Б.ЭНХБАТ Намын шинэчлэл нь нийгмийн захиалга, хүлээлт юм

ЖИГҮҮР ГЭДЭГ ХАДНЫ МАНГАА БИШ…

-Та намынхаа жигүүрийг яагаад дэмжих болов?
-Намд жигүүр байгуулагдах нь хэсэг бүлэг хүний сайн дурын, хүсэл сонирхлын асуудал биш юм. Энэ нь намын олон зуун гишүүд, дэмжигчдийн захиалгат даалгавар, нийгмийн хүлээлт гэж би ойлгож байгаа. Үүнийг төр, засгийн удирдлагад ажиллаж байсан манай намын хүмүүс маш соргогоор харж олон түмэнд ил тод гаргаж тавьж байгаа нь эрсдэлтэй, иргэний зориг гаргасан алхам болж байна. Үүнийг тэдний гаргасан мэдэгдэл, ил захидал, албан бичгээс харж болно. Ер нь өмнө нь намын удирдлагын арга барил болохгүй байна, төрийн бодлого олон түмэнд хүрч үйлчилж чадахгүй байна, нийгэм авилга, хээл хахуульд автагдаж, хүнд суртал газар авлаа гэж намын гишүүд, төр, засгийн алба хашиж буй хүмүүсийн дунд зөндөө яригддаг мөртлөө ингэж ил гарч байсангүй. Өнөөдрийн жигүүр ингэж зоригтой гаргаж ирснээр нийгэмд цочроо өгч энэ нь намын сонинд хүртэл халдварлаж уур амьсгал тодорхой болчихлоо. Улс төрийн ийм зориг гаргасанд талархахаас аргагүй. Үүнийг намын олон зуун шударга гишүүд дэмжих нь ч дамжиггүй.
-Жигүүрийнхний тавьж буй асуудал яагаад ингэж гэнэт гарч ирэх болов? Та юу гэж бодож байна вэ?
-Энэ нь манай нам шинэ даргатай, Бага хурал мөн шинэчлэгдсэн үед болж байгаагаараа онцлог. Жаахан хожуу гарч ирж буй гэсэн ч үүнд олон зүйл нөлөөлсөн биз. Ингэснээр алдаа оноо багасна, намыг улс төрийн бодит хүчин болж цааш төлөвшихөд нэмэртэй, ийм шинэчлэл хийгдэж эхэллээ.
Жигүүр гэдэг бол шинэ зүйл биш. Жигүүр байгуулагдахаас айх хэрэггүй. Жигүүр гэдэг хадны мангаа биш, нийгмийн байвал зохих эрүүл саруул асуудал шүү дээ. Манай намд 1990 оноос хойш 2-3 жигүүр байгуулагдаж байсан түүхэн баримт бий. Одоо энэ Үнэн сонины эрхлэгч Ц.Ганбат, намын зөвлөх Б.Энхмандах, намын дарга М.Энхболд, сэтгүүлч З.Алтай нар болон Чунагсүрэн, Баянжаргал зэрэг эрдэмтэн судлаач Шинэ үе гэх мэт нэртэй жигүүр байгуулаад үүндээ идэвхтэй оролцоод явж ирсэн шүү дээ, саяхан. Тэднийг тэр үед хэн ч ад шоо үзэж, үйл ажиллагаанд нь саад тотгор болохыг оролдож байсангүй. Тухайн үед намын сонин болон одоо сэргэн гарч эхэлж буй Бодлын солбицол сонин өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн талаар олон цуврал нийтлэл гаргаж байхад тэр үеийн намын удирдлага Л.Энэбиш агсан, Б.Даш-Ёндон нар та нар ингэлээ гэж үзээгүй шүү дээ.
Жигүүр байгуулахад намын дүрмээр гишүүдэд том эрх олгогдож байлаа. Тухайн үеийн намын удирдлагууд ухаалгаар хандаж дүрэмдээ жигүүр байгуулахыг гишүүдийн дөрөвний нэгийн саналаар тогтоож байх зохистой харьцааг заачихсан байлаа. Гэтэл саяхан намын Их хурлаар олонхийн саналаар шийднэ гэсэн нэрийдлээр 50+1 гэж жигүүр байгуулах босгыг өндөрсгөж өөрчилсөн нь харин ч хатуу, намыг хагаралдуулах, бутаргах эхлэл бүхий бодлого болсонд намын гишүүд эмзэглэж байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй, ийм шаардлага бий. Ийм заалтаар нам удаан амьдрахгүй байх.

АЛБАН ТУШААЛД ТОХИОЛДЛЫН ХҮН ГАРЧ ИРДЭГТ ЦЭГ ТАВИХ ЦАГ БОЛСОН

-Жигүүр гарч ирснийг албан тушаалтай холбоод байгаа. Жигүүрийнхэн ч нийслэлийн намын хорооны дарга Ө.Энхтүвшин болох ёстой гэж тодорхой санал тавиад байгаа шүү дээ…
-Намаа шинэчлэх талаар санал тавьсан 14 хүнийг би намын гишүүнийхээ хувьд зүгээр нэг ажил төрөл горилогсод, хийх ажилгүйдээ ийм зүйл сэдэж, ийм алхам хийж буй хүмүүс гэж үзэхгүй байна. Намын нийт гишүүд ч ингэж үзэхгүй биз. Харин жигүүрийнхнийг ингэж цоллоод байгаа хүмүүсийн шударга ёсноос айсан, мөнгөний бүлэглэлд хэлхэлдсэн, ямар нэгэн албан тушаалд очиж, тэрэндээ хүлэгдсэн цөөн тооны хүний яриа хөөрөө, тэдний уснаас хуурай гарах гэсэн арга. Дээр хэлснээр хүмүүс цаг нь тулаад ирэхээр намын шинэчлэлийн талаархи санал бодол, байр сууриа энэ мэтээр янз бүрээр гаргаж байна шүү дээ. Гол нь жигүүрийнхнийг юу гэж тавлахдаа биш намаа шинэчлэхийн төлөө ийм алхам хийж буй улс төрийн болоод нийгмийн ач холбогдолтой шийдэлд зорилго нь оршиж байгааг ойлгох хэрэгтэй. Энэ нь хотын намын байгууллага, цаашлаад төрийн байгууллагын удирдлага чухам хэн байхаас улс нийгмийн, намын эрх ашиг шалтгаална гэдэг үүднээс гарсан намын гишүүд болон нийгмийн захиалгат хүсэлт юм. Ийм хүлээлт байсан уу гэвэл байсан, өнөөдөр ч байж л байна. Яахав энд Ө.Энхтүвшин гээд тодорхой нэг хүний нэр гарч байна. Энэ бол байж болох нэг хувилбар, тэр өөрөө лидер хүн. Энэ нь хотын намын гишүүдэд тэртээ тэргүй нэгэнтээ суучихсан уур амьсгал, үүнийгээ нэг хэсэг нь төлөөлж илэрхийлж буй хэрэг гэж би бодож байна. Намын гишүүнийхээ хувьд би ч бас түүнийг дэмжиж байгаа. Түүний хувьд улс төрийн туршлагатай, намын хар бор ажлыг нуруундаа үүрч явсан хүний нэг. Яагаад түүнийг энэ албан тушаалд тавьж болохгүй гэж. Ер нь ч тэгээд өнөөдөр албан тушаалд тохиолдлын хэн нэгэн хүн гарч ирэх, очих боломжгүй болсон шүү дээ. Ийм явдалд цэг тавих цаг болсон.
-Ө.Энхтүвшинг тавья гэж заавал албан бичиг, ил захидал гэлгүй намын удирдлага түүнийг намын гурван Э-гийн нэг гэдгээр тэртэй тэргүй гаргаж ирэх байсан юм биш үү?
-Таны асууснаар ингэж тавих, эс тавихыг хэлэхэд хэцүү. Гол нь намын ахмад гишүүдээс энэ асуудлыг тавьсан нь сонин байгаа юм. Тэднийг ингэ гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Үүнд гол зүйл нь оршиж байна.

ТАВЬСАН АСУУДАЛТАЙ НЬ БИШ ХҮНТЭЙ ОРООЛЦОЛДООД БАЙГАА НЬ СОНИН

-Өчигдөр намын Удирдах зөвлөл, өнөөдөр мөн Удирдах зөвлөл намын бүлэгтэйгээ хамтарч хуралдлаа. Нэлээд ширүүн уур амьсгалд болж өнгөрсөн сурагтай. Яг юу хэлэлцэж ярив?
-Уучлаарай, энд тантай адил мэдээлэлтэй байна. Ер нь бол асуудлуудтай холбогдуулан хүмүүс санал бодол, байр сууриа янз бүрээр илэрхийлж байна. Би гадна талаас нь харж асуудалд мөн ингэж хандаж байна. Хувь хүнийхээ хувьд хэлэхэд саяхан болж өнгөрсөн хурлууд дээр намын удирдлага Үнэн сонины редакцийн өгүүлэл, жигүүрийн зүгээс гаргасан ил захидал, албан бичгийг яагаад ийм байдал үүсч гарах болов гэдэгт дүгнэлт хийхийн оронд тавьсан асуудалтай биш гаргаж ирж буй хүмүүстэй хариуцлага тооцох тухай, тэдний амыг барих тухай ярьж ийм алхам хийх гэж оролдож байгаа сонсогдож байна. Хэрвээ ингэж байгаа бол олны итгэлийг алдах том алдаа болох нь мэдээж. Үүнд эмзэглэхээс аргагүй.

Б.Энхбат нь ОХУ-ын Москва хотын Улсын Багшийн Их Сургуулийн докторант. Тэрээр 1996 онд намын удирдлага гурван Э-гийн (Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин, талийгаач Л.Энэбиш нарын) хамт намын шинэчлэлд идэвхтэй оролцож явж байсан залуу гишүүдийн нэг юм.

Ярилцсан Б.БОЛД
(өдрийн сонин 235)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button