Yндсэн хуулийг зөрчсөн байна гэж Цэц үзлээ

Хурал өглөө есөн цаг 30 минутаас эхлэв. Эхлээд цэцийн гишүүн Ж. Болдбаатар цэцэд өгсөн өргөдлийг уншиж танилцуулсан. Улс төрийн намын тухай хуулийн зургадугаар зүйлийн гуравт Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно гэсэн заалт, мөн Улс төрийн намын тухай хуулийн наймдугаар зүйлийн зургаа дахь хэсгийн Нам үүсгэн байгуулагдаж, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа УИХ-ын болон аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болно гэсэн нь тус тус Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэсэн иргэн Х.Сэлэнгээгийн гомдлыг авч хэлэлцэв.
Хуралдаан мэтгэлцээнээр үргэлжлэв. Хуулийн заалтуудаа хамгаалж УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Д. Одбаяр нар оролцпоо. Гишүүд баталсан хуулиа хамгаалж мэтгэлцэв. Яагаад заавал 24 жил намын нэрийг дахин хэрэглэж болохгүй юм бэ? гэсэн асуултад Д.Ганхуяг гишүүн хариулахдаа монголчууд 12 жилийг нэг үе гэж үздэг. Тэгээд хоёр үеийн дараа намын нэрийг хэрэглэхэд болно гэж үзсэн. Яагаад гэвэл энэ хугацаанд тухайн намын бий болгосон үнэт зүйл үнэлэмж байхгүй болсон байна гэж үзсэн гэв. Мөн 18 сар болоод сонгуульд оролцож болно гэсэн заалтаа тайлбарлахдаа намуудын улс төрийн тогтолцооны төлөвшил удаан байдаг. Энэ заалтны гол зорилт нь энэ тогтолцоог л төлөвшүүлэх гэсэнд оршино гэж байв. Тэд энэ улс төрийн намуудын тухай хууль хийхдээ гадаад орнуудын туршлага их судалсан гэж байв. ОХУ, Казахстан зэрэг орнуудад татан буугдсан намын нэрийг дахин хэрэглэхийг хориглодог гэнэ. Бас хуулиар хориглосон намын нэрийг жишээ нь ямар нэг фашист гэх зэрэг намын нэрийг хориглоход та нар бас л гомдол гаргах уу гэв. Цааш нь энэ хязгаарласан заалтууд хувь хүний сонгох сонгогдох эрхийг боогдуулсан мэт боловч ирээдүйн төге ардчилсан нийгэмд хүрэхэд л зориулагдсан заалтууд байгаа юм гэв. Иргэн Сэлэнгээ гол нь энэ бүх хориглосон заалтууд иргэдийн сонгох сонгогдох эрхийг зөрчиж байгаа бөгөөд иргэдийн эрхийн орчинг улам хумих чиглэлтэй байна. Хүний үндсэн эрхийн эрх зүйн үндэс хуулиас дээгүүр байх ёстой гэж үзэж байлаа. Харин гишүүд эрх зүйн хязгаарлалтууд заавал байх ёстой эд гээд Үндсэн хуульд тэртэй тэргүй энэ бүхэн байж л байдаг зүйл гэлээ. Тэгээд 25 нас хүрч байж УИХ-ын гишүүн болох, 45 нас хүрч байж Ерөнхийлөгчид нэр дэвших зэргийг дурдав. Цэцийн гишүүн П.Очирбат эрхэм гишүүдээс нэг сонин зүйл асуусан нь Та бүхэн жишээ авахдаа яагаад заавал ардчиллаар тиим ч сайнд ордоггүй улс орныг сонгох болсон юм бэ гэв. УИХ-ын гишүүн Д.Одбаяр хариулахдаа Зах зээлд оиролцоо орцгоосон улс л даа бид гэв. Мэтгэлцээн дууссаны дараа хуралдаан завсарласан бөгөөд Цэцийн хариуг тухайн өдрийн 13 цагт дуулгав. Уг хуулийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёр дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн арав дахь хэсгийн Нийгмийн болон өерсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй гэсэн заалтыг, мөн Үндсэн хуулийн 16-р зүйлийн ес дэх хэсгийн Төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхтэй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн Цэц үзэж холбогдох шийдвэрийг гаргав.

Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2005-09-30 236)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button