Иргэний хөдөлгөөнийхөн 30 шахам мянган хүнээр гарын үсэг зуруулаад байна

Хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандангийн мэдээлснээр энэ хугацаанд тус хөдөлгөөн 20-30 мянган хүний гарын үсгийг өлхөн зуруулаад байгаа аж.
Ц.Сүхбаатарын талбай дээр арав гаруй мянга, Нарантуул зах, III IҮ хороолол зэрэг хүн ихтэй газар явуулаар цуглуулсантайгаа нийлээд 30 мянгад хүрсэн гэж байлаа. Үүгээр нийслэл дэх ажиллагаа түр дуусч ойрын аймгуудад үргэлжлэх аж. Ингэснээр хөдөлгөөнийхөн 500 мянган хүний гарын үегийг зуруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Бид байнгын суурин дээр иргэдипн гарын үсгийг авч буй Сүхбаатарын талбай дахь үйл ажиллагааг хоёр өдөр ажиглалаа. Энд зассан хоёр ширээн дээр дөрвөн хүн сууж иргэдийн гарын үсгийг тэмдэглэн авч байна. Нэг бланк нь 20 хүний гарын үсгийг авах хүснэгтэй, үүн дээр эхлээд овог, овог нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн регистрийн дугаарыг тэмдэглэх аж. Тэмдэглэж буй дөрвөн хүний нэгэнд нь гэхэд 20 хүний гарын үсгийг зуруулсан бланк хавтаст нь 10-20-иороо харагдана. Үүнээс үзэхэд гарын үсэг тэмдэглэж буй нэг хүн дээр мянгаад хүний гарын үсэг цуглаад байгаа бололтой. Гарын үсэг зуруулж буй хөдөлгөөний зохицуулагчдын нэг М.Сумъяатай уулзав.
-Хүмүүс гарын үегээ хэр идэвхтэй зурж байна даа? Хөгчшүүл олон байна уу, залуучууд нь түлхүү байна уу?
-Биднийг сонирхож үүгээр ирж буй болон өнгөрсөн хоёр хүн тутмын нэг нь гарын үcгээ зурж байна. Хөгчшүүл нэлээд түлхүү байна. Залуучууд ч бас хоцрохгүй зориуд ирж зурж байна. Ихэнхи нь иргэний үнэмлэхтэйгээ явдаг юмуу гарын үсэг зурахдаа гаргаж ирээд дугаарыг нь тэмдэглүүлэх юм. Иргэний үнэмлэхгүй нь цээжээрээ хэлээд, ахмадуудын хувьд нийтийн тээврээр үйлчлэх үнэмлэхээ үзүүлж дугаарыг ньтэмдэглүүлж байна. Энэ үнэмлэх дээр нь иргэний үнэмлэхнийх нь регистрийн дугаар байдаг юм байна.
-Гарын үсэг давхцах юмуу, нэг хүн өөр өөр газар хоёр удаа гарын үсэг явдал гарах юм биш биз. Үүнийг он сар, өдрийг нь бланк дээр тэмдэглэх зэргээр мэдэж болохгүй юу?
-Ийм явдал гарахгүй бизээ. Хүмүүст бид итгэж байна. 500 мянган хүнийхээ гарын үсгийг бид төр, засагт уламжилна шүү дээ. Тэр хүртэл олон шалгалт давна. (Гарын үсгийг давхацсан эсэхийг дараа нь шалгах аж)
-500 мянган хүний гарын үсгийг зуруулж амжих болов уу?
-Ерөнхийлөгч болохын тулд ганц хүн 400 мянган хүний гарын үсэг цуглуулсан гэсэн. Бид бүхэл бүтэн хөдөлгөөн байна даа, ийм тооны хүмүүсийн гарын үегийг зуруулж чадна хэмээн таны асуулт ч бараг илүү юм биш үү гэсэн янзтай хариулсан юм. Бидний ажигласнаар эднийхний үйл ажиллагааг сонирхож ирсэн, түүгээр явж буй гурван хүн тутмын нэг нь ширээн дээр тонгойн тун идэвхтэй нь аргагүй гарын үсгээ зурж байгаа харагдсан юм.
Тодруулга
Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн хариуцлага алдсан УИХ-ын гишүүдийг сонгогч олон нь эргүүлэн татдаг байя, Оюу толгойн зэс, Бороогийн алт зэрэг Монголын нийт баялгийн 30 хувипг иргэдэд хувьцаа хэлбэрээр олгоя гэсэн хоёр шаардлагаар олон нийтийн дунд санал асуулга явуулж гарын үсгийг нь авенаар үүнийгээ төр, засагт уламжлан шаардах гэж байгаа билээ. Дээрх хоёр асуудал нь үндэсний, улс орны нийтлэг эрх ашгийг хөндсөн болоод ч тэр үү иргэд гарын үегээ зурахгүй өнгөрөхгүй байлаа.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-09-30 236)