С.Зориг агсны хэргийг илрүүлэх талаар шаардлага тавихаар боллоо

С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийг мөрдөн шалгаж илрүүлэх ажлын явцтай холбогдуулан төр засгийн удирдлагуудад хандан шаардлага тавихдаа олон түмний дэмжлэг бүхий гарын үсгийн хамт хүргүүлэх болсон талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Шаардах бичгийг 2005 оны аравдугаар сарын 7-ны өдөр намын удирдлага төр засгийн удирдагчдад албан ёсоор бараалхан, гардуулж өгөхөөр төлөвлөж байгаа, харин үүний өмнө улс орон даяар олон түмний гарын үсэг цуглуулах ажил өчигдрөөс эхэлж аравдугаар сарын 4-ний өдрийг дуустал цуглуулахаар төлөвлөж байна. Энэхүү үйл ажиллагаа нь аравдугаар сарын 2-ны эмгэнэлт өдрийг угтсан улс төрийн шоу бус улс төрийн хариуцлагатай, нэхэл хатуутай үйл ажиллагаа гэж хэвлэлийн хурлыг зохион байгуулагч хэллээ гэж ИЗ-БНН-ын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
(өдрийн сонин 2005-09-30 236)