БСШУЯ, ӨМӨЗО-ы Засгийн газар хооронд хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа

үзэсгэлэн Мэдээллийн технологийг үндэсний паркад явагдсан билээ.
Уг үзэсгэлэнг таван чиглэлээр гаргасан бөгөөд Монголын 40 эрдэмтний, ӨМӨЗО-ы 80 гаруй бүтээл тавигдаж байгаа юм. Монгол Улс, ӨМӨЗО шинжлэх ухаан, технологийн салбарт цаашид хамтран ажиллах талаарх асуудлууд энэ үеэр тавигдаж буй юм. БСШУ-ы сайд П.Цагаан, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын дэд тэргүүлэгч Лянь Жи нар өнөөдөр БСШУЯ, ӨМӨЗО-ы Засгийн газар хооронд шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээр нь судалгаа шинжилгээний ажлыг эдийн засгийн хөгжилд үр өгөөжтэй болгож, үр дүнг нь үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд нэвтрүүлэх чиглэлийг зорилгоо болгож буй юм. Түүнчлэн хамтарсан аж ахуй байгуулах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг практик ач холбогдол бүхий хамтын ажиллагааны чиглэлийг зарчим болгож тогтоолоо.Мөн эрдэмтэд судлаачдын шинэ санаа, сэдлийг харилцан дэмжиж, урамшуулж ажиллахад анхаарах болно.