй. Өөрөөр хэлбэл гэдэснээс цус руу шимэгддэггүй. Харин өндгийг тостой хамт идвэл өөр хэрэг. Долоо хоногт өндөгний шарыг гурваас олныг идлэх хэрэггүй гэж хоол зүйчид зөвлөж байна. Харин өндөгний цагааныг хичнээн л бол хичнээн хэрэглэж болно. Яагаад гэвэл түүнд өөх тос бараг үгүй хэрнээ юугаар ч орлуулшгүй амин хүчлүүдийг агуулдаг.
/Хань 2005.09/