Уриалга Монголын олон түмэнд хандах нь

зохион байгуулагч, гүйцэтгэгч нарыг илрүүлэн, хуулийн цээрлэл үзүүлэхийн тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгч, Засгийн газар, эрх баригч намууд чухам юу хийсэн бэ гэдэг нь олон нийтэд өнөөг хүртэл тодорхойгүй байна.
Ийм С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж илрүүлэх ажлын явцтай холбогдуулан Иргэний Зориг-Бүгд Найрамдах намаас төр, засгийн удирдлагуудад хандан доорхи шаардлагыг тавьж байгаа бөгөөд үүнийг дэмжин гарын үсгээ зурахыг Монгол Улсын иргэн ТАНД хандан уриалж байна. Та бүхний дэмжлэгийг илэрхийлсэн гарын үсэг бүхий шаардлагыг ИЗ-БНН-ын удирдлага энэ оны аравдугаар сарын 7-ны өдөр төр, засгийн удирдлагуудад албан ёсоор гардуулах болно.
ТА БИДНИЙ ТӨР, ЗАСАГТ ХАНДАН ТАВЬЖ БУЙ ШААРДЛАГУУД
Нэг. Төр, засгийн удирдлагууд уг хэргийг илрүүлэхийн тулд өнгөрсөн долоон жилийн хугацаанд ямар арга хэмжээ авч ажилласан талаар олон нийтэд тайлагнах. Мөн 1997-2005 онд улс орныг найман жилийн турш удирдан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар ажилласан Н.Багабанди С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэх ажлыг өөрийн байн-гын онцгой анхааралд авснаа мэдэгдэж байсны хувьд энэ асуудлаар олон нийтэд тайлагна.
Хоёр. Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны 2000 оноос хойш удаа дараа өгч байгаа дүгнэлт-зөвлөмжийг ажил хэрэг болгон, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлыг хянах үүрэгтэй комиссыг УИХ-д байгуулах.
Гурав. Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны 2000 оноос хойш удаа дараа өгч байгаа дүгнэлт-зөвлөмжийн дагуу улс төрийн аллагыг мөрдөн шалгаж илрүүлэх ажлын туршлагатай гадаад улс орны шинжээчдийг урьж, дүгнэлт гаргуулан, зөвлөгөө авч ажиллах.
(өдрийн сонин 2005-09-30 236)