Улаанбаатар хотын ерөнхий архитекторч амиа яагаад хорлов?

Талийгаач ТБД андууд дэлгүүрийн ар дахь Барилгын YII байранд буюу өөрийнхөө гэрт эхнэр, хүүхдээ албандаа явсан хойгуур нас баржээ. Цагдаагийнхан хэргийн газарт үзлэг хийж гадны ямар нэгэн нөлөөгүй, амиа хорлосныг нь тогтоосон. Газрын эзэмшил, өмчлөлийн холбоотой хууль зөрчсөн асуудлыг шалгах ажлын хэсгийг ахалж байсантай нь холбоотой болоод тэр үү, олны хардлагаас үүссэн яриагаар бол түүнд гаднаас ямар нэгэн дарамт учруулсан биз гэж таамаглаж бас болох талтай. Талийгаачтай хамт ажиллаж байсан хүмүүсийн ярьж буйгаар Б.Сайнбуян нь өнгөрсөн даваа гаригаас эхлэн Газрын маргааныг шийдэх комисст ажилласан аж. Тэгээд ч хотын ерөнхий архитекторчоор томилогдоод удаагүй болохоор түүний амиа хорлох шалтгаан лав ажил төрөлтэй нь холбоотой биш байх гэж үзэгсэд зонхилж байгаа сурагтай.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас Улаанбаатар хотын ерөнхий архитекторчоор томилогдсон болохоор үнэндээ дарамт учруулах асуудал гаргаагүй болов уу. Харин согтууруулах ундаа хэрэглэснээс ийм харамсалтай явдал болсон байх магадлал илүү гэнэ. Өнгөрсөн амралтын өдрөөр Б.Сайнбуян хэдэн найзынхаа хамт ойрхон салхинд гарч, анд явжээ. Энэ үеэр архи нэлээд архи уусан бололтой. Гэртээ бүтэн сайн өдрийн орой халамцуухан буусан гэнэ. Хэдийгээр маргааш нь даваа гариг байсан ч албандаа явах тэнхэлгүй болтлоо хэтрүүлсэн болохоор талийгаач гэртээ ганцаараа өнжсөн гэнэ. Магадгүй анд явж ирээд удаагүй байсан болохоор түүний өөрийнх нь эзэмшлийн ТОЗ-8 маркийн буу ил харагдсан байж болох талтай. Ерөнхий архитекторчийн амиа хорлосон шалтгааныг ойр дотныхон нь архинаас болсон гэж үзэж байна. Б.Сайнбуян нь Улаанбаатар хотын ерөнхий архитекторчийн албан тушаалд томилогдохоосоо өмнө Монголын архитекторчийн нэгдлийн захирлаар ажиллаж байсан аж. ТИС-ийг төгссөнөөсөө хойш Улсын барилгын төв институт, Ган хаш компанийн зураг төслийн ажилтан, Зураг төсөл судалгааны үндэсний төв, Барилгын архитектурын газар гэх мэт олон газарт алба хашиж мэргэжлийн ажлаа арав гаруй жил хийжээ. Дөч ч хүрээгүй залуу, шилдэг сайн архитекторч гэж хамт олондоо үнэлэгддэг талийгаач нь эхнэр, хүү, охин гурвынхаа хамт амьдардаг. Хүүхдүүд нь арван жилийн I, Y ангийн сурагчид юм байна. Зан аашийн хувьд төлөв даруу хүн яахаараа амиа хорлов гэж талийгаачийг таньж мэддэг хүмүүс гайхаж сууна.
Б.ДОЛЗОДМАА
(өдрийн сонин 235)