Хятадын элчин сайд монголчуудын үндэстний их хаадыг хятадын баатрууд гэж ярьж байна

Тэр этгээд бол үндэстний үзэлтэй, эв хамт намын интернациональч үзлийн эсрэг яриа хэл гаргадаг гэсэн матаас байдаг байв. Энэ далбаан дор маш олон ирээдүйтэй сайн мэргэжилтнүүдийн хийж бүтээх их эрмэлзэл, зорилго хүслийг нухчин дарж, мохоон гөлгөр мөлгөр болгож, зөрүүдэлсэн нэгэнд нь үзэл суртал, эдийн засгийн номхотгох цамц өмсгөн амьдралаар нь тоглож байсныг түүхэн баримтууд бэлээхэн хэлээд өгнө. Аз болоход коммунизмийн төмөр хэрэм нурж үндэсний үзэл санаа сэргэж байгаа хэдий ч зарим талаар хэт туйлшрах хэлбэрдэх, үл тоомсорлох хандлага байгааг тэмдэглэн хэлбэл зохино. Үндэстний үзэл санаагаар ард олныг хүмүүжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, энэ үйлсэд төр олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих талаар ерөнхийлөгч хүртэл зарлиг гаргаад байхад энэ ажил нэг их урагш явахгүй байгаагийн учир шалтгаан хаана байна вэ. Бид эсвэл үндэстний үзэл санаагүй, үндэстний уламжлалгүй, үндэстний бахархалгүй, үндэстний ёс зан заншилгүй ард түмэн юм гэж үү. Үгүй дээ, үгүй. Харин ч бидний нүүдэлчид өөрийн гэсэн онцлогтой, соёл түүхтэй, үзэл санаатай улс. Биднийг үзэл санаа, түүний аугаа их хүч чадал дэлхийг донсолгож, эдийн засаг, геополитик, хүчний харьцааг шууд өөрчилж, магадгүй нийгмийн цоо шинэ харилцааг бий болгох тийм эрчмийг өөртөө агуулдаг тул бидний эсрэг хүчин, эрх ашиг нь хохирох бусад үндэстнүүдийн долдой нар саад болж байгаа юм. Азийн монголыг жижиг улс гэж хэзээ ч басч үл болно. Тэд бол дэлхийн түүхэн дэх агуу их өөрчлөлтүүдийн эх байсан, хойшид ч байх болно гэж бидний мөнхийн хөрш хятадууд үзэж ирсэн. Бидэнд занчуулж явсан том тавхайтнууд ч ингэж боддог. Өнөөдрийн энэ цаг дор тэдэнд Монголын үндэстний үзэл санаа онц аюултай. Тэдний байгуулсан колонийн империйг задлах, ингэснээр дэлхийд бий болсон эдний ноёрхлыг устгах учир бидний үзэл санаа сэргэхээс үхтлээ айж, аль болохоор дарж байхын тулд тун нарийн бодсон арга механизмаар унтаа байлгахыг хичээдэг юм. Иймээс л манайд үндэстний үзлийн илрэл сэргэх бүрд яаж ийгээд ямар нэгэн хар толбо суулгах үйлдэл гарч байдаг ба түүнийг хийх хүн, хүчин байж байдаг болой. Монголчуудын гэж жижгэрээд яах вэ. Тэгвэл шовнизм болчихно. Нүүдэлчдийн гэж томьёолбол зохих энэ үзэл санаа мянган оны өмнөөс малаа тууж, гэрээ хүүрэлсэн аймаг овгуудын дунд одоо ч хүчтэй хадгалагддаг. Хятадын цагаан хэрэмнээс хойшхи Манжуураас Турпан, Европт хүрсэн нүүдэлчин иргэд өдгөө хэдийгээр суурьшмал хэв шинжтэй соёлын нөлөөнд орсон хэдий ч чухам яагаад нүүдэл хийх болсон, яагаад амьдралынхаа хэв загварыг өөрчилсөн , юуны учир элгэн улс хагацсаныг мартаагүй, мартах ч аргагүй учраас нар ургах зүг рүү харах бүрдээ тэнд биднийгээ халхалж үлдсэн хагас маань бий гэж сэтгэл өмөлздөг болой.
Хорьдугаар зууны эхээр нүүдэлчдийн ариун цэврийн бүс байгуулахыг санаархсан үндэстний үзэлтнүүдийг Япон улс өөрийн улстөрийн бодлогодоо ашиглахын тулд дэмжсэн хэдий ч тун чиг удалгүй жижигхэн Монголын том санаанаас айж мөнхийн эрх ашигт нь хортой гэж үзэж байсан юм. Үндэстэний үзэл санаатай бүхэн нэгдэж ч амжаагүй байхад нь шуудхан л алж устгасан бөгөөд бүр 1937 он хүртэл элдэвлэн мөшгөж байв. Уг нь түүхэн сурвалжуудад япончуудыг алтайгаас нүүдэллэсэн гэдэг боловч соёлын өөр урсгалд өртөж өөрчлөгдсөнөөр ихэд тасарсан агаад генд нь шингээстэй бидэндтэй адил олон шинж буйг одоо ч харж болно. Өнөө хүртэл Баруунд байгаа мадиярчууд , огуз түрэгүүд, Турпанаар орших газар, бахтияр буюу баатарынхан, канлы, харлиг, найман, хэрэйд, жалайр, хонгирад, бэсүд, онгууд халимаг, торгууд, казах, буриад, тэр бүү хэл Кавказ, Доны казак, Крымын татаар, тайгын эвенк, заха гэх мэт нүүдэлчдийн угсаат улс оронд агуу их нүүдлийн соёлт үндэстэний үзэл санаа байсаар байгаа бөгөөд тэдний хөгжил цэцэглэлт өндөрсөх тусам өнгөрсөн түүх рүүгээ эргэн харах нь ихсэж байна. Хүн төрөлхтний механикжсан, эх байгалиа хайр гамгүй дээрэмдэн хоёрхон зууны доор техник технологийн, хөгжил дэвшлийн их үсрэлт бий болсон нь үнэн боловч хүний хөгжил хойш ухарсан байж ч болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүргэх үзүүлэлтийн тоо олон болж тэргүүлэх том хэмээгдэх гүрнүүд хөгжлийн мухардал, сэтгэлгээний мухардал гээч үзэгдэлтэй нүүр тулчихаад яахаа мэдэхээ байж дэмий л хармаа хотоо тэмтчих үе иржээ. Өнөөдөр дэлхийд хар гэсэн нь хар, цагаан гэсэн нь ц агаан багаа , Америк улсын эрдэмт, Английн судлаачид, Японы шинжээчид зөвхөн монголын төдийгүй нүүдлийн соёл, уламжлалтай улс үндэстэнүүдийн өнгөрсөн түүх, зан заншил, ахуйн хэв загварыг нарийвчилан судлах, тэндээс өөрсдийнхөө эрсэн зүйлд хариу олохоор шамдаж буй нь нууц бус. Нүүдлийн соёл иргэншлийн үзэл санаанд байгаль эхийн нэг хэсэг болсон хүн та хүрээлэн буй орчинтойгоо өөртйгээ харилцах мэт хүндэтгэлтэй харьц, шим ертөнцийг хэвээр нь хадгалж, цаг хугацааны мөнхийн урсгал урагшлах хөдөлгөөнтэй нийцэж өнөөдрөөр амьдарч, хүн та бүү хэл өчүүхэн хорхойд хүртэл өөрийн гэсэн эрх ашиг байдгийг сана, энэ ертөнцөд илүү юм гэж ер үгүй, эсгий туургат, мал, газраа шүтсэн нүүдлийн соёлт ард түмнүүд бүгд элгэн садан, алагчлалгүй гэрлийн илчээ хайрласан наран мэт хүн таныг ивээгч нэгэн тэнгэр буй гэсэн ойлголтууд хүндтэй байр эзэлдэг. Нүүдэлчдийн ийм ариун хиргүй сэтгэлгээ, ахуйн соёд хамгийн түрүүн чоно мэт халдаж, өөрөө болбол бусад нь сөнөж байг гэсэн суурин соёлын буртгийг тээгч тахал бол одоогийн цагаан хэрэмний урд оршиж байсан гахайнаас өөр тэжээдэг амьтангүй бүдүүлэг суурин иргэд юм. Тэд нүүдэлчин ардтүмнүүдийн эд баялагт шунан тачаадаж олноор зэвсэглэн халдаж аймаглан устгаж байсан тухай олон баримт бий бөгөөд энэ бүхний үндсэн дээр нүүдлийн соёлт ард түмнүүд тэднийг хядуулмарууд гэж хараасан түүхтэй. Хожмоо исламын шашинд гахайг бузар амьтан гэж хүнсэнд хэрэглэхийг хориглосон нь үнэн хэрэгтээ эдийн засгийн хориг арга хэмжээ байсан гэж ойлгох хэрэгтэй юм. Дэлхийн хэмжээнд болж байсан дайн тулаан буюу аллага хядлага чухамдаа суурин соёл иргэншлийн голомтуудаас үүсч байсныг та санаж байгаа биз дээ. Нүүдэлчид хэзээ ч улаан хядлага явуулахаас татгалздаг байсан бөгөөд Хүннүгийн хийгээд Их монголын эзэнт гүрний үед ч аргагүй хамгаалалтын улмаас довтолж, эсрэг талынхнаа ихэвчлэн нутаг буурийг нь сэлгүүлэх, тараан байршуулах аргаар аюулгүй болгож байснаас бус гений болон биологийн төрлийг нь алга болгох гэж тачаадаагүй бөлгөө. Хэрэгтэй гэж үзвэл тэдний зан заншил, итгэл үнэмшил, шашин шүтлэг, амьдрах аргад нь ч хүрээгүй юм. Зөвхөн өөсрдийнхөө адил хал балгүй хамтран амьдарцгаая гэсэн үзэл одооныхоор бол энх тайвнаар зэрэгцэн орших гэсэнтэй адил үзэл санааг баримталж ирсэн билээ. Түүхэн цаг хугацааны явцад халдлага дайралтанд өртсөөр тарж бутарсан хэдий ч нүүдэлчдийн соёл иргэншилттэй үндэстнүүдийн дээр дурдсан үндэстний үзэл санаа одоо хүртэл хадгалагдсаар байдаг бөгөөд хамгийн сонгодог хэлбэрээрээ одоогийн ар ба өвөр монгол, киргиз, казакз, татаар, халимаг, башгурт, чечень, авар, Шинжааны уйгар торгууд өөлд, Оросын буриад, тува, алтайск, якутуудын дунд оршсоор байна. Зарим нүүдэлчдийн удам хэдийгээр Исламын соёлын нөлөөнд автаж нэлээд өөрчлөгдөж тэнд байгаа үзэл санааг пантюркизм, исламитизм гэж үздэг хандлага байдаг хэдий ч нүүдэлчид мөнхийн үзэл санаагаа хэзээ ч арилжааны хэрэгсэл болгож байгаагүйг дурдах хэрэгтэй. Тэрчлэн нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл төрмөл болохоос таримал бус байдаг тул шашны нөлөөнд язгуур мөн чанараа алддаггүйг онцлон тэмдэглэж байна. Монголын үндэстний үзэлтнүүд халхлах үзэл санаанд буюу Хятадын соёл, халдлагаас болгоомжлох, тэдний нөлөөлөлд гео болон био бодлогын хувьд уусчихгүй байх, газар нутаг хил хязгаар, өөрийн хэл заншлаа хамгаалахын иөлө өүе үеийн турш тэмцэж ирсэн, тэр нь үндэстэний генд дархлаа мэт тогтсон байдаг ч өөрийгөө тойруулсан хэрэм барихыг оролдох нь одооны даяаршлийн далбаан дор явагдаж буй шинэ колонизмтэй тэмцэхэд арга зүйн хувьд тохирохгүй байна. Бидний үзэл санаа дотоодын таатай хөрс хийгээд гадна байх орчны эе нөлөөнөөс шууд хамаарч, дэлхий нийтийн дэмжлэгт дулдуйдаж байж үр дүнд хүрэх нь дамжиггүй. Гадаад орчин дахь нөлөө болон түншлэлээ хөгжүүлэхэд төрийн байгууллагаас илүүтэй төрийн бус байгууллагууд, ардын харилцаа, Дорж, Дулмаа нараас Хасен, Ахмед, Иван, Гуназе, Смит, Абрамовтой тогтоосон харилцаа онцгой чухал үр дүнд хүрнэ. Ийм харилцааг бий болгоход монголын төр чулуун суурьт гүүрийг тавьж бүх талаар тордох ёстой. Төр засгийн байгууллагууд ард түмний нэрийг нүүрэндээ элэг мэт начихаад мөнгө төгрөг гуйж, бадар барьж олсон мөнгөө авилгал, хээл хахуулть, бусад хэлбэрээр өөрсдийн цүнхэнд хийчихээд элдэв үлгэр зохиож дахин гуйланчилж явах нь далайн нөгөө эргийн Смит, Такамура, Иван, Ахмед нарын сонирхолыг татахаа больжээ. Тэд өөрсдийнх нь болон монголын мөнхийн сөргөлдөгч Хятадын тархин дээр хүчтэй эдийн засагтай ирээдүйн түнштэй болохыг сонирхож байна. Тэр бүү хэл Монголоос эхлэлтэй Түрэг, Турпаны ариун цэврийн бус бий болгох нь Иваныг иванаар, Ммитийг смитээр үлдэхэд нь хэрэгтэй байгааг бид харах л ёстой. Хятадын улс төрийн бодлого дахь сионистууд тун чиг ойлгомжгүй байр суурь барьж хоёр нүүр гаргаж байдаг боловч Монгол улсын эсрэг зэвсэглэн халдаж чадахгүй ба биднээс өмнө нь булаасан Өвөрмонгол, Шинжааныг шингээх гэж хэцүүдэж байгаа энэ үед ийм арга тэдэнд гай болно гэдгийг ч мэдэж буй. Харин хэтдээ идэх загасандаа өөш үмхүүлчихээд дэгээтэйгээ усандаа явж л байг, цаг нь болохоор гаргаад шарж иднэ гэж тооцож хааяа нэг өт өгч, арай мултраад алга болоогүй биз хэмээн хаа нэг татаж үзээд явж буйг бид ойлгох ёстой. Түүнээс бус Ху дарга баахан зээл тусламж өгчихөөр их найрамдал сайн харилцаа бий боллоо гэж Ху намынхан шиг далдагнавал улс төрийн хувьд сохор байгаагаа нотлож байгаагаас өөр юу ч бус болно. Мөнхийн эрх ашиг гэж байдгаас бус мөнхийн дайсан гэж үгүй гэж өвгөд маань мэргэн хэлсэн юм шүү. Тиймээс дэлхийн том гүрнүүдийн ашиг сонирхолоыг мэдэж, өмнөд ба хорйд,б аруун зүгийн улсуудын хандлагыг тооцон даяаршил хэмээх биднээс үл шалтгаалан бий болсон коммунист тунхагийн хий үзэгдлийг боломжийн хэмжээгээр өөрийнхөө эрх ашигт зохицуулан ашиглах, дэлхийн дайдын хэмжээнд сэтгэж, бодож үййдэх цаг иржээ. Даанч өөр зуураа эрх ямба, идэш хоолоо булаалдсан өнөөгийн улс төрийн намуудын байгаа байдал ба ирээдүйн хандлага нь ийм бодлого явуулах боломжийг бүрэн үгүй болгож байгаа төдийгүй монгол үндэстэний нүүдлийн соёл иргэншлийн язгуур үзэл санаанд харш, үндэстнийг хаших, онцгойрох, тэнэгтэх байр шиг түлхэж буй нь заримдаа өмнөдхятадын бодлогыг хэрэгжүүлдэг байгууллага мэт сэтгэгдэл төрүүлсээр байна. Үндэстэний түүх соёлыг үнэнээр нь таниулах, өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх талаар сүүлийн арван таван жилд төр юу ч хийгээгүй бөгөөд олсон ололт бүхний маань цаана хувь эх орончид, үндэстний үзэлтнүүд л байсныг та мэдвэл зохино. Сүүлийн үд үндэстэний үзэлтэнүүдийг элдвээр нэрлэн хочлох, манай үзэл санааг янз бүрээр гутаан доромжлох хандлага бий болж бидний түүхийг хүртэл мушгин гуйвуулах, нэг гарвалт, хэг үндэст ард түмнүүдийг нэг нэгнээс нь салган холдуулах, хооронд нь хорт гадас шааж зааглах, хамаг монголын гучин хоёр их аймгийг одооны хил зааг, тусгаарлагдсан улсуудын нь нэршлээр ялган Үзэмчинг Үзэмчин бус шиг, Жалайрыг Жалайр устсан мэт, Хонгирадыг түүхээс сох арилсан мэт, Хэрэйдийг ул мөргүй алга болсон мэт ташаа ойлголт бий болгох оролдлого хийж буй нь даанч харамсалтай. Арван хоёрдугаар зууны хамаг монголын аймгууд бүү хэл хоёр мянганы тэртээх Хүн гүрний ханлигуудын удам угсааны үргэлжлэл болох ард түмнүүд алс Монголд үлдсэн ах дүүстэйгээ хүйн холбоогоо таслаагүй, тэдний сэрэхүйн нэг мартагдсан цэгт их нүүдэлчдийн аванхайлах аугаа үзэл санаа байжээ л байдгийг дэлхийг тойрон нэвтрүүлэг бэлтгэж яваа телевизийн сурвалжлагчид анзаарч тэмдэглэж байна. Арванзургадугаар зууны сүүлээс эхлэн эзлэн түрэмгийлэгчид эзэлсэн газар орондоо харгис дэглэм тогтоон хилийн дээс хэмжин гадас шааж, ард түмнүүдийг хашаатай хонины системд оруулсан нь нүүдлийн соёл буурахад хүчтэй нөлөө үзүүлсэний дээр хоттой хонь мэт тэдний тархийг угаах, түүх соёл, хэлээс нь салгах бодлогыг эрчимтэй явуулж ирсэний үр дүнд 13-р зууны нэг хэл, соёл угсаатнууд зургаахан зууны дараа хахи өөр үндэстнүүд шиг болчихсон нь түүхэнд тодорхой зүйл. Хоёрхон зуун жилийн өмнөх манай түүхийг мушгин гуйвуулсанаар, зуун жилийн өмнөх үйл явдлыг үзэл с урталжуулсанаар Монголын түүхэн дэх хар бараан толбын эздэд хүндэтгэлтэй хандах болгож чадсан байгаа нь түүхий маш богино хугацаанд ардын тархийг угааж болдогийн бодит нотолгоо юм. Үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах их үйлсэд монголчууд бид өөрийн гэсэн гүн ухаан, үзэл санаа, зорилго, бодлоготой оролцохгүй бол даяаршлын далбаан дор түүхийн тавцанд хучигдаж өнгөрөх магадлал бий. Саяхан Хятадын элчин сайд монголчуудын үндэстний их хаадыг Хятадын баатрууд гэж монголыг Хятадын бүрэлдэхүүн мэтээр ярьж хэвлэлд ярилцлага өгсөн нь гудамжинд улаан гэрэл асаастай буйг анхааруулсан том дохио. Үүссэн нөхцөл байдалд эрүүл ухаанаар зөв дүгнэлт өгч, бодит байдлыг ухааран, орчноо мэдэрсэн , дотоод болон гадаад хүчин зүйлийг үнэлэн ардын төрийн алтан жолоог атгавал зохилтой үндэстний эх орончдод одоо эргэлзэн тээнэгэлзэх, хүлээх нь аг хугацааны хувьд тэвчишгүй зүйл боллоо. Үндэстний үзлийг элдвээр хаяглан доош хийж уландаа гишгэвэл та ч би ч ирээдүйнхний өмнө шившиглэгдэх балингийн гурил мөн. Том үзэл санаа, том зорилго, том бодлого тууштай үйл ажиллагаа эзнээ хүлээж байгааг бүү март. Нүүдлийн соёл иргэншлийн голомтыг бий болгох, улмаар нүүдлийн соёлт улсуудын улс төр эдийн засгийн холбоог бий болгох том санаа бол даяаршилийн далбаан дор бидний явуулах үндэсний стратеги мөн. Бага улс гээд бага бодлого явуулдаг ч ёстой юм биш, харин эсрэгээр том бодлого, үйл ажиллагаа явуулж байж амжилтанд хүрнэ гэдгийг эх оронч та бодоорой. Манай зорилгыг хэрэгжүүлэхэд гадаад улсууд гэж одоогоор томьёологдож буй нүүдэлчин угсаатны эх орончид дэмжлэг тусламж үзүүлэх хөрс бий бөгөөд харин дотооддоо эсэргүүцэх хүн, хүчин бий гэдгийг та бас тунгаана бизээ.

Монголын эх орончдын Соёмбо чуулганы Удирдах зөвлөлийн гишүүн, Авьяастаны Академийн дэд ерөнхийлөгч Хэрэйд Н.Тухат

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button