Гэдэсний Халдварт Өвчнүүдээс сэргийлье сэрэмжлүүлэг.

холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, их, дээд сургууль, коллеж, ЕБС, цэцэрлэг, эмнэлэг нийтийн хоолны газруудад, мөн хотын ногоон бүс дэх амралт, сувилал, жуулчны баазууд болон Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид та бүхэнд олон хүний хамарсан гэдэсний халдвараас сэргийлэх талаар дараах сэрэмжлүүлэгийг өгч байна. Yүнд
Хүн бүр хувийн ариун цэврийг чанд сахих / бүх үйлдлийн дараа гараа зөв тогтмол угаах/
Орон байр, гэртээ чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийн цэвэрлэгээндээ ариутгал халдваргүйтгэлийн уусмалыг тогтмол хэрэглэж занших
Түүхий болон буцалгаагүй ус уухгүй байх, жимс ногоог сайн цэвэрлэж, угааж хэрэглэх
Хүнсний бүтээгдэхүүнийг зөв цэвэр хадгалах
Ус, ундаа, айраг бусад уух зүйлийг ам дамжуулан уухыг цээрлэх
Ус хадгалах савыг тогтмол таглаатай байлгаж, ундны усыг 1-2 хоногоос илүү хугацаатайгаар хадгалахгүй байх. Савыг суллаж угааж дараа нь шинэ усаар дүүргэж байх
Аяга, таваг, халбага, сэрээ болон хоолны бусад сав хэрэглэлийг угаахдаа ариутгалын шингэн тогтмол хэрэглэх
Энгийн бие засах газар, бохир усны нүхийг ариун цэврийн шаардлага хангасан хэмжээнд барьж байгуулан зөв ашиглах, байнгын халдваргүйтгэл хийлгэх
Хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх
Ялаа, ахуйн шавьж, хортон мэрэгч зэргийг заавар зөвлөмжийн дагуу энгийн аргаар буюу мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар бүрэн устгаж байх
Түрэн муудаж гэмтэх хиам, өндөг, торт, сүү, сүүн бүтээгдэхүүн болон бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүний хугацааг харж баталгаатай газраас худалдан авах
Хүнсэнд хэрэглэх бүтээгдэхүүнийг зориулалтын сав, хөргөгчинд зөв хадгалах
Эдгээр энгийн хялбар аргуудыг амьдрал ахуйдаа бүрэн хэрэгжүүлбэл гэдэсний халдварт өвчнөөр өвчлөхгүй халдварыг бусдад тараахгүй байж чадна.
Нийслэлийн эрүүл мэндийн газар
Т. Оргил /olloo mn/