Yлгэр

Бүсгүйн үзэсгэлэн уулзан танилцаагүй алсдаа л байжээ
Бөртэн сарны доорх учралдаа нандин бүхэн нь уусчээ
Бүдэгхэн үүрэглэх дотнохон үдэш сэтгэлд минь үлджээ
Бүлээхэн аялгуу нь дахин сонстохгүй ч зүрхэнд минь хоцорчээ
Ягаахан сарнай чамтай учраагүй байхад л урган дэлбээлжээ
Явгарсан хүсэлтэй минь хамт харгуй тэртээд гээгджээ
Яваад ирсэн, ирээд явсан чинь үнэн байжээ
Явдал замд чинь би хормын төдийд санагдаад л мартагджээ
Өглөөн сүүдэр сарнайн дэлбээнд тусдаг байжээ
Өгнийн гуниг нь салхины хээнд туугдан оджээ
Үдшийн гялаан хүсэл татам гэрэлтэй байжээ
Өнгөлөг дэлбээ нь ягаан сарнайтай хамтдаа ганджээ…

Ц.Буянзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button