нулимс шиг гуниг, тайтгарал дүүрэн…

Нуугдаж эс нуугдаж тэнгэрийн дор би чамтай учирдаг
Нэг л мэдэхнээ чи надаас уйдсан юм шиг зугтдаг
Чиний хайранд би өөрийгөө ичгүүргүй тольдож
Чармай нүцгэн биеэ нууж чадахгүй тушаадаг
Заримдаа бүр хүсэл тачаалдаа хөтлөгдөн
Загас шиг чиний биенд удаан сэлдэг
Нарны туяа сормуус гижигдэж нойрноос сэрээхэд
Нулимстай нүд хүйтэн тэврэлттэйгээ хамт чи үгүй
Хөнжил дотор хэцэн дээрх хувцаснууд нойтон алчуур…
Хэлбэрээ алдсан үсэнд чинь галбираа үлдээгээд оджээ.