Жүжигчин Ц.Онон Сууц өмчлөгчдийн холбооныхоо даргыг зодож танхайрчээ

Энэ явдал өнгөрсөн 19-ний өдөр болсон бөгөөд хохирогч болох Б.Шархүү Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаад тун удаагүй байна. Тус дүүргийн хоёрдугаар хорооны 14-ын бнэртэй СӨХ-ны дарга Б.Шархүүгээс зарим зүйлийг тодруулав.
-Чухам юунаас болж маргаан гарсан юм бэ?
-Манай байрны ойролцоо машин тэрэг их хөлхөж, хүүхэд тоглох талбай хомедоод, оршин суупндын хүсэлтээр машины хаалт хийсэн юм. Тэр хаалтыг будаад сууж байтал хашаанд хар ногоон өнгийн жиптэй хүн дайрч орох гэсэн. Машинаас жүжигчин Ононгийн эхнэр бууж ирээд зөнөсөн өвгөчүүд л ийм ажил хийдэг… энэ тэр гээд загнаж зандарч эхэллээ. Шаардлага тавихад бүр эсэргүүцсэн. Тэгэхээр нь би хашаанд оруулаагүй юм.
-Тэгээд жүжигчин Онон яахаараа таныг зоддог билээ. Үнэхээр танд гар хүрсэн гэж үү?
-Тэр үед би Ононгийн эхнэртэй тар тур хийхдээ СӨХ-ны мөнгөө төлөхийг шаардсан юм. Тэднийх гурван жилийн турш менгөө төлөөгүй ирсэн. Гэтэл эдгээр байдалд шаралхахдаа эхнэр нь нөхрөө дуудсан юм байна л даа. Би
мэдээгүй. Хаалтаа үргэлжлүүлээд будаад сууж байтал гэнэт зүүн чих рүү маш хүчтэй цохьсон. Босоод иртэл жүжигчин Онон Чи манай авгайг яагаад оруулдаггүй юм бэ… гэж цамнаад л намайг хоёр ч удаа өшиглөсөн.
-Энэ явдал хэдэн цагийн үед болсон юм бэ?
-Өдрийн 1200 цагийн үед. Манай байрны олон хүн харж байсан. Өмнө нь иймэрхүү байдлаар удаа дараа танхайрахад нь түүнийг би цагдаад мэдэгдэх гээд чадаагүй, зүгээр өнгөрөөж байсан.
-Эсвэл, тэр уусан байсан юм болов уу?
-Түүнээс архи бага зэрэг үнэртэж байсан. Онон Өнөөдөр бурханаас заяасан сайн өдөр, чамайг зодсон ч надад ялгүй гээд л хашгирч байсан.
-Танаас уучлалт гуйсан уу?
-Үгүй. Бур хэл чимээгүй гэрээ нүүлгээд явчихсан. Гэсэн ч би иргэн хүнийхээ хувиар хохирол, гомдлыг минь шалгаж, барагдуулж өгөхийг хүсч, Сүхбаатар дүүргийн цагдаад өргөдөл гаргасан юм. Хэргийг одоо шалгаж байгаа.
Д.ЛХАГВАЖАВ
(өдрийн сонин 2005-09-30 236)