ОХУ-д илэрсэн хуурамч 20 сая долларын дэвсгэрт манайд орж ирэх үү

Олои нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр нь дамжуулсан энэ мэдээлэл манай улсад хамгийн их хамаатай. Учир нь өнөөдөр тус улсад голлох валют нь евро болоод байна. Өөрөөр хэлбэл, бүх төлбөр тооцоогоо еврогоор хийх боллоо. Гудамжны валют солих цэг бүрт еврогоор үйлчилж байна. Өнөө цагт иргэдийн гар дээрх солилцоогоор бол хуурамч нь жинхэнэ доллараасаа ялгарах ямар ч боломжгуй болсон гэгддэг. Тиймээс ч энэ урегалын хуурамч доллар тасралтгүй үргэлжилдэг гэсэн хандлага мэргэжилтнүүдийн амнаас унах нь цөөн биш. Хамгийн энгийн жишээгээр урд хөршийн банкуудад гэхэд л Монгол хүнийг харахаараа гаргадаг ааш ч юм уу наадах чинь хуурамч дэвсгэрт… гээд нүүр буруулах нь энүүхэнд.
Гэсэн ч нэгэнт хойд хөршид их хэмжээгээр илрүүлж амжсан тэр хуурамч долларыг манай зах зээл даахгүй, их хэмжээгээр орж ирэх боломжгүй ч тодорхой хэсэг нь гүйлгээнд эргэх эрсдлээс хамгаалах хэрэгтэй нь гарцаагүй болов. Учир нь ОХУ руу Хятадаас бараа дарах наймаачдын урсгал одоо ид хөвөрч эхэлжээ. Хүүхнүүдийнхээ өвлийн гоёлыг бараг зун эхлэхэд л Хятадад захиалсан наймаачдын бүтээгдэхүүнүүд яг өдийд үйлдвэрээсээ гарч эхэлжээ. Тэр барааг эх орон руугаа буцаагаад зөөж, нөөж байгаа аж. Энэ жишгээр хураагдсан шинэхэн загварын гутлууд гэхэд л ОХУ-д анхны цас оронгуут тэнгэрт хадсан өндөр үн худалдаалагдана. Орост үйлдвэрлэгдсэн хуурамч долларт багтах дэвсгэртүүд чухам тэдний гараар, наймаа солилцоогоор их, бага хэмжээгээр үлдэж мэдэх эрсдэл байж болох. Үүнээс өөр замууд ч бий. Улсын мөрдөн байцаах газар өнгөрсөн даваа гаригаас эхлэн валют солилцооны ченжүүдийн захуудаар шалгалтын хэсгүүд ажиллуулж эхэлжээ. Одоохондоо ямар нэг сэжиг илрээгүй, миний долларыг хуурамч гээд гүйлгээ хийхгүй байна гэх иргэний гомдол тус байгууллагад ирээгуйг албаныхан тайлбарласан.
Хуурамч долларын эрсдлээс сэргийлэхэд хэрэглэгдэх мэдээллүүдийг улсынхаа арилжааны банкуудад нэгдсэн сүлжээгээр тарааж, хамгаалах нь Монгол банкны үүрэг. Тэднийх Дэлхийн банк, Олон улсын валютын сан, ОХУ-ын Холбооны төв банк, Хятадын төв банк, АНУ-ын Холбооны нөөцийн сан гээд л байгууллагуудтай байнга мэдээлэл солилцож, холбоотой ажиллана. Энэ сүлжээгээр тухайн улсын гүйлгээнд орж мэдэх хуурамч дэвсгэртүүдийн тоо ширхэг, сери, бусад ялгарах шинжүүд гэхчлэн бүх мэдээллийг баримтжуулан ОХУ-ын Холбооны төв банкнаас дамжуулах учиртай. Тус мэдээллийн дагуу гүйлгээнд орж байгаа дэвсгэртүүдийг шалгана.
Тэгээд ч сүүлийн үеийн үнэнчээсээ ялгарах аргагүй адилхан хэвлэгдэх болсон долларыг шалгагч машин л илрүүлэх ганц гааль нь болжээ.
Хуурамч дэвсгэрт орж ирж мэдэх хамгийн их эрсдэлтэй байгаа манай улсад ОХУ-аас зохих мэдээлэл нь ирсэн эсэхийг Монгол банк-ны мэргэжилтнээс тодруулахад Бага хэмжээний хуурамч рубль гээд бусад хуурамч дэвсгэртүүд гүйлгээнд орж ирэх нь байнга л байдаг. Юутай ч хуурамч долларын дэсгэртүүдээс сэргийлэхэд хэрэглэгдэх албан мэдээлэл ОХУ-аас манайд ирээгүй гэж хариулсан. Одоохондоо ч хуурамч долларт алгадуулсан тохиолдол алга л байна.
Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 2005-09-30 236)