Энхийг сахиулагчид шагнал хүртэв

Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр-ийн хүрээнд артиллерчдийг бэлтгэх ажиллагаанд оролцсон багийн бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Н.Энхбаяр өчигдөр төрийн одон, медаль гардууллаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Шаравдорж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, АНУ, Их Британи, Бүгд найрамдах Польш улсын Элчин сайд, цэргийн атташе нар, мөн цэрэг, офицерүүдийн ар гэрийнхэн оролцсон юм.
Ирак улсад үүрэг гүйцэтгэсэн IҮ ээлжийн бүрэлдэхүүнд ЗХЖШ болон цэргийн 19 анги, хүчний хоёр байгууллагын төлөөлөгчид, Альяскийн үндэсний гвардын албан хаагчид зэрэг нийт 130 ахлагч, офицерүүд хамрагдсан бөгөөд тэд өмнөх ээлжийн цэргүүдээс бүтэн нэг сар илүүгээр үүрэг гүйцэтгэн 219 хоногийг дайны байдалд өнгөрөөхдөө гадаадын 13 орны цэргийн албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж, дайны дараах сэргээн босголтод оролцсон аж.
Харин Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр-ийн хүрээнд артиллерчдийг бэлтгэх ажиллагаанд оролцсон багийн бие бүрэлдэхүүнд нийт 19 ахлагч, офицер, Конго улсад ажиглагчаар 3 офицер ажилласан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцсон цэргийн багийн захирагч, дэд хурандаа Д.Нарантулгыг Цэргийн хүндэт медаль-иар, бусад ахлагч офицер нарыг Энхийн төлөө медалиар шагналаа. Түүнчлэн бүх бие бүрэлдэхүүнд 1-3 цэргийн мэргэшлийн зэрэг олгосон байна.

С.СОД
(өдрийн сонин 2005-09-30 236)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button