О.ЭНХСАЙХАН Ардчилсан нам ард түмний өмч, энэ намыг шинэчлэх шаардлагатай байна

Тэрээр Ашигт малтмалын тухап хуулинд өөрчлөлт оруулахаар хууль санаачилсан. Гэтэл өөр нэг хэсэг мөн ийм хууль санаачилж эхэллээ. Эдгээр асуудлаар манай сурвалжлагч түүнтэй уулзаж ярилцжээ.
-Та саяхан Ардчилсан намын бүлгээс гарах тухай мэдэгдлээ. Яагаад гарах болов?
-Өнөөдрийн УИХ дахь Ардчилсан намын бүлэг бол ардчилсан намын мянга мянган гишүүн, сонгууль болгонд энэ намын төлөө саналаа өгдөг иргэдийн эрх ашгийг хамгаалж, хүсэл зорилгыг төлөөлж байгаа бүлэг биш. Зөвхөн хэдэн хүн албан тушаалтайгаа үлдэхийн тулд байгуулсан МАХН-ын барьцааны бүлэг. Иймээс би энэ бүлэгт орохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
-Тэгвэл та яагаад анхнаасаа энэ намыг сонгож, гишүүн нь болсон юм бэ. МАХН-ыг ч сонгоод элсчих боломж байсан гэж бодож байна?
-Уг нь Ардчилсан нам, түүнии зорилго мянга мянган хүний хүсэл зорилготой нийцдэг юм. Жишээ нь, ардчилсан намын дүрэмд чинээлэг иргэд бүхий нийгэм байгуулахыг эрхэм зорилгоо хэмээн тунхагласан байдаг. Энэ зорилго Монголын нэн шинэ түүхэнд Ардчилсан намын гүйцэтгэсэн болон гүйцэтгэх үүрэг, миний улс төрийн үзэл бодол, амьдралын философитой нийцдэг учраас энэ намыг сонгосон. Харамсалтай нь Ардчилсан нам гэсэн энэ том улс төрийн хүчнийг цөөхөн хүн албан тушаал ахих, хувийн бизнесээ өргөжүүлэх, зарим тохиолдолд булхай луйвраа нуух халхавч болгон ашиглаж байгаа тул би үүнтэй эвлэрч чадахгүй байгаа.
-Ардчилсан намын бүлгээс хоёр хүн гарчихлаа. Тэгэхээр та энэ намын зүтгэлтний хувьд намынхаа ойрын ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Түрүүн хэлсэнчлэн энэ нам хэн нэг хүний юм уу, аль нэг хэсэг хүний хувийн емч биш. Энэ бол Монголын ард түмний өмч. Өнгөрсөн 15 жилд бий болгож чадсан хамгийн том ололтын нэг бол Ардчилсан нам юм. Иймээс энэ намыг өөрчлөх хэрэгтэй, шинэчлэх шаардлагатай бэйгаа. Өөрөөр хэлбэл, мянга мянган гишүүдийнхээ үзэл сонирхолд нийцэж ажилладаг ард түмний нам болгож шинэчлэх хэрэгтэй байгаа. Би үүний төлөө явах болно. Таны хэлсэнчлэн энэ намын зүтгэлтний хувьд намаа шинэчлэхийн төлөө явах нь миний үүрэг гэж бодож байна. Энэ намыг үүсгэн байгуулалцсан хүнд бэрх үед нь намын төлөө бүхнээ зориулан явж байсан олон хүн надтай санал нэг байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.
-Та Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулахаар хууль санаачилсан. Гэтэл дахиад нэг хуулийн төсөл санаачлагчид байгаа гэж дуулдсан. Түүнчлэн 1997 оны хуулийг ч сайн гэж үздэг хэсэг, ялангуяа гадны хөрөнгө оруулагчид байдаг юм билээ?
-Мянга, мянган жилээр өвлөгдөн ирсэн газрын хэвлийн баялгаа яаж ашиглах тухай асуудал бол үнэхээр долоо хэмжиж, нэг огтол гэдэг зарчмаар хандах ёстой зүйл. Зөвхөн өнөөдрийн байдлаар гэхэд л энэ салбарт лицензийн хууль бус наймаанаас аваад ногоон түмпэн барьсан нинжа хүртэл хуримтлагдсан маш олон асуудал бий. Гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор гадны цагаачдын монгол газар шороон дээр дур зоргоороо авирлах явдал хэрээс хэтэрч байна. Манай иргэд өөрийн эх нутагтаа доромжлогдож, гадуурхагдаж байхад чин үнэндээ УИХ, Засгийн газар дорвитой зүйл хийхгүй байна. Гадныхан сайн хууль гэсэн гээд байх юм. Танай зоогийн газарт өдөрт орж ирээд үнэгүй бууз иддэг хүн зоогийн газрыг чинь муу хэлж чадах уу даа. Харин ч дээрээс нь нэмээд хачир нэхээд байдаг болчихоод байгаа шүү (инээв). Гадны компаниуд манай алт, эрдэнэс бухий газруудыг тойруулан шөргөн тортой төмөр хашаа барьчихаад буутай монгол цагдаагаар монголчуудыг цагдуулан эрдэнэсийг маань зөөж байна шүү дээ. Энэ байдал хэдий болтол үргэлжлэх юм бэ? Би УИХ-ын гишүүний хувьд олон түмэндээ хандан нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Ардчилсан нийгэм л юм бол аливаа төр засаг иргэн таны л төлөө байх ёстой. Монголын парламент л юм бол гарч байгаа хууль нь нэн тэргүүнд монголчуудын эрх ашиг, сонирхлыг хамгаалдаг байх ёстой. Иймээс ингэж ажиллаж чадахгүй байгаа төр засгийг өөрчлөхийн тулд хамтраад тэмцээч гэж хэлмээр байна. Ер нь дэлхийгээрээ байгалийн баялгийн дефицитэд орчихcон байгаа газрын баялаг гэдэг бол дуусашгүй зүйл биш. Эргэж үржиж, төлж-дөг ч эд биш. Энэ утгаараа зах зээлийн эрэлт ниилүүлэлтийн хуулийн дагуу байгалийн баялгийн үнэ ханш улам л өсөх болно. Жишээ нь, 1997 онд нэг баррель нефть 8-10, нэг тонн нүүрс 6-8, нэг тонн зэс 1300, нэг унц алт 225 доллар байсан бол өнөөдөр нэг баррель нефть 67, нэг тонн нүүрс 120, нэг тонн зэс 1800, нэг унц алт 470 доллар болчихоод байна. Иймээс 1997 оны хуулиа өөрчилчихвөл хөрөнгө оруулалт зогеох юм шиг ярьдаг хэсэг бүлэг бол эсвэл гадныхны эрх ашгийг хамгаалж байна, эсвэл асуудалд хандахдаа сэтгэлгээний хоцрогдолд орсон байна гэж үзэхээс аргагүй.
-Та нэлээд бухимдангүй байх юм. Өнгөрсөн ард-чиллын 15 жилийн тухайд, нийгэм эдийн засгийн хөгжлийн 15 жилийн тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Энэ бол бага хугацаа биш. Хөгжлийн тухай стандарт ойлголт дэлхий нийтээрээ байдаг юм билээ. Жишээ нь өндөр хөгжилтэй Азийн орнуудыг харахад эрчимтэй хөгжлийн зам дээр гарахын тулд ойролцоогоор 8-12 жил зарцуулсан байдаг. Эдийн засгийн хөгжлийн тухай ярихдаа хуучин шиг ямар нэг салбарын ололт юм уу, тоон үзүүлэлтэд дул-дуйдахаас илүү хөгжлийн эдийн засаг гэсэн шинэ хандлага, сэтгэлгээ гарч ирсэн байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эдийн засгийн өсөлтийг хүн амын амьдралын чанараар хэмжинэ гэсэн үг юм. Энэ үүднээс харвал манай ниигэм эдийн засгийн хөгжил эрчтэй хөгжлийн зам дээр гарч чадахгүй хий эргэлт үүсчихсэн байгаа юм. Арван таван жилийн энгээр харахад тусгаар тогтнол, гадаад харилцаа, ардчилсан сонгуулиуд гэх мэт ололтууд бий гэж ярьдаг боловч өнөөдрийн олсон ололт бүхэлдээ дэндүү хэврэг байгаа. Үүний нотолгоо болгож ганц жишээ хэлэхэд л хангалттай. Хүн амын 70 шахам хувь нь ядуу, нэн ядуу амьдарч байна. Сургалтын төлбөрөө төлж чадахгүй оюутан өнөөдрийн нийгмээ гоё байна гэж хэлж байгаа юу, эмчилгээний зардлаа олохгүй хүнд өвчтөн өнөөдрийн нийгмийг болж байна гэж хэлж байгаа юу, ажлын байр эрэн гудмаар тэнэн холхиж буй мянга мянган залуучууд нийгэмдээ сэтгэл хангалуун байгаа гэж үү. Ямар ч хамаагүй аргаар орлого олохын тулд биеэ үнэлж байгаа охид бүсгүйчүүд, халаасны хулгайчид, ганзгын наймаачид, архинд донтогсод амьдралаа болж байна гэж үзэж байгаа хэрэг үү. Нөгөө талд нь цөөхөн хэдэн гэр бүл, тодруулж хэлбэл, 300-350 орчим нь л нийгмийн баялгийн шударга бус хуваарилалтын дүнд хэтэрхии баяжиж, улмаар хууль хяналт, шүүх цагдаа, төр засаг, чөлөөт хэвлэлийг хүртэл хяналтдаа байлгадаг болчихоод байна. Бид үүний төпөө ардчилсан нийгмийг байгуулсан хэрэг үү. Олон олон иргэд минь үгүй гэж хэлнэ. Ийм учраас 15 жилийн өчүүхэн ололтод сэтгэл цадах бус, мянга мянган хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон тиим ардчилал, тиим нийгмийг бий болгох хэрэгтэй байна.
-Манай нийгмийн хүрээнд хуримтлагдсан олон асуудал бий. Тухайлбал, авилгал хээл хахуулийн талаар бүх шатанд ярьдаг ч энэ асуудал байсаар, бүр хүрээгээ тэлсээр байх юм. Үүнийг та юу гэж үздэг вэ?
-Жишээ нь, нэг эмч өвчтнөөсөө шоколадны цуглуулга, шил архитай авч, нэг багш шавийнхаа эцэг эхээр аль нэг асуудлаа бүтээлгэж, төсвийн нэг албан хаагч албан тушаалаа ашиглан ресторанд өдрийн хоол идчихэж байгаа бол би тэдэнд битгий ич, энэ та нарын буруу биш гэж хэлнэ. Иргэдийн орлогын эх үүсвэр ийм бага байхад тэд өөр яах өстой юм бэ? Харин хэдэн зуун саяар нь, тэрбумаар нь төсвийн хөрөнгө, гадны зээлийг хувьдаа зувчуулан ашиглаж байгаа тэр хэсэгт л жинхэнэ авилгал хээл хахууль цэцэглэж байгаа. Өнөөдөр манай төр заегийг улам бур олигархжиж байгаа төр засаг гэж ярьцгаадаг. Тэгвэл авилгал хээл хахуулийн үүр уурхай нь энэ улс төр бизнесийн олигарх болчихоод байна. Иймээс авилгалыг арилгая гэвэл авил-гачдын өсч үржих шимтэй хөре болсон өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт хийх хэрэгтэй. Энд би улс төрийн намуудыг шинэчлэх, төр засгийн өндөр эрх мэдлийн хүрээнд өөрчлөлт хийхийг хэлж байгаа хэрэг. Үүнийг жирийн иргэд ч тэр, хөрөнгийн хуримтлал хийх гэж бор зүрхээрээ яваа асуудлаа шийдүүлэхийн тулд авилгачийн гарыг хүндрүүлэх болдог манай олон олон бизнес эрхлэгчид ч энэ өөрчлөлтийг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Харин хамтраад өөрчлөе, хамтдаа тэмцэе гэж хэлмээр байна.
С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-09-30 236)